2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/02027

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/02027

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, ******* төвийн ******* давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:Н.Батбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 20-нд 4,249,900 төгрөгийн үнэ бүхий хөргөгч худалдан авсан, ингэхдээ ******* банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4,249.900 00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн боловч банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус компани Н.Батбаатараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,755,173.41 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхзмжлэл гаргасан, гэвч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШЗ2025/81215 дугаартай захирамжаар хариуцагч Н.Батбаатар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ХХК-ийн хүсэлттэй ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2026/02689 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Н.Батбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Батбаатар нас барсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн хүсэлттэй, иргэний хэргийн нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА