Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2026/00109

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, *** тауэр ***-р давхар “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** тоотод оршин суух, М-ын Н-т холбогдох,

үндсэн зээл 1,851,143.61 төгрөг, зээлийн хүү 314,156.82 төгрөг, нэмэгдүүлсэн 6,353.24 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 2,183,653.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч М-ын Н нь “Т  ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024.08.08-ны өдөр ЗГ2024080830298 тоот гэрээний дагуу Galaxy A55 128GB, Iphone13_128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,558,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ2024080830298 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,851,143.61 төгрөг, үндсэн хүүнд 314,156.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,353.24 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,183,653.67 төгрөгийг хариуцагч М-ын Н-ээс  гаргуулах гэжээ.

2. Хариуцагч М.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М овогтой Н /***/ 2025 оны 09 дүгээр сарын 20-ноос эхлэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Шийдэл капитал” ХХК-ийн Хан-Уул хотхоны барилга дээр инженерээр ажиллаад одоог хүртэл гүйцэтгэл мөнгөө олж авч чадаагүй шүүхийн маргаантай байгаа тул зээлээ төлөх боломжгүй байсан. Зээлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч зээлийг хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т  ББСБ-ын нэхэмжлэлтэй М овогтой Н /***/-н ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр өөртэй нь тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Н т холбогдох, үндсэн зээл 1,851,143.61 төгрөг, зээлийн хүү 314,156.82 төгрөг, нэмэгдүүлсэн 6,353.24 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 2,183,653.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

“Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Н т холбогдох, үндсэн зээл 1,851,143.61 төгрөг, зээлийн хүү 314,156.82 төгрөг, нэмэгдүүлсэн 6,353.24 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 2,183,653.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч зээлийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

“Т  ББСБ” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/140 дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх зэрэг эрхийг эдэлнэ” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д эвлэрэх эрхийг олгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,888.46 төгрөгийн тал хувь 24,944.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,944.23 төгрөгийг улсын орлогоос, 24,944.23 төгрөгийг хариуцагч М.Н ээс тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М-ын Н-т холбогдох, үндсэн зээл 1,851,143.61 төгрөг, зээлийн хүү 314,156.82 төгрөг, нэмэгдүүлсэн 6,353.24 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 2,183,653.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Н  нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр зохигчдын харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,888.46 төгрөгийн тал хувь 24,944.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,944.23 төгрөгийг улсын орлогоос, 24,944.23 төгрөгийг хариуцагч М.Н ээс тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ