| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00175/И |
| Дугаар | 157/ШШ2026/00163 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2026/00163
2026 03 18 157/ШШ2026/00163
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 1 дүгээр баг, ******* 5 дугаар гудамж 501а тоот, ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ******* 3 дугаар багт оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 116,022 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна тэй маргалдаж түүнийг түлхэж унагаан биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.
Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0028975 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.*******т Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч нь Б.*******т зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 116,022 төгрөгийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж хуульчлан заасан байна.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас зрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Б.*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 116,022 төгрөгийг гаргуулахаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Хариуцагч Б.*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 116,022 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ын газраас нэхэмжилсэн 116,022 төгрөгийг 2026 оны 3 сарын 20-ны өдөр төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь хариуцагч Б.*******ээс “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 116,022 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “******* төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “М” баарны гадна тэй маргалдаж, түлхэж унагаан биед нь халдсаны улмаас нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан 0028975 дугаартай шийтгэлийн хуудас, ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32/12 дугаар албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна. /хх-ийн 6-8 хуу/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул хариуцагч Б.*******ээс 116,022 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь “...нэхэмжилсэн 116,022 төгрөгийг 2026 оны 3 сарын 20-ны өдөр төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд хариуцагч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 116,022 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж тус тус хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх хариуцагч Б.*******т холбогдох иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” буюу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 116,022 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,275 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 116,022 /нэг зуун арван зургаан мянга хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 116,022 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ