Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2026/00168

 

   2026          03           20                                      157/ШШ2026/00168

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай, ******* тауэр, 5 давхар, 510 тоот “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг Холбоо 45 дугаар байрны 81 тоотод оршин суух *******ийн *******д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 19,019,774.93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чагнаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* Цэвэлмаа нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 06 дугаар 26-нд 7111657574 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүнд төлбөр төлөөгүй байна. Зээлдэгчтэй байгуулсан 7111657574 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 6 дугаар 26-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7111657574 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,000,000.0 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,935,342.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 69,432.46 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 19,019,774.93 төгрөгийг зээлдэгч *******ийн *******гаас гаргуулах; Улсын тэмдэгтийн хураамжинд 253,048.87 төгрөг төлсөн болно.” гэжээ.        

 

Хариуцагч Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашид капитал ББСБ” ХХК-ийн зээлээ төлж чадахгүй удсан нь үнэн. Нийт 19,019,774.93 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-наас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,019,774.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Нийт 19,019,774.93 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-наас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Иймд хариуцагч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,019,774.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,049 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 253,049 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 126,524.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 19,019,774.93 (арван есөн сая арван есөн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,049 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 126,524.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ