Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1437

 

      2025            12             17                                        2025/ДШМ/1437                   

Ш.Д, Э.Н, С.Б,

З.А, Б.М, М.Хнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Э.Н өмгөөлөгч Г.Цолмон,

шүүгдэгч Ш.Д, С.Б нарын өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгч З.Агийн өмгөөлөгч Ц.Даваажаргал,

шүүгдэгч М.Хгийн өмгөөлөгч Ж.Баасанжав /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бат-Оршихийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ш.Д, Э.Н, С.Б, З.А, Б.М, М.Хнарт холбогдох эрүүгийн 2306021260494 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш.Д, 

2. Э.Н, 

3. С.Б, ;

4. З.А, 

5. Б.М, ,

6. М.Х, 

М.Х, Э.Н, Б.М, З.А, С.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 219 дүгээр байрны 15 тоот буюу хүн амьдрах орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.М “цамц өгөхгүй удаасан” гэх шалтгааны улмаас зодож биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зүүн буланд цус хуралт, зүүн хацар, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, ташаа, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн бүлэглэн дээрх хэргүүдийг үйлдэх явцдаа тухайн байрны эд зүйлсийг санаатай эвдэж, гэмтээсний улмаас хохирогч Ө.Б 1.062.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Х, Э.Н, Б.М, З.А, С.Б, Ш.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Н, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.С.Б, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Бэрсүүд овогт Мөнхбатын М.Хг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн”, “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

шүүгдэгч Хуацай овогт Эрдэнэбатын Н-ийг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

шүүгдэгч Тайжууд овогт Золбадрахын З.Аг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан” гэмт хэргийг,

шүүгдэгч Боржигон овогт Сүх-Эрдэнийн С.Быг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг,

шүүгдэгч Адуучин овогт Батцэнгэлийн Б.Мыг  “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

шүүгдэгч Боржигин овогт Шижирбаатарын Ш.Дийг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

шүүгдэгч М.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч З.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ш.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000. 000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, Э.Н, З.А, С.Б, Б.М, Ш.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, Э.Н, З.А, С.Б, Б.М, Ш.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н, Б.М, Ш.Д, С.Б, З.А М.Хнар нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Н, З.А, С.Б, Б.М, Ш.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Хгаас нийт 772.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ө.Бд 353.400 төгрөгийг, Б.Мд 418.660 төгрөгийг тус тус олгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/665 дугаар захирамжаар шүүгдэгч З.А, шүүгдэгч М.Х2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/685 дугаар захирамжаар, шүүгдэгч С.Б 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/686 дугаар захирамжаар, шүүгдэгч Э.Номин- Эрдэнэ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/666 дугаар захирамжаар, шүүгдэгч Ш.Д 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/670 дугаар захирамжаар, шүүгдэгч Б.М 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/679 дугаар захирамжаар тус тус Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Х, Э.Н, З.А, С.Б, Б.М, Ш.Д нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Бат-Орших бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх “ ...шүүгдэгч Э.Н, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Б, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй Б.Мөнххүслэнгийн “...том өрөөний хэсэгт эгч М.Х, Э.Н, Б.М нар үсдэж зодож байгаад эгч цагдаа дуудна гэж хэлэх үед нөгөө хэдэн хүмүүс гарч явсан. Эхлээд М.Х түүнийг үсдэж нүүрэн хэсэгт нь цохиж Э.Н нь хаашаа гэдгийг нь мэдэхгүй өшиглөж байсан. Б.М нь бэлхүүс хэсэгт цохиж хамт байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, шүүгдэгч нарын үйлдсэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийдвэрт тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй буюу яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгах гэж заасныг зөрчсөн, түүнчлэн мөн зүйлийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэр;”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” зэргийг тусгах талаар хуулийн шаардлагыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Б.Билгүүнтөгсийн “...үл таних 4 охин Б.Мийн үснээс зулгаасан дайраад цохиод зогсож байхаар нь юу болсон талаар асуугаад салгатал юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй савхин куртик болон цагдаа яриад байхаар нь нөгөө хүүхдүүдэд хандаж ярилцаад шийдээч гэж тайлбарлаж хэлтэл үгэнд орохгүй 4 охин шууд л дайраад Б.Мийн үснээс зулгаагаад цохиод байхаар нь дахин салгах гэтэл гаднаас 7-6 эрэгтэй хүүхдүүд орж ирээд шууд найз Мөнхжаргал бид хоёр руу дайрч цохисон, энэ үед нөгөө 4 эмэгтэй Б.Мийг том өрөө рүү нь оруулж зодоод эрэгтэйчүүд нь намайг болон найз Мөнхжаргалыг зодож Б.Мийн гэрт бөөн бужигнаан болоод эрэгтэй, эмэгтэй гэхгүй юм авч шидэж сүүлдээ юу болоод байгааг мэдээгүй гэтэл Б.Мийн дүү цагдаа дуудна гэж хэлтэл гарч нөгөө хүүхдүүд зугтаагаад явсан. Тухайн хүмүүс гарсны дараа хартал уг 4 охин Б.Мийн үснээс зулгаагаад зодож гэрээр нь дүүрэн Б.Мийн унасан үс болон гэрийнх эд зүйлс энд тэндгүй хөглөрсөн хатаагч хугарсан харагдаж байсан. Би тухайн хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй байна. Намайг гэрт нь ороход байсан 4 охин Б.Мийг зодож үснээс зулгааж, өшиглөж, цохиод байсан. ...Тухайн хүүхдүүд орж ирж бид нарыг зодчихоод гарсны дараа Б.Мийн гэрийн бүх эд зүйлс замбараагүй болсон байсан. Миний мэдэх хувцас хатаагч лав хугарсан, бусад зүйлийг сайн анзаараагүй би гараад явсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Мийн “...М.Х намайг заамдсан байдалтай байхдаа шууд үсдэж доош дарж Э.Н хажуугаас нэмж үсдэж, тэр хоёр хамт миний толгой болон гар хөл хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед манай хоёр найз Билгүүнтөгс, Мөнхжаргал нар салгаж, намайг холдуулж гэрээс гар гэж хэлэхэд гаднаас эрэгтэй Ш.Д, С.Б, Шүрка, Дэлгэрмөнх, Ганхүү Батмөнх, Тэка нар орж ирээд манай хоёр найзтай маргалдаж эхэлсэн. Энэ үед М.Х намайг дахин үсдэж, толгой доош дарж, Ш.Д миний баруун гарын булчин хэсэг рүү гараараа цохиж, би газарт унасан. Гэтэл М.Х, Э.Н нар үсдэж, том өрөөний гол хэсэг рүү чирсэн. Том өрөөний голын хэсэгт очиж, Э.Н, М.Х, Б.М нар нь намайг газарт унасан байхад Э.Н, М.Х нар миний толгойны хэсэгт байрлалтай байхдаа толгой хэсэг рүү Б.М нь баруун талд байсан тул баруун гарын булчин хэсэгт хөлөөрөө өшиглөцгөөж байсан. Би энэ үед газраас босож М.Хг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Гэтэл түүний найз залуу С.Б нь зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа, зүүн ташаа хэсэгт 1 удаа тус тус өшиглөж, намайг дахин газар унагаасан. Энэ үед Б.М миний баруун гарын тохой хэсгээс татаж босгосон. Энэ үед миний шуу хэсэг маажигдсан. Гэтэл М.Х дахин намайг үсдэж Э.Н тэр хоёр, гуя цээж хэсэг рүү цохиж өшиглөж байсан. Би цагдаа дуудлаа гэж орилсон. Гэтэл тэр хэд нэг нэгийгээ аваад гарсан. Э.Н, М.Х нар нь намайг үсдэж миний толгой хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Б.М нь миний баруун гарын шалбархайг үүсгэсэн. Ану нь миний зүүн гарын булчин хэсэгт цохиж байсан. Зүүн талын гуя, ташаа хэсэгт С.Б өшиглөсөн. Ш.Д нь миний баруун гарын дээд булчин хэсэгт цохиж намайг газарт унагасан. ...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнххүслэнгийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ өөрийн төрсөн эгч Б.М, түүний хоёр найз байсан ба гэрийн хонх дугарах үед би ээж, аавыг байна гэж бодоод хаалгаа тайлж өгөхөд эгчийн найз М.Х, Э.Н, Б.М үл таних эмэгтэй нийт 4 хүн манай эгчийг асуухаар нь “эгч байхгүй байна, ээж аав унтаж байна” гэхэд тэр надад хамаагүй гэж хэлээд шууд гэрт орж, манай эгчийг хэл амаар доромжилж 00 өрөөнөөс гаргаж ирсэн. Эгч 00 өрөөнөөс гарч ирэх үед М.Х түүнийг үсдэж газарт унагаасан. Тэгээд эгчийг М.Х болон Э.Н нар нь цохиод байсан. Яг хэрхэн яаж, яаж цохиж байсныг сайн хараагүй. М.Х нь манай жижиг өрөө рүү орж хувцасны шкаф онгойлгож дотор байсан хувцаснуудыг гаргаж шидсэн. Энэ үед эгчийн хоёр найз боль гэж хэлэх үед Э.Н нь хоёр залуу өдөөд байна ороод ир гэж хэлэхэд удалгүй үл таних 3-4 залуу орж ирээд намайг болон эгчийн найз руу дайрч хэл амаар доромжилсон. Том өрөөний хэсэгт эгчийг М.Х, Э.Н, Б.М нар үсдэж зодож байгаад, эгч цагдаа дуудна гэж хэлэх үед нөгөө хэдэн хүмүүс гарч явсан. Эхлээд М.Х түүнийг үсдэж нүүрэн хэсэгт нь цохиж Э.Н нь хаашаа гэдгийг нь мэдэхгүй өшиглөж байсан. Б.М нь бэлхүүс хэсэгт цохиж хамт байсан нэг эмэгтэй нь гараараа бие хэсэгт нь цохиж байсан...” гэх мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан байна. Гэтэл шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зохицуулалтуудыг хэрэглээгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2399 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Номин-Эрдэнийн тухайд анхан шатны шүүхээс эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэгт Э.Н ямар нэг зүйл эвдсэн, шидсэн, устгасан, гэмтээсэн гэх ямар ч мэдүүлэг, ямар ч нотлох баримт байдаггүй. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэдийгээр гэмт хэрэгт холбогдох тухайн цаг хугацаанд эдгээр хүүхдүүд насанд хүрээгүй байсан боловч хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед бүгд насанд хүрсэн. Заавал зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж оролцсон. Э.Номин-Эрдэнийн тухайд торгох ялыг төлөх баталгаа болгож дансандаа тодорхой хэмжээний мөнгө байршуулж, тухайн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийг хүртэл тухайн мөнгийг аваагүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Д, С.Б нарын өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Цолмон өмгөөлөгчтэй адил саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ш.Дий хувьд 2006 оны 6 дугаар сарын 12-нд төрсөн. Шийтгэх тогтоол гарах үед 19 настай байсан. С.Бын хувьд 2006 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төрсөн. Шийтгэх тогтоол гарах үед 19 насанд хүрчихсэн байсан тул торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч З.Агийн өмгөөлөгч Ц.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч З.Агийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Прокурорын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг нотлох баримтаар няцаасан дүгнэлт хийгээгүй гэж эсэргүүцэл бичсэн. Гэсэн хэдий ч шийтгэх тогтоолд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг дурдсан байдаг. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэж эсэргүүцэлд дурдсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Хятад улсын Ухань хотод сурдаг байсан. 2 дугаар курсийн оюутан. Энэ хэргийн улмаас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон байсан тул энэ жилийн хувьд 1 жилийн хугацаанд чөлөө авсан. Өсвөр насны шүүгдэгч нарын цаашид сурч боловсрох тал дээр нь дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэгт холбогдсон үр дагаврыг ухамсарлаж ойлгуулах үүднээс торгох ял оногдуулсан үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Хгийн өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд яллагдсан 3 хэрэг дээр шүүхээр ороод гурвуулан дээр эрүүгийн хариуцлага хүлээж, 3 сая төгрөг буюу 3000 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Тухайн хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдсэн. Их удаашралтай шийдвэрлэсэн. Удааширсан шалтгаан нь хэргийн оролцогч нараас гадаадад сурч байгаатай холбоотойгоор шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана гэж заасан. Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, эдгээр шүүгдэгч нар тухайн цаг хугацаанд насанд хүрээгүй байсан ч хэрэг шийдвэрлэх цаг хугацаанд насанд хүрсэн байсан. Одоо шүүгдэгч нар бүгд сурч боловсроод явж байгаа. Тухайн үед хохирол төлбөрийг төлж барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Ш.Д, Э.Н, С.Б, З.А, Б.М, М.Хнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос шүүгдэгч М.Х, Э.Н, Б.М, З.А, С.Б, Ш.Д нарыг бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 219 дүгээр байрны 15 тоот буюу хүн амьдрах орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

мөн бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.М “цамц өгөхгүй удаасан” гэх шалтгааны улмаас зодож биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зүүн буланд цус хуралт, зүүн хацар, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, ташаа, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,  

мөн бүлэглэн дээрх хэргүүдийг үйлдэх явцдаа тухайн байрны эд зүйлсийг санаатай эвдэж, гэмтээсний улмаас хохирогч Ө.Б 1.062.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Н, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.С.Б, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бэрсүүд овогт Мөнхбатын М.Хг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн”, “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Хуацай овогт Эрдэнэбатын Н-ийг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Тайжууд овогт Золбадрахын З.Аг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан” гэмт хэргийг, шүүгдэгч Боржигон овогт Сүх-Эрдэнийн С.Быг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг, шүүгдэгч Адуучин овогт Батцэнгэлийн Б.Мыг  “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Боржигин овогт Шижирбаатарын Ш.Дийг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н, Б.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.С.Б, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнххүслэнгийн”... Том өрөөний хэсэгт эгчийг М.Х, Э.Н, Б.М нар үсдэж, зодож байгаад, эгч цагдаа дуудна гэж хэлэх үед нөгөө хэдэн хүмүүс гарч явсан. М.Х түүнийг үсдэж нүүрэн хэсэгт нь цохиж Э.Н нь хаашаа гэдгийг нь мэдэхгүй өшиглөж байсан. Б.М нь бэлхүүс хэсэгт цохиж хамт байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогч Б.Мийн “...М.Х намайг заамдсан байдалтай байхдаа шууд үсдэж доош дарж Э.Н хажуугаас нэмж үсдэж, тэр хоёр хамт миний толгой болон гар хөл хэсэг рүү өшиглөсөн. ...гэрээс гар гэж хэлэхэд гаднаас эрэгтэй Ш.Д, С.Б, Шүрка, Дэлгэрмөнх, Ганхүү Батмөнх, Тэка нар орж ирээд манай хоёр найзтай маргалдаж эхэлсэн. Энэ үед М.Х намайг дахин үсдэж, толгой доош дарж, Ш.Д миний баруун гарын булчин хэсэг рүү гараараа цохиж, би газарт унасан. Гэтэл М.Х, Э.Н нар үсдэж, том өрөөний гол хэсэг рүү чирсэн. Том өрөөний голын хэсэгт очиж, Э.Н, М.Х, Б.М нар нь намайг газарт унасан байхад Э.Н, М.Х нар миний толгойны хэсэгт байрлалтай байхдаа толгой хэсэг рүү Б.М нь баруун талд байсан тул баруун гарын булчин хэсэгт хөлөөрөө өшиглөцгөөж байсан. Би энэ үед газраас босож М.Хг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Гэтэл түүний найз залуу С.Б нь зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа, зүүн ташаа хэсэгт 1 удаа тус тус өшиглөж, намайг дахин газар унагаасан. Энэ үед Б.М миний баруун гарын тохой хэсгээс татаж босгосон. М.Х дахин намайг үсдэж Э.Н тэр хоёр, гуя цээж хэсэг рүү цохиж өшиглөж байсан. ...Э.Н, М.Х нар нь намайг үсдэж миний толгой хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Б.М нь миний баруун гарын шалбархайг үүсгэсэн. Ану нь миний зүүн гарын булчин хэсэгт цохиж байсан. Зүүн талын гуя, ташаа хэсэгт С.Б өшиглөсөн. Ш.Д нь миний баруун гарын дээд булчин хэсэгт цохиж намайг газарт унагасан. ...” /1хх 20-23, 78-80/,

насанд хүрээгүй гэрч Б.Мөнххүслэнгийн “...Эгч 00 өрөөнөөс гарч ирэх үед М.Х түүнийг үсдэж газарт унагаасан. Тэгээд эгчийг М.Х болон Э.Н нар нь цохиод байсан. М.Х нь манай жижиг өрөө рүү орж хувцасны шкаф онгойлгож дотор байсан хувцаснуудыг гаргаж шидсэн. Энэ үед эгчийн хоёр найз боль гэж хэлэх үед Э.Н нь хоёр залуу өдөөд байна, ороод ир гэж хэлэхэд удалгүй үл таних 3-4 залуу орж ирээд намайг болон эгчийн найз руу дайрч хэл амаар доромжилсон. Том өрөөний хэсэгт эгчийг М.Х, Э.Н, Б.М нар үсдэж зодож байгаад, эгч цагдаа дуудна гэж хэлэх үед нөгөө хэдэн хүмүүс гарч явсан. Эхлээд М.Х түүнийг үсдэж нүүрэн хэсэгт нь цохиж Э.Н нь хаашаа гэдгийг нь мэдэхгүй өшиглөж байсан. Б.М нь бэлхүүс хэсэгт цохиж хамт байсан нэг эмэгтэй нь гараараа бие хэсэгт нь цохиж байсан...” /1хх25-27/,

гэрч Б.Билгүүнтөгсийн “...үл таних 4 охин Б.Мийн үснээс зулгаасан дайраад цохиод зогсож байхаар нь юу болсон талаар асуугаад салгатал юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй савхин куртик болон цагдаа яриад байхаар нь нөгөө хүүхдүүдэд хандаж ярилцаад шийдээч гэж тайлбарлаж хэлтэл үгэнд орохгүй 4 охин шууд л дайраад Б.Мийн үснээс зулгаагаад цохиод байхаар нь дахин салгах гэтэл гаднаас 7-6 эрэгтэй хүүхдүүд орж ирээд шууд найз Мөнхжаргал бид хоёр руу дайрч цохисон, энэ үед нөгөө 4 эмэгтэй Б.Мийг том өрөө рүү нь оруулж зодоод эрэгтэйчүүд нь намайг болон найз Мөнхжаргалыг зодож Б.Мийн гэрт бөөн бужигнаан болоод эрэгтэй, эмэгтэй гэхгүй юм авч шидэж сүүлдээ юу болоод байгааг мэдээгүй гэтэл Б.Мийн дүү цагдаа дуудна гэж хэлтэл гарч нөгөө хүүхдүүд зугтаагаад явсан. Тухайн хүмүүс гарсны дараа хартал уг 4 охин Б.Мийн үснээс зулгаагаад зодож гэрээр нь дүүрэн Б.Мийн унасан үс болон гэрийнх эд зүйлс энд тэндгүй хөглөрсөн хатаагч хугарсан харагдаж байсан. Би тухайн хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй байна. Намайг гэрт нь ороход байсан 4 охин Б.Мийг зодож үснээс зулгааж, өшиглөж, цохиод байсан. ...” /1хх 28-29/ гэх мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, дээрх насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлэх, эсхүл үнэлээгүй тохиолдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, алийг нь үнэлээгүй, хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг” гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэснийг зөрчсөн байна.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” стандарт шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тодорхойлж, тогтоохгүйгээр шүүгдэгч Э.Н, Б.М нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.С.Б, Ш.Д нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, заримыг нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд энэ үндэслэлээр бичсэн прокурорын бичсэн эсэргүүцлийн заримыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Х, Э.Н. З.А, С.Б, Б.М, Ш.Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР

 

                      ШҮҮГЧ                                      Н.БААСАНБАТ

 

                                  ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ