2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/01959

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 0******* өдөр

Дугаар 1*******1/ШШ2026/01*******5*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт орших суух, ******* овогт ******* ******* /РД:ЧМ82100*******1*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах, -78******* нд холбогдох,

гүйцэтгэх захирлын 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн №12, болон №1******* тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 414,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.*******, хариуцагчийн төлөөлөгч , гэрч С.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.******* би 2024 оны 6 сарын 0*******-ны өдөр Сүхбаатар дүүргийн -78******* нд зайнаас ажиллах нягтлан бодогчийн ажилд орсон. Мөн өдөр -ны захирлын хүсэлтээр байцаагчийн ажлыг давхар хийж байсан.

Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, захирлын тушаалаар нягтлан бодогч болон байцаагчаар ажилд авах тушаал гарсан.

Ажиллаж байхад -ны захирал солигдож, захирал болсон.

Өмнөх захиралтай той гээд ажлын байрны дарамт байнга үзүүлдэг, байнга хардаж, сэрдэж байсан. Намайг шахан ажлаас гаргасан. Намайг үүд хавьцаа байхдаа өвс хадуур, уртасгагчийг өөр хүнд өгсөн гэсэн байна. Өөрөө авч болно гэж зөвшөөрсөн тул би н.Хүнбиш гэх хүнд өвс хадуур, уртасгагчийг үлдээсэн. Хүлээж авсан нь С.Эрдэнэчимэг байсан. Байцаагч нь няравын ажлыг давхар хийдэг байсан, энэ ямар чиг үүрэгтэй вэ гэхээр ажилчдад цэвэрлэгээний материалыг гаргаж өгөх, зайнаас хяналт тавих ажлыг хийж байсан.

-ны байранд өвс хадуур, уртасгагчийг -ны захирлын өөрийх нь зөвшөөрлөөр өөр хүнд өгсөн байхад намайг дур мэдэн өгсөн гэж арга хэмжээ авсан, няравын хувьд би өвс хадуур, уртасгагчийг гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийн дагуу өгч, буцаан авсан. Энэ нь хэвийн зүйл байгаа. Гэтэл намайг өмнөх захиралтай той гэж хувийн үзэмжээр ажлаас халсан. Одоо энэ маргаан нь тусдаа шүүхээр явж байгаа. Намайг ажилд ороход хөдөлмөрийн дотоод журам гэж танилцуулаагүй, тийм журам байдаг гэж тухайн үед хараагүй мэдэхгүй байсан. 2015 онд баталсан хөдөлмөрийн дотоод журам байгаа. Гэхдээ уг журамд ямар тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах талаар байхгүй байгаа. Хэрэгт сахилгын шийтгэл оногдуулсан 2 тушаал байгаа. Уг тушаалд ямар үндэслэл, журмаар оногдуулсан нь байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийг үндэслэсэн байсан. Гэхдээ хөдөлмөрийн дотоод журамд үндэслэж тушаалаа гаргаагүй. Ажлын байрны дарамтаа ийм байдлаар илэрхийлж байна гэж үзэж байна. Би -нд хохирол учруулаагүй бөгөөд 2024.0*******.02-ны өдрийн 12 болон 1******* тай сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү.

Байцаагчийн ажлаас чөлөөлсөн тушаал надад үзүүлж байсан бөгөөд 12 тай тушаал байгаа, энэ нь хэрэгт байгаа. 8 сард нягтлангийн ажилд ажиллаж байсан. Нягтлан бодогчийн цалин 1 сарын цалин 6*******0,000 төгрөг байдаг, үүний 20 хувийг хасна гэсэн байгаа. Нэг сарынх нь 1*******8,000 төгрөг байгаа. ******* сар цалингийн 20 хувийг үндэслэлгүй хассан тул 414,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Байцаагчийн ажилд цаашид хэвийн ажиллуулах эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй гэв.

2.Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд өс хонзон санасан зүйл байхгүй. Энэ хүнийг өмнө нь таньдаг байсан зүйл байхгүй. Удирдах зөвлөлийн хуралд хамт сууж байсан бөгөөд тэр хурал дээр анх харсан.

Миний бие 2024 оны 6 сараас өмнө удирдах зөвлөлийн дарга хийж байсан.

Тэр үеийн дарга Ганбаатар нь удирдах зөвлөлд танилцуулаад тогтоолоо баталгаажуулж авсан байдаг. Тухайн үед зайнаас ажилладаг нягтлантай байсныг өөрчилж энэ хүнийг ажиллуулахаар болсон. Өмнөх гүйцэтгэх захирал нь ажил авах үед нягтлан гэж танилцуулсан. Байцаагчаар аижллаж байсныг мэдэхгүй байсан. Энэ хүнтэй той ямар нэг тушаал шийдвэр байхгүй. Аман байдлаар нягтлан чинь байна гэдэг байсан тул нягтлан гэж бодож явсан.

Хөдөлмөрийн гэрээг энэ хүнтэй байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг хоёр янзаар байгуулсан байсан. Манай дээр нягтлан гэж өгсөн дараа нь нягтлан бөгөөд байцаагч гэдэг хөдөлмөрийн гэрээ өгсөн. Байцаагчаар ажилд авсан хөдөлмөрийн гэрээг шүүх дээр ирээд мэдсэн.

Байгууллагад хөдөлмөрийн дотоод журам байгаа. Байхгүй байна гэж байхгүй.

Ганбаатар гэрчийн мэдүүлэг дээр хэлэх зүйл байхгүй. Хадуурыг авахыг зөвшөөрсан асуудал яриад байгаа. Би Ганбаатар гэдэг хүнд зөвшөөрөл өгсөн. Та надад хэлээд аваарай гэсэн болохоос ******* гэдэг хүнд өгөөрэй гэж зөвшөөрөл өгөөгүй. Хадуур уртасгагчийн хувьд ингэж хэлж байна. Өөрт нь зөвшөөрөл өгөөгүй зүйлийг бусдад шилжүүлж өгсөн байсан 8 сарын 2-нд ажил дээрээ ирэхдээ хадуур уртасгагч байхгүйг мэдсэн.

Сахилгын шийтгэл оногдуулах болсон дараагийн шалтгаан нь ажлын байраа орхиж явсан. Манай байгууллагын дотоод журмын 8.*******-т ажлын байраа орхиж явахыг хатуу хоргилосон заалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн. ******* нь хөдөө явлаа миний ажлыг хийж өгөөч гэж хэлсэн байсан. Би энэ талаар мэдээгүй байсан, би ажлаа Эрдэнэчимэгт хариуцуулсан гэж хэлсэн. Надад мэдэгдсэн зүйл байхгүй. Тэрнээс хойш ажлаа хийе гэж над дээр ирээгүй. Ажил нь хаягдаж, асуудал хүндэрсэн тул 08.02-ны өдрөөс хойш Эрдэнэчимэгт У.*******ын ажлыг даатгасан. Иймд сахилгын зөрчил ногдуулж, цалин хассан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

*******.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, -ны гүйцэтгэх захирлын 2024 оны 6 сарын 0*******-ны өдрийн 02 ажилд авах тухай тушаал, 2024 оны 6 сарын 0*******-ны өдрийн 04 ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2024 оны ******* сарын 02-ны өдрийн 12 тай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024 оны ******* сарын 02-ны өдрийн 1******* тай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024 оны 6 сарын 2*******-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл,

хариуцагчаас, -78******* -ны удирдах зөвлөлийн 2024 оны 5 сарын 24-ний өдрийн хурлын тогтоол, ажил хүлээлцсэн тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 0*******-ний өдрийн 4******* тай тушаал, бичиг баримт хүлээлцсэн акт, -ны 2024 оны 8 сарын *******0-ны өдрийн 20, 21 тай албан бичиг, Удирдах зөвлөлийн 2024 он 7 сарын 26-ны өдрийн тогтоол, тогтоолын хавсралт, 2024 оны 8 сарын 12-ны өдрийн 15 байцаагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажил үүргийн хуваарь, -ны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

зохигчийн хүсэлтээр гэрч асуусан тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч -78******* -нд холбогдуулан гүйцэтгэх захирлын 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн №12 болон №1******* тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 414,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргаж байна.

*******.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Сүхбаатар дүүргийн -78******* -ны гүйцэтгэх захирлын 2024 оны 6 сарын 0*******-ны өдрийн №02, №04 ажилд авах, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 сарын 0*******-ны өдрийн 6/2 тай хөдөлмөрийн гэрээгээр талуудын хооронд хөдөлмөр гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч У.******* нь хариуцагч байгууллагад нягтлан бодогч болон байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэх, зайнаас ажиллахаар тохиролцсон байна. /хх-ийн 7-8,*******-16 тал/

Улмаар, -78******* -ны гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* сарын 02-ны өдрийн №12 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийн 12*******.1, 12*******.2, 12*******.******* дахь хэсэгт заасныг үндэслэж ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн орхиж явсан үндэслэлээр сануулах, мөн гүйцэтгэх захирлын 1******* тушаалаар ны эд хөрөнгийг /өвсний хадуур, цахилгаан уртасгагч/ удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн гэх үндэслэлээр цалингийн 20 хувиар ******* сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ. /хх-ийн *******-10 тал/

4.Нэхэмжлэгчээс гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг, ...гүйцэтгэх удирдлагаас үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Гүйцэтгэх удирдлагын зөвшөөрлөөр хадуур уртасгагчийг Г.Ганбаатарт өгсөн, байцаагчийн ажил үүрэгтэй хамааралгүй үндэслэлээр нягтлан бодогчийн цалин хөлснөөс суутгал хийсэн үндэслэлгүй гэж тодорхойлсон.

Хариуцагчаас тайлбар, татгалзлын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Чөлөө авахгүйгээр ажлын байраа орхиж явсан, мөн зөвшөөрөлгүй хадуур уртасгагчийг бусдад өгч сахилгын зөрчил удаа дараа гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

5.Хэрэгт 2024 оны 6 сарын 0*******-ны өдрийн 6/02 тай хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээг нэг талаас -78******* -ны гүйцэтгэх захирал Г.Ганбаатар, нөгөө талаас нэхэмжлэгч У.******* нар байгуулсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Г.Ганбаатар нь -78******* -ны гүйцэтгэх удирдлагаар 2024 оны 7 сарын 1*******-ний өдрөөс өмнөх хугацаанд ажиллаж байсан талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд -г төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий этгээд байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар огт мэдээгүй гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үгүйсгэж байх бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзэхгүй бөгөөд шинэчлэн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг байна.

Иймд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр талуудын хооронд нягтлан бодогч, байцаагчийн ажил үүргийг хийж гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт нотлогдож байна.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийн 12*******.1, 12*******.*******-т зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрын тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох ба ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.

-78******* -ны гүйцэтгэх захирлын 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн №12 тай тушаалын тухайд, ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн орхиж явсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Тушаалын хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн яаж зөрчсөн гэж үзэж арга хэмжээ авсан нь ойлгомжгүй, энэ талаар тушаалд дурдаагүй байна. /хх-ийн *******-12, 167-172 тал/

Мөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд чөлөө авах журмын талаар тусгаагүй байна.

Иймд хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журамд тусгагдаагүй үндэслэлээр 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр №12 тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

7.Мөн -78******* -ны гүйцэтгэх удирдлагын 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн №1******* тай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ны эд хөрөнгө болох өвсний хадуур, цахилгаан уртасгагч зэргийг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн гэх үндэслэлээр цалинг 20 хувиар ******* сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 10 тал/

Нэхэмжлэгчээс тушаалд дурдсан эд зүйлийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр бусдад өгсөн гэж тайлбарласан.

Гэрч Г.Ганбаатар нь мэдүүлэгтээ ...би -ны гүйцэтгэх удирдлага ээс өвсний хадуур, цахилгаан уртасгагч зэргийг түр аваад хэрэглээд буцаагаад өгье гэж гуйхад тэр надад зөвшөөрсөн. Тэгэж зөвшөөрөх үед нэхэмжлэгч У.******* сонсоод үүдэнд зогсож байсан. Ингээд гаргаад өгөөч гэхэд У.******* завгүй байна гэж хэлэхээр би н.Хүнбиш гэх хүнээс аваад, буцаагаад н.Эрдэнэчимэгт өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...би Г.Ганбаатарыг гуйхад авч болно гэж хэлсэн үнэн. Гэхдээ нэхэмжлэгч У.*******т миний зүгээс зөвшөөрөл өгөөгүй байхад бусдад өгсөн нь байсан гэж тайлбарласан.

Дээрх гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар өвсний хадуур, цахилгаан уртасгагч зэргийг хариуцагч өөрөө өгөхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийг гүйцэтгэх удирдлагаас дахин зөвшөөрөл авах байсан гэж буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр, хариуцагч -ны гүйцэтгэх удирдлагын зүгээс ны эд зүйлийг өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл өгөх үед нэхэмжлэгч тэдний хажууд байснаар эд зүйл өгөх зөвшөөрөлийг нэхэмжлэгчид мөн өгсөн гэж ойлгогдохоор байна.

Зөвшөөрөлгүй эд зүйлийг бусдад шилжүүлсэн өгсөн гэх үйлдлийг огт зөвшөөрөл аваагүй, эсхүл зөвшөөрөөгүй байхад өгсөн байхыг ойлгоно.

Иймд дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрлөөр ны эд зүйлийг бусдад өгсөн гэж үзэхээр байх тул -78******* -ны 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн №1******* тай цалинг 20 хувиар ******* сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

8.Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн нятлан бодогчын ажлын хөлс 6*******0,000 төгрөг байх бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хариуцагчаас 2024 оны *******, 10, ******* дүгээр саруудад тус бүр 1*******8,000 төгрөг буюу нийт 414,000 төгрөгийг үндэслэлгүй суутгасан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 4, 142 тал/

Иймд хариуцагчаас 414,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж -78******* -ны 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 12, 1******* тай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд хууль бус болохыг тогтоож, хариуцагч -78******* -оос 414,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 зүйлийн *******5.1., *******5.2.1. дэх хэсэг, *******6., *******8. зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч -78******* -ны 2024 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 12 тоот, 1******* тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагч -78******* -оос 414,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.*******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1., 58 зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,017 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч У.*******т олгож, хариуцагч -78******* -оос улсын тэмдэгтийн хураамжид *******,270 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА