| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2025/02415/И |
| Дугаар | 309/ШШ2026/00105 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 309/ШШ2026/00105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би,
Нэхэмжлэгч: “******* *******” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамж 642 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ-өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын 6 дугаар баг ******* дугаар байрны 1 дүгээр орцны ******* тоотод оршин суугч А.******* нь 642 000 төгрөгийн СӨХ-ийн төлбөрөө төлөх талаар удаа дараа утсаар ярьж мэдэгдэл өгч, оршин суугчдад төлбөрийн нэхэмжлэлийг илгээсэн боловч төлбөрөө төлөхгүй байна. Оршин суугч нь 2022 оны 01 дүгээр сард 100 000 төгрөгийг төлсөн. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 642 000 төгрөгийг төлөөгүй болно. Тухайн байрны магистрал шугамд удаа дараа гэмтэл гарсныг НАА-тай хамтарч засварласан. 2025 онд орцонд хийх орцны хаалганы код солих, орцны гэрэлтүүлгийг солих, засварлах зэрэг төлөвлөгөөт ажлаа хийх нөхцөл бололцоог хангаж өгөхгүй байна. Иймд иргэн А.*******гаас 642 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 642 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч А.*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамж 642 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамж 642 000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” СӨХ-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамж 642 000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” СӨХ-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9 955 төгрөг, хариуцагч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 9 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ