| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00178/И |
| Дугаар | 157/ШШ2026/00165 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2026/00165
2026 03 18 157/ШШ2026/00165
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын гудамж ******* тауэр 13 давхар “Покет ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг дүгээр байрны 45 тоотод оршин суух, ******* овогт *******ийн д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 8,948,901.21 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн хууль, эрсдлийн удирдлагын газрын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.гаас үндсэн зээл 7,067,303.82 төгрөг, зээлийн хүү 1,800,758.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,3.23 төгрөг, бусад 8,500 төгрөг, нийт 8,948,901.21 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сар бүрийн 10-наас 15-ны хооронд 200,000 төгрөгөөр төлөх хүсэлтийг хүлээн авна уу...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,948,901.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ц. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Сар бүрийн 10-наас 15-ны хооронд 200,000 төгрөгөөр төлөх хүсэлтийг хүлээн авна уу.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ц.гийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,948,901.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,132 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 158,132 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжид 79,066 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 79,066 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох 8,948,901.21 (найман сая есөн зуун дөчин найман мянга есөн зуун нэг төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,132 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.гаас 79,066 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 79,066 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ