| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00024/И |
| Дугаар | 309/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 309/ШШ2026/00110
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 441 115.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Л.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58607 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны ******* тоот дансанд 250 000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Л.*******од удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ******* дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд үндсэн зээл 250 000 төгрөг, зээлийн хүү 158 589.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 526.03 төгрөг, нотариатын хөлс 5 000 төгрөг, нийт 441 115.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би үндсэн зээл болох 250 000 төгрөгийг авсан. Үндсэн ажлаас гарч орлогогүй болсон. Одоо төлөх мөнгөн дүн болох 441 115.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 441 115.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь зээлийн гэрээний үүрэгт 441 115.07 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.******* нь зээлийн гэрээний үүрэгт 441 115.07 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 883.48 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6 941.5 төгрөг, хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 6 941.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ