Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2026/00169

 

   2026          03           20                                      157/ШШ2026/00169

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, *******, Эрдэнтолгойн 401а “Төрийн банк” ******* салбарын ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 5 дугаар баг *******ад оршин суух, ******* овогт *******ийн , ******* овогт Далхаагийн       Сувд-Эрдэнэ нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 8,224,045.86 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ******* салбарын ******* тооцооны төвийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.,             Д.Сувд-Эрдэнэ нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7,709,382.77 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, хуримтлагдсан хүү 513,914.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 748.97 төгрөг, нийт 8,224,045.86 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “******* аймаг ******* сумын Төрийн банкнаас авсан малчны зээлийн 8,224,045.86 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулах нь үнэн болно.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв нь хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,224,045.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

 

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...******* сумын Төрийн банкнаас авсан малчны зээлийн 8,224,045.86 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулах нь үнэн болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 8,224,045.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,535 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 146,535 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нар болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид  тус бүр 73,267.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* салбар          ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,224,045.86 (найман сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөчин таван төгрөг, наян зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,535 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нараас 73,267.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 73,267.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б., Д.Сувд-Эрдэнэ нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ