Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1067

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан "...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний комисс Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайн сонгон шалгаруулалтад оролцсон “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын сонгон шалгаруулалтын саналыг нээгээгүй үйлдэл нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан илт хууль бус шийдвэр болохыг т*******оолгож, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зарлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Иймд нэхэмжлэгч “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан "...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний комисс Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайн сонгон шалгаруулалтад оролцсон “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын сонгон шалгаруулалтын саналыг нээгээгүй үйлдэл нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан илт хууль бус шийдвэр болохыг т*******оолгож, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зарлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н******* *******” ХХК, “*******  *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын "...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний комисс Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайн сонгон шалгаруулалтад оролцсон “Н******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Ц******* *******” ХХК нарын сонгон шалгаруулалтын саналыг нээгээгүй үйлдэл нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан илт хууль бус шийдвэр болохыг т*******оолгож, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн Ховд аймгийн Б******* сумын Ш******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зарлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ