| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00159/И |
| Дугаар | 137/ШШ2026/00211 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2026/00211
2026 03 18 137/ШШ2026/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ны өдөр ... аймгийн ....суманд төрсөн, ... настай, эмэгтэй, ..... ажилтай, Д аймаг З сум ....-р баг М-ын гудамж .... тоотод оршин суух, Х овогт Ё-гийн Ө /РД: , утас: /-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Ё.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Ё.Ө нь Х аймгийн нефтийн барилга байгууламжийн А ББХК-ийн компанид 1987 оны 11 сарын 01-нд нормчноор ажилд ороод 1991 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байгаад тус компаниас өөрийн хүсэлтээр гарсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тус компанид ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн ажилд орсон ажлаас халагдсан компанийн бичилтийг баталгаажуулах гэсэн боловч архив байсангүй. Иймд миний ажиллаж байсан хугацааг үнэн бодитоор тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ё.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн нефтийн барилга байгууламжийн А ББХК-ийн компанид 1987 оны 11 сарын 01-нд нормчноор ажилд ороод 1991 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр орсон гарсан тушаал баталгаажаагүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. Одоо тэтгэвэрт гарах шаардлагатай байгаа тул ажилласан жилээ тогтоолгох шаардлага гараад байгаа юм гэв.
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Х аймгийн архивын тасгийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 08/08 дугаартай албан бичиг, 1987 оны 11 сарын 01-ний өдрийн №020099 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зураг, гэрч Ч.О-гийн тодорхойлолт, гэрч Ч.О-гийн 1981 оны 04 сарын 25-ны өдрийн №071684 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Н.Б-ын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ө нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ё.Ө нь Х аймгийн нефтийн барилга байгууламжийн А Барилга Байгууламж ХК-нд 1987 оны 11 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ч.О-гийн “...Ё.Ө нь 1987 оноос Х аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт нормчноор буюу засал чимэглэлчнээр 1992 он хүртэл надтай цуг ажиллаж байсан үнэн. ...Би Х аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт 1984 оноос 1993 он хүртэл барилгын мастер ажилтай байсан. Би тухайн үед энэ хүний даргаар ажилдаг байсан юм. ...Би Ё.Ө-тай 1987 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт нь хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Н.Б-ын “...Ё овогтой Ө нь 1987 оноос 1991 хүртэл Х аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт нормчноор буюу барилга бид хамт дээр ажиллаж байсан. ...Би Х аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт 1984 оноос 1987 он хүртэл гагнуурчнаар ажиллаж байсан. Тэгээд би 1987 онд цэргийн албанд яваад 1989 онд халагдаж ирсэн. 1989 ондоо тухайн байгууллагадаа эргэж ажилдаа гагнуурчнаараа ороод 1991 он хүртэл ажиллаж байсан. ...Ё.Ө нь 1987 онд намайг цэрэгт явахаас өмнө ажилд орж байсан. Тэгээд намайг цэргээс халагдаж ирэхэд буюу 1989 онд тухайн байгууллагад эргээд ажилдаа ороход мөн л ажлаа хийсээр байсан. Бид нийтдээ 1987 онд тэгээд 1989 оноос 1991 он хүртэл Х аймгийн нефтийн барилга байгууламж А 1-р конторт нь хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 08/08 дугаартай албан бичиг /хх-ийн 06/, 1987 оны 11 сарын 01-ний өдрийн №020099 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 07/, гэрэл зураг /хх-ийн 08/, гэрч Ч.О-гийн тодорхойлолт /хх-ийн 09/, гэрч Ч.О-гийн 1981 оны 04 сарын 25-ны өдрийн №071684 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 11/, гэрч Н.Б-ын тодорхойлолт /хх-ийн 12/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ё-гийн Ө-ыг ... оны 11 сарын 01-нээс ....... оны 04 сарын 02-ны өдөр хүртэл Х аймгийн н-ийн б.б-ийн А.Б.Б ХК-д нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА