Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 790

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г улсын яллагч П.Д, шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт М.Ө холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,                         

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан хотхонд Э.Ү цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 15, 16/, хохирогчоор Э.Ү мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19, 30-32/, хохирогчоор Ц.Ж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25, 26-27/, гэрч С.Н мэдүүлэг /хх-н 33-35/, гэрч П.Б мэдүүлэг /хх-н 39-41/, гэрч Р.М мэдүүлэг /хх-н 42-43/, хохирогч Ц.Ү биед үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9033 дугаартай дүгнэлт /хх-н 47/, М.Ө сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 62-63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д-с М.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан хотхонд Э.Ү-г цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

            Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан хотхонд Э.Ү цохиж бие махбодид нь хөнгөн хохирол гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ү хохирогчоор өгсөн: “...Өлзийсүх гэдэг нь намайг шууд толгойн дагз руу саваад цохьчихсон, би газарт гараа тулаад унаад өндийх гэтэл дахиад нүүр рүү өшиглөсөн, тэгэхэд хамарт оносон. Тэгээд би нүүрээ дараад сууж байхад Ө бас Ж-г цохьсон гэсэн. Ж болохоор нэг их гомдол гээд яахав гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ө хойшоо унасан зүйл болоогүй, би хойшоо унаад толгойгоо бариад өндийх гэтэл хамарлуу өшиглөчихсөн..." гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Н өгсөн: “…Би эргээд харахад Ө-г Б татчихсан боль гээд орилж байсан. Харин газар нэг охин нь нүүрээ дараад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Б өгсөн: “…Ү нь цохиулсан гээд нүүрээ дараад сууж байсан. Ө араас татсан, энэ үед тэр хойшоо унасан зүйл болоогүй" гэх мэдүүлэг /хх-н 39-41/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаар:

            1. Ц.Ү биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, 

            3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 47/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, баримтын хэмжээнд хохирол төлж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч М.Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Төрийн санд хохиролд 100.000 төгрөг төлснийг Төрийн сангийн  тоот данснаас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.