Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2026/00091

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, ***-р байр, *** тоотод оршин суух, С-ын -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, ***-р байрны *** давхарт оршин суух, Н-ийн А-д холбогдох,

800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Яаралтай мөнгөний хэрэг гараад маргааш буцаагаад өгнө гэсэн амар хэлцэлээр тохиролцсон. Зүс таних тул зээлсэн гэжээ.

Хариуцагч Н.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н овогтой А нь С.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 800,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б-ийн нэхэмжлэлтэй, Н.А-д холбогдох 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Хариуцагч Н.А  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Н овогтой А нь С.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 800,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулах болно…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,875 төгрөгийг улсын орлогоос, 11,875 төгрөгийг хариуцагч Н.А-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн С-ын Б-ийн нэхэмжлэлтэй, Н-ийн А-д холбогдох, 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.А  нь 800,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн доторж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,875 төгрөгийг улсын орлогоос, 11,875 төгрөгийг хариуцагч Н.А-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ