Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2026/00096

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би хариуцагч *******д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******тэй 2020-2021 онд танилцсан бөгөөд 2023 оноос хамтран амьдарч охин *******г төрүүлсэн. Удалгүй бидний харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болж эхэлсэн учраас бид хамт амьдрахаа больж би өөрөө охиноо өсгөж байна. Одоо охин маань 10 сартай. Энэ хугацаанд ******* нь биднийг эргэж тойрч байгаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлэхгүй байна. Миний бие нь өөрийн гэсэн ажил төрөлтэй охиноо тэжээгээд явчих чадвар байгаа. Гэсэн хэдий ч хуулийн дагуу эцэг, эх хоёрын хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд охин *******д эцэг *******эс нь хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие *******тэй эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.   

 

 

ШҮҮГЧ                       О.ЭНХТУУЛ