| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06945/И |
| Дугаар | 191/ШШ2026/01981 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01981
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 191/ШШ2026/01981 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж хаягт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, -Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* байр ******* тоот хаягт оршин суух ******* байран овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
756,477,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргаан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК болон хариуцагч Ж.******* нар нь тус *******тай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №3023-2017/17 тоот Зээлийн гэрээ байгуулан, 1,200,000,000.00 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн *******.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаа, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар авсан. Улмаар ХХК, хариуцагч Ж.******* нар нь дээрх Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №3023-2017/17 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-гээр доорх эд хөрөнгүүдийг тус *******инд барьцаалсан болно. Үүнд: ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6-р хороо, гудамж хаягт байршилтай, 1,891.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ж.*******ын эзэмшлийн, нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн *******-р хороо хаягт байршилтай, соёлын төв, үйлчилгээний зориулалттай, 2,482 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан бөгөөд тус ******* нь барьцааны эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн болно.
Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХХК-ийн тус ******* дахь 3023003961 тоот дансанд 900,000,000.00 /есөн зуун сая/ төгрөгийн зээлийг олгосноор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №101/ШШ2018/03475 дугаартай захирамжаар дээрх Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт ХХК болон хариуцагч Ж.******* нар үндсэн зээлийн төлбөрт 898,113,838.00 төгрөг, зээлийн хүүнд 110,233,388,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 705,620.00 төгрөг буюу нийт 1,009,052,846 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх, төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар тохиролцсон Эвлэрлийн гэрээ-г баталсан. Энэ эвлэрлийн гэрээг баталсанаас хойш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ж.*******д холбогдох эрүүгийн 1806074990289 дугаартай хэргийг хэлэлцэж Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь ХХК болон ******* *******ны хороонд байгуулсан 2017.06.14-ний өдрийн №3023-2017/17 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ -г хөрөнгө завших гэмт хэргийг гэрээний аргыг ашиглан тус тус үйлдсэн байх тул (ИХ-ийн 56-56.1.1 дэх хүчин төгөлдөр бус байх хэлцэл) гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүхийн №2022/ШЦТ/1035 шийтгэх тогтоолоор биечлэн эдлэх хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.
Иймд дээрх нөхцөл байдлын улмаас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас байдлаар хэргийг хянуулж, дээрх эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00307 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03475 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой УЕПГ-ын Эрүүгийн хэргийн тусгай архиваас 1806074990289 дугаартай эрүүгийн хэргээс нотлох баримтууд гаргуулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/1Ш32023/21329 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжаар хавтаст хэрэгтэй танилцаж, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан гаргуулж, бусад нотлох баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж тус иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02037 дугаар шийдвэрээр ХХК-иас 756,477,386.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцаалбарыг чөлөөлж, тухайн эд хөрөнгүүдийн гэрчилгээг эх хувиар нь олгохыг ******* *******инд даалгаж шийдвэрлэсэн.
ХХК болон хариуцагч Ж.******* нар нь тус *******тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №3023-2017/17 тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 143,522,613.46 /нэг зуун дөчин гурван сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун арван гурван төгрөг дөчин зургаан/ төгрөг төлсөн байдаг. Иймд хариуцагч Ж.*******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 756,477,387 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Ж.*******, -Намъяанжү соёл ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, тус компанийн 20 хувийн хувьцааг эзэмшигч байсан ба үүсгэн байгуулагдсан цаг үеэс 2020 оныг хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Ажиллаж байх хугацаанд -Намъяанжү соёл ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр ******* *******наас 900,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгө компанийн дансанд орсон. Мөн зээлийн санхүүжилтээр -Намъяанжү соёл ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга, байгууламж барихаар мөн үйл ажиллагаанд зарцуулж байсан болно. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2037 дугаартай шийдвэрээр -Намъяанжү соёл ХХК, ******* ******* ХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн боловч уг зээлийн мөнгөн хөрөнгийг -Намъяанжү соёл ГХОХХК-ийн нэр дээрх *******ны харилцах дансаар шилжүүлэн өгч, тус компани нь хүлээн авсан болно.
Хэдийгээр хариуцагчийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс -Намъяанжү соёл ХХК-д хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлага ногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн хохирол төлбөрт мөн дээр дурдсан зээлийн мөнгөн хөрөнгө багтаж, тухайн төлбөрөөс Ж.******* би өөрийн эзэмшиж байсан компанийн 20 хувийн хувьцааг 200,000 ам.долларт тооцож, хувьцаа эзэмшигч иргэн -д шилжүүлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *******наас зарласан ам.долларын ханш буюу 3131,87 төгрөг байсныг шилжүүлэн тооцвол 626,374,000 төгрөгийн бодит хохирлыг буюу зээлээс зарцуулсан мөнгөн хөрөнгийг төлж барагдуулсан гэж үзнэ.
Энэ нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх хэсэгт тусгагдсанаар тогтоогдоно. Үүнээс үзэхэд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2037 дугаартай шийдвэр гаргахдаа мөн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, Ж.*******ыг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Ж.******* эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад буюу иргэн 115,000,000 төгрөг энэ нь орон сууц худалдан борлуулсан төлбөр, -Намъяанжү соёл ХХК-д 162,674,968 төгрөгийг төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн. Үүнийг нэгтгээд тооцвол, 200.000 ам.доллар буюу 3131,87 төгрөг ба 626,374,000 төгрөг дээр нэмэх нь 162,674,968 төгрөг = 789,048,968 төгрөгийг Ж.*******ыг завшсан гэж үзэж гэм буруутайд тооцож, мөн хэмжээний мөнгөн хохирлыг "-Намъяанжү соёл ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад ******* ******* ХХК нь мөн зээлийн төлбөрийг бүхэлд нь хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд -Намъяанжү соёл ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсч байна.
-Намъяанжү соёл ХХК иргэн , , иргэн Ж.******* нарын гураван хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд иргэн нь нас барсан тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ре-г тогтоож, түүний зөвшөөрлөөр компанийн үлдсэн хувьцаа эзэмшигч -д өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг 200.000 ам.долларт тооцож, хохирол төлбөрт шилжүүлэн өгсөн болно. Мөн Ж.******* "******* ******* ХК-ийг хуурч мэхэлсэн, тус *******ны хөрөнгийг завшсан үйлдэл байхгүй бөгөөд эрүүгийн шүүхээс ч дээр дурдсан үндэслэлээр надад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан удаагүй болно. Иймд ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, зээлийн хүүгийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 15-ны дрийн 02-04/292 албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 сарын 06-ны 307, 2023 оны 02 сарын 14-ний 1028, 2023 оны 3 сарын 13-ны өдрийн 1389, 2023 оны 3 сарын 13-ны өдрийн 1389 тоот албан бичиг, зээлийн дансны хуулга, харилцах дансны хуулга, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, 2017 оны 6 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 33 дугаар албан тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02037 дугаартай шийдвэр, 2024 оны 8 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/20615 дугаар захирамж, зээл зээлийн хүүгийн тооцоолол зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
нэхэмжлэгчийн хүсэлтээр, Эрүүгийн хэргийн тусгай архиваас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1035, 2022 оны 9 сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/879, Эрүүгийн хэргийн тахимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 744 дугаартай тогтоолыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагчид Ж.*******д холбогдуулан, 756,477,387 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ ...хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт үйлдлийн улмаас учирсан хохиролд 756,477,387 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...хуулийн этгээдийг төлөөлж зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу шилжүүлж авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор түүнээс хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК болон ХХК, ХХК нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №3023-2017/17 дугаар зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгчээс 1,200,000,000 төгрөгийн зээл олгох, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 19-26 дугаар тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Ж.*******ыг ... намянжүгийн соёл ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд болон зээлийн гэрээнд тавьж, Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороонд байрлах ******* ******* ХК-тай 1 тэрбум 200 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, 900 сая төгрөгийг завшиж, шилжүүлэн авч хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулан, Намьяанжугийн ХХК болон ******* ******* ХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №3023-2017/17 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/876 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 97-124 дүгээр тал/
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02037 дугаартай шийдвэрээр ******* ******* ХК-ийн Намъянжугийн соёл ХХК-д холбогдуулан гаргасан 756,477,386.54 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Намъянжугийн ХХК-ийн нэхэмжлэгч ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Намъянжугийн гудамж хаягт байршилтай 1891.4 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ******* дугаар хороонд байршилтай нэгж талбарын 1 дугаартай, 2482 мкв талбайтай, соёлын төв, үйлчилгээний зориулалттай газрын барьцаалбарыг чөлөөлж, тухайн эд хөрөнгүүдийн гэрчилгээг эх хувиар нь олгохыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д даалгаж тус тус шийдвэрлэсэн байна /хх-ийн 31-40 дүгээр тал/
Эдгээр үйл баримтууд шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт сдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 900,000,000 төгрөгийг Намъянжугийн ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн 2022/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан хариуцагч Ж.*******ыг хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, мөн бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Тодруулбал, хариуцагч Ж.*******ыг Намьянжүгийн ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн болон барьцааны гэрээнд тавьж нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 1 тэрбум 200 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 900 сая төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа завшсан гэм буруутай үйлдэлдээ шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй болно.
Иймд хариуцагч Ж.*******ыг бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтад тусгагдсан хугацааны зээлийн өр төлбөр болох 756,477,387 төгрөгийн хэмжээнд хариуцагч тал маргаагүй болно.
4.Хариуцагчийн өмгөөлөгчөөс Ж.******* нь өөрийн эзэмшиж байсан компанийн 20 хувийн хувьцааг 200,000 ам.долларт тооцож, хувьцаа эзэмшигч иргэн -д шилжүүлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *******наас зарласан ам.долларын ханш буюу 3131,87 төгрөг байсныг шилжүүлэн тооцвол 626,374,000 төгрөгийн бодит хохирлыг буюу зээлээс зарцуулсан мөнгөн хөрөнгийг төлж барагдуулсан гэж үзнэ гэх тайлбарыг гаргасан.
Тус шийтгэх тогтоолоор ******* *******тай байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлэж, Ж.*******оос 115,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч , 162,674,968 төгрөгийг гаргуулж Намъянжугийн ХХК-д тус тус олгох, түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ж.******* нь ХХК-ийн 20 хувийн эрхийг 200,000 ам долларт тооцож хохирогч -д шилжүүлэхээр байгуулсан гэрээний дагуу бүртгэхийг Улсын эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн үйл баримтуудаас үзвэл дээрх төлбөр нь нэхэмжлэгч ******* *******инд учирсан хохиролд тооцогдох үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 108 дугаар тал/
5.Мөн хариуцагчаас дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 756,477,387 төгрөгийг ХХК-д мөн төлөх үүргийг давхар хүлээж гуравдагч этгээдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж нөхцөл байдлыг бий болгосон гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагчаас Капиртон ******* ХК-д учруулсан хохирлыг өөр бусдад төлж барагдуулсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзал, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын 11 дэх заалтад нэхэмжлэгч ******* *******ийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа иргэний хуульд заасны бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******оос 756,477,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7.Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй бөгөөд талууд хэн аль нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 756,477,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 3,940,337 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 3,940,337 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Б.БИЛГҮҮН