| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00164/И |
| Дугаар | 157/ШШ2026/00164 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2026/00164
2026 03 18 157/ШШ2026/00164
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 2 дугаар баг “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг ******* 7-713 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ид холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 1,842,768 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.*******аас үндсэн зээл 5,478,183 төгрөг, зээлийн хүү 2,249,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,154 төгрөгийн зээлнээс үлдэгдэл нийт 1,842,768 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 5 сарын 27-ноос эхэлж төлөх боломжтой. Одоогоор өөрийн гэсэн эрхэлсэн ажилгүй байна. ХААН банкнаас нэхэмжилсэн 1,842,768 төгрөгийг 3 хувааж төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,842,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Миний бие 5 сарын 27-ноос эхэлж төлөх боломжтой. Одоогоор өөрийн гэсэн эрхэлсэн ажилгүй байна. ХААН банкнаас нэхэмжилсэн 1,842,768 төгрөгийг 3 хувааж төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,842,768 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,434 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 44,434 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 22,217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,842,768 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,434 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 22,217 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 22,217 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ