Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706036650018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    

    Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерүүдийн ордны автобусны буудлын орчим, нийтийн тээврээр зорчиж байсан Л.Хоролмаагийн самсунг жи-5 маркийн гар утсыг хулгайлж 304.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706036650018 угаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Н.Х нь хохирогч Л.Хоролмаагийн эзэмшлийн гар утасыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Л.Хоролмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  "2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөнөөс Ботаник чиглэлийн тролейбусанд суугаад явж байсан юм. Тэгтэл офицерүүдийн ордны буудал дээр цүнхнээсээ гар утсаа хулгайд алдчихаад автобуснаасаа буугаад утасруугаа залгаад үзсэн чинь дуудаж байгаад салгасан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад миний сэргээлгэсэн дугаарлуу цагдаагаас залгаад гар утсаа хулгайд алдсан уу гэж асуусан. Тэгээд ирж уулз гээд уулзаж өргөлдөө өгөөд шалгуулсан. Тэгтэл миний гар утсыг хулгайлсан хүн баригдчихсан миний гар утсыг Сүхбаатар дүүрэгт байрлах ломбарданд тавьчихсан байсан. Тэгээд цагдаагийн хамт очиж гар утсаа цагдаагаар авхуулсан. Миний алдсан утасны имей дугаар нь 377762089904035/01, 357763089904033/01" гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"би өнөөдөр Хтай хамт ломбарнаас тавьсан гар утсан дээр нь мөнгө нэмж авах гээд хамт явж байсан юм аа...сүүлд цагдаа нартай тааралдаад баригдаад явж байхад нь гар утас хулгайлсан юм байна гэдгийг нь мэдсэн. Хасбаатарыг цагдаа нар үнэнгээ хэл гэж хэлэхэд нь Хасбаатар энэ гар утас бол хулгайлсан гар утас гэж хэлсэн. Х тэр цагдаад тухайн гар утсыг автобуснаас хулгайлан авсан гэдгээ хэлж ярьж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч С.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  "2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ломбардандаа ажлаа хийгээд сууж байхад бор өнгийн куртиктай, цайвар царайтай залуу орж ирээд утас тавъя гэхээр нь үнэлгээ хийхэд 250.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ба 170.000 төгрөгийн барьцаанд тавъя гэсэн. Тэгээд бичиг баримтаа өгөөд эд зүйл барьцаанд тавихдаа Наранцэцэг овогтой Хасбаатар гэсэн нэртэй ФБ88090179 регистрийн дугаартай эрэгтэй хүн байсан. Тэгээд надад самсунг жи-5 загварын шаргал өнгийн гар утас 170.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Тэгээд маргааш өдөр нэг залуугийн хамт орж ирээд нэмээд 80.000 төгрөг авъя гэж ирсэн... нөгөө залуу цагдаа нартай хамт орж ирээд нөгөө утсыг хураагаад аваад явсан байсан... бичлэгийг нь аваад ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн №БЗ1-212 дугаартай:

Самсунг жи-5 маркийн гар утас нь 304.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ээж аав хоёрлуугаа явах гээд автобусанд явж байсан. Тэр үед би орой 20:00 цагийн үед БЗД-ийн 13 хороо Офицерийн автобусны буудал орчим троллебусанд сууж яваад бууж Налайхын автобусанд сууя гэж бодоод байж байхад улаан курткатай нүдний шилтэй дунд эргэм насны эмэгтэй хаалганы хажууд миний урд зогсож байсан ба куртканыхаа халаасанд гар утсаа хийгээд буух гэж байхаар нь би гар утсыг нь суйлж аваад явсан. Нөгөе хүн утсаа алдсанаа мэдэлгүй яваад өгсөн. Тэгээд тэр орой шууд Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4-р дэлгүүрийн хойно байдаг Баялаг өрнөн дэлгэрэх нэртэй ломбарданд очиж өөрийнхөө регистрийн дугаарыг хэлээд тус ломбарданд 170.000 төгрөгөөр тавьсан. Ломбарданд гар утас тавьхдаа би ганцаараа явсан. Тэгээд 170.000 төгрөгөө аваад хойшоо хайлаастын тийшээ найз Нямдаваагийн гэрт очиж уулзаад буцаад гарсан. Гараад өөр айлд очиж хоночихоод өглөө Нямдаваа, Манал хоёртой утсаар яриад хамт ломбард орж нөгөө утсан дээрээ мөнгө нэмж авах гээд нөгөө ломбардруугаа явсан. Ломбарданд очоод Манал, Нямдаваа нарыг машиндаа үлдээгээд би өөрөө ломбардруу ороод 80.000 төгрөг нэмж аваад гараад ирсэн чинь манай хоёр назыг энгийн хувцастай цагдаа нар rapгаад ирчихсэн зогсож байсан ба намайг бас бариад авсан. Тэгээд цагдаад баригдаад ломбарданд тавьсан гар утсаа хулгайлж авсан талаараа хэлсэн. Миний суйлж авсан гар утас бол шаргал өнгийн самсунг жи-5 загварын гар утас байсан. Тэр гар утсыг ломбарднаас цагдаа нар хурааж авсан. мөн тухайн ломбардны мөнгийг би төлж барагдуулсан. Бас хохирогчид утсыг нь хүлээлгэн өгсөн. Ямар нэг хохиролгүй болсон байгаа. Надад хуулийн дагуу хариуцлага тооцход ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-н 48-49 дүгээр хуудас/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-6 дугаар хуудас/

- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хураагдсан гар утасны
зураг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

- Н.Хаас ломбардны ажилтан С.Даваасүрэнд хохирлын мөнгө
барагдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/

- “Баялаг-Өрнөн дэлгэрэх" ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-ийн 28 дугаар хуудас/

- "Баялаг-Өрнөн дэлгэрэх" ХХК-ийн ломбардны ажилтнаас өгсөн хяналтын камерийн бичлэг агуулсан 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч Н.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, БГД-ийн 21-р хорооны засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 32-36/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Н.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Н.Хын иргэн Л.Хоролмаагийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь суйлан хулгайлаж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргаж, хадгалав.

 

Шүүгдэгч Н.Х нь урьд 2013 онд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх ба Анхын ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон 2015 оны Эрүүгийн хууль зэрэг хуулиудад зааснаар эрх зүйн байдал нь дээрдэж хөнгөрсөн байна.  Иймд шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Прокурорын оногдуулахаар санал болгосон 3 жилийн хугацаагаар хорих ялыг хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх учир багасгаж тухайн зүйлд заасан хамгийн бага хугацагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “уг хэрэгт Н.Хыг гэрчээр асууж мэдүүлэг авчихаад дараагаар нь тухайн гэрчээр өгсөн мэдүүлэгээс нь улбаалж яллагдагчаар татан мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх … эрхтэй.  Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг зөрчсөн байна гэсэн тайлбарыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ Н.Хаас гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтад тооцож үнэлээгүй болно.

           

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Н.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ