Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2026/00089

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, *** тауэр ***-р давхар “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, С-ийн Ө-т  холбогдох,

үндсэн зээл 456,300 төгрөг, зээлийн хүү 242,226.42 төгрөг, нэмэгдүүлсэн 32,769.58 төгрөг, шимтгэл 3,600 төгрөг, нийт 743,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч С-ийн Ө  нь “Т  ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.09.12-ны өдөр 2171263 тоот Т  Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т  аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2171263 тоот Т  кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 456,300 төгрөг, үндсэн хүүнд 242,226.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,769.58 төгрөг, шимтгэл 3,600 төгрөг, нотариатын төлбөр 9000 төгрөг, нийт 743,896 төгрөгийг хариуцагч С-ийн Ө-аас гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т  ББСБ-н нэхэмжлэлтэй хариуцагч С овогтой Ө нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ө-т  холбогдох үндсэн зээл 456,300 төгрөг, зээлийн хүү 242,226.42 төгрөг, нэмэгдүүлсэн 32,769.58 төгрөг, шимтгэл 3,600 төгрөг, нийт 743,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн шүүхэд ирүүлсэн “...Т  ББСБ-н нэхэмжлэлтэй хариуцагч Сандаг овогтой Өсөхбаяр нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд “Т  ББСБ” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/140 дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ад ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх зэрэг эрхийг эдэлнэ” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,403.50 төгрөгийн тал хувь 11,201.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,201.75 төгрөгийг улсын орлогоос, 11,201.75 төгрөгийг хариуцагч С.Ө-аас тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С-ийн Ө-т  холбогдох үндсэн зээл 456,300 төгрөг, зээлийн хүү 242,226.42 төгрөг, нэмэгдүүлсэн 32,769.58 төгрөг, шимтгэл 3,600 төгрөг, нийт 743,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,403.50 төгрөгийн тал хувь 11,201.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,201.75 төгрөгийг улсын орлогоос, 11,201.75 төгрөгийг хариуцагч С.Ө-аас тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ