| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2026/00103/И |
| Дугаар | 149/ШШ2026/00335 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2026/00335
2026 03 23 149/ШШ2026/0033*******
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Сургуулийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын, 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ******* тоотод оршин суух, ******* овогт ын /рд:, Утас:89*******73878/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.ын карт үнэмлэхээр пос машинаас тэтгэврийн зээл тултал авсан мөнгө 202******* оны 12 дугаар сарын 02-оос хойш авсан мөнгө 8330000 төгрөгөөс 7800000 төгрөг авна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие С.ад өөрийн зүгээс мөнгө төгрөг хоол унд гар утас гээд олон зүйл авч өгч байсан учраас 7800000 төгрөгөөс 4000000 төгрөгийг нэхэмжилж байна. 3800000 төгрөгийг авахгүй гэжээ.
Хариуцагч С. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...миний бие Б.*******гээс машины мөнгө гэж 4300000 төгрөг авсан нь үнэн. Одоо *******гийн нэхэмжилж байгаа 4000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.аас зээлийн гэрээний үүрэгт 7800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нь анхны нэхэмжлэл болох 7800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3800000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С. нь нэхэмжлэгчид 4000000 төгрөгийг өгч авахаар тохиролцож эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. ...гэж зааснаар ...Зохигчид нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С. нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчд эвлэрсэн нь хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139700 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******9 дүгээр зүйлийн *******9.******* дахь хэсэгт, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн эвлэрлийн хэмжээнээс улсын тэмдэгтийг хураамжийг тооцож, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамж 3902******* төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн данснаас 3902******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.аас зээлийн гэрээний үүрэгт 7800000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба зохигчид 4000000 төгрөгийг өгч авахаар тохирч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139700 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.аас 3902******* төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас 3902******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ