| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/13293/И |
| Дугаар | 191/ШШ2026/02082 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/02082
| 06 оны 0 сарын 05 өдөр | Дугаар 1/ШШ06/008 | Улаанбаатар хот |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, ******* ******* гудамж, ******* , давхарт, тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
,60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, М.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал нь Тоёота акуа маркийн автомашин одоо худалдан авах зорилгоор ХХК-иас зээл авсан байдаг. Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн, үлдэгдэл *******,700,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас зээлж авсан.
Хэрэгт зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан баримтууд байгаа.
0.08.5-ны өдөр гэрээ байгуулсан. Уг өдрөөс хойш 04 оны 11 дүгээр сар хүртэл зээлийг төлж байсан. Нийт үндсэн зээл болон хүү төлбөрт 16,10,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ төлж байсан бөгөөд цаашид төлөх боломжгүй болсон.
Нэхэмжлэгч талд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан. 05 оны 5 дугаар сард үндсэн зээлдэгч нас барсан. Нас барсантай холбоотой үндсэн зээлдэгчийн эхнэр нь зээлийн төлбөрийг төлж байсан боловч сүүлдээ төлж чадаагүй. Үндсэн зээлдэгч нас барсан тухай хариуцагч талд мэдэгдэж байсан. 04 оны 0 дугаар сард хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэж машиныг хураан авах ажиллагаа хийсэн. Уг ажиллагаа нь хийгдэхдээ хамтран зээлдэгчид мэдэгдээгүй. Ховд аймаг руу хүн явуулж машиныг хураан авсан байсан.
Надад мэдэгдээгүй дээр гомдолтой байна. Үндсэн зээлдэгч нас барсан бай******* яагаад хүү бодогдох ёстой вэ? Хүн нас бараад данснаас нь мөнгө ава******* 1 жилийн дараа авдаг. Гэтэл хүү яагаад бодогдож байгааг ойлгохгүй байна. Надтай ерөөсөө холбогдоогүй, цахим шуудан үлдээж болох байсан. Машин хураагдсан талаар мэдээгүй. Машин хураагдсан талаар үндсэн зээлдэгчийн эхнэрээс мэдсэн, зээлийн төлөлтийг хийгээрэй гэж -аас надад мэдэгдээгүй. Би мэдэгдэл авч байгаагүй. Энэ нь надад ойлгомжгүй байна гэв.
Талуудын хооронд *******,700,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан.
Зээлийн гэрээний үүргийн хангуулахаар фидуцийн гэрээ байгуулагдсан.
Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг төлсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтад үндэслэж байгаа. Үндсэн зээлдэгч нас барсан тул манай талаас нарийн тооцоололтой баримт гаргаж чадахгүй байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтаас хара******* 9 дүгээр сард *******,3*******,486.306 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч талаас гаргасан баримтаас бүх зүйл харагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаас 15,056,870 төгрөгийг үндсэн зээлд төлсөн байна.
Фидуцийн гэрээг зээлийн гэрээг хангуулах зорилгоор байгуулсан гэж үзэж байгаа. Иймд автомашин худалдаж авахдаа төлсөн 3,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 16,10,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа.
Иймд нийт ,60,000 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү гэв.
.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 0.08.31-ний өдөр акуа машиныг худалдан авах зорилгоор 3,500,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл *******,700,000 төгрөгийг манай талаас зээлдэгч нарт зээлсэн байдаг.
Зээлийг авахдаа зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, машиныг шилжүүлсэн. Сарын ,9 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийж байх хугацаанд зээлдэгч нар нь удаа дараа зээлийн гэрээний зөрчил үүсгэж байсан.
Хариуцагч талаас зээлдэгч нартай утсаар байнгын холбогдож, мэдэгдлийг хүргэж байсан. Энэ талаар программ дээр бүртгэж байсан. 03.08.4-ний өдөр Улаанбаатар хотын Дэнжийн 1000 гэх газраас хүү хураан авсан байдаг. Хураан авсан машиныг үндсэн зээлдэгч нарт мэдэгдэж, зээлийн төлбөрөө төлөх талаар хэлсэн. Зээлдэгч нар нь тухайн машиныг буцааж өгөх хүсэлт гаргасны дагуу Б.******* нь манай байгууллагад хүсэлт бичиж өгч, машиныг авч явсан.
Үндсэн зээлдэгч нас барсан талаар хэлсэн тул боломжоороо төлөх хамтран зээлдэгчид хэлж байсан. Машиныг хураах үед 1 хонгийн үндсэн зээлийн төлбөрийн зөрчилтэй, хүүгийн зөрчилтэй байсан. Машиныг 05.0.-ны өдөр хураасан. Энэ өдөр хүртэлх төлбөрийн хэмжээ нь 3,314,435.4 төгрөг, үндсэн зээл болон зээлийн хүү орсон. 1 хоногийн зөрчилтэй байсан. 7 сар зээлийн хугацаа хэтэрсэн байдаг. Машиныг хурааж авсны дараа хамтран зээлдэгч нь Ховд аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан.
Тухайн хэрэгтэй холбоотой Ховд аймгийн цагдаагийн газраас тайлбар, мэдүүлэг авсан. Миний бие 05.03.*******-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст очиж тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн тайлбар, мэдүүлгийн дагуу Ховд аймгийн Цагдаа болон Прокурорын газраас гэрээний дагуу үндэслэлтэй байна гэж тайлбарлаж өгч хэргийг хаасан байдаг.
Нэхэмжлэгч тал нь машиныг аваад 905 хоног ашигласан байдаг. Ашигласан хугацаагаа ерөөсөө ярьдаггүй. Хамтран зээлдэгчийн хувьд зөрчил гаргахгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгч байсан. Манай тал зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний дагуу машиныг хураан авсан. Машиныг 05 оны 0 дугаар сард хурааж авсан. Зээлдэгч нартай удаа дараа холбогдсон. нь ...машинаа очиж авна, машиныг зарахгүй байж байгаарай гэж байсан. 05 оны 8 дугаар сард машиныг зарахгүй байж байгаарай, үгүй бол шүүхэд хандана гэж хэл амаар доромжилсон байдаг.
тэй холбоо бари******* байнгын хэл амаар доромжилдог. Надад зурвас нь байгаа. 05.0.-ны өдөр машиныг хурааж авах үед машинд бүтэн деталь байгаагүй. Манай талаас тээвэрлэж авч ирсний төлбөр, худалдан борлуулахтай холбоотой зардлаа машиныг зарсан үнээсээ шингээж чадаагүй орхисон байгаа. 05.10.-ны өдөр иргэн н.Баянаатай 503 дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулж, 10,100,000 төгрөгөөр зарсан. Зээл хаах үнийн дүн нь үндсэн зээл нь 6,53,517.07 төгрөг, зээлийн хүү нь ,050,957.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,1.94 төгрөг, нийт 8,834,567 төгрөг, торгууль 590,000 төгрөг, татвар нь 0 оноос 05 он хүртэл 371,609 төгрөг, зам ашигласны төлбөр 3,000 төгрөг, гэрчилгээ шинээр авахтай холбоотой төлбөр 49,500 төгрөг болж байгаа. 10,100,000 төгрөгөөс гарсан бүх зардлыг хаса******* 31,54 төгрөг үлдсэн. Үүнийг автомашин тээвэрлэж авч ирсний зардал болон машиныг зассан зардалд тооцсон байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Манай байгууллага автомашин худалдан авах эх үүсвэрийг олгодог, тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч *******,700,000 төгрөгийн зээлийн .9 хувийн хүүтэй авсан байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлэхгүй төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгч нь төлбөрийн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.
Зээлийн хүү нь багасахгүй, .9 хувийн хүүтэй зээл авсан тул зээлийн хүүг заавал төлөхийг шаарддаг. Хуульд хүүтэй болон хүүгүй зээл олгохыг зөвшөөрнө гэж байгаа. Манай байгууллага .9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн жилийн 0 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үнэ нь өсөж байдаг. Автомашины хувьд гаальтай орж ирээд дугаарласан өдрийн маргаашаас эхэлж хоног тутамд үнэ нь буурч байдаг. 900 хоног буюу 3 жилийн хугацаанд зээлдэгч нар нь автомашиныг ашигласан. Энэ хугацаагаар үнэлгээ нь зах зээлээ дагаад буурч байдаг. Анх автомашиныг 0 онд 17,00,000 төгрөгөөр авч байсан шиг зарах боломж байхгүй. 0-05 оны татвар, торгууль төлөгдөөгүй. Машин үйлчилгээтэй холбоотой ямар ч үйлчилгээ хийгдээгүй. Машины эд анги бүхэлдээ эвдрэл гэмтэлтэй, ямар хайхрамжгүй ашиглаж байсан нь харагдаж байна. автомашиныг 10,100,000 төгрөгөөр зарж, 400,000 төгрөгөөр Ховд аймгаас ачиж ирсэн. Манай талаас машиныг зарсан мөнгөнөөс, өөр бусад гарсан зардлын эрсдэлээ манай тал даасан. Үндсэн зээлдэгч нь нас барсан тул манай тал өөрсдөө эрсдэлээ хүлээж, хаасан зээл байгаа. Машиныг 3 жил унаж ашигласан. Манай тал машиныг зарж үлдэгдэл төлбөр мөнгийг барагдуулсан. Нэхэмжлэгч болон хариуцагч талд аль алинд нь хохиролгүй гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс: 0 оны 8 дугаар сарын 31-ний №Д/3 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга, , нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа,
хариуцагчаас, зээл хүсэгчийн анкетууд, зээлийн өргөдөл, техникийн тодорхойлолт, 0 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 0 оны 8 сарын 31-ний өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээний хавсралт, өргөдөл, гэрэл зураг, депозит дансы хуулга, нэхэмжлэх, торгууль төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан, ,60,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, фидуцын гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн тул 0 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №Д/3 дугаартай зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт төлсөн ,60,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч ХХК болон нэхэмжлэгч Б.*******, нарын хооронд 0 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Д/3 тоот зээлийн гэрээ байгуулагдан, *******,700,000 төгрөгийг сарын ,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота акуа маркын тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 7-10 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байх бөгөөд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.
3.Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн үндсэн зээлийн төлбөрт 7,176,48 төгрөг, хүүгийн төлбөрт 7,81,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,90 төгрөг, нийт 15,056,870 төгрөг төлсөн байна.
4.Нэхэмжлэгчээс зээлдэгч нь нас барснаас зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох бөгөөд 04 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарахаар байна.
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар зээлдэгч нь 04 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нас барсан байх бөгөөд талийгаач, нэхэмжлэгч Б.******* нар нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нар байна.
Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн төлбөрийг хэн нэг нь бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй. Тодруулбал, нэг үүрэг гүйцэтгэгч нас барснаар нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгч үүргийг биелүүлэх үүрэгтэй байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бол нэг үүрэг гүйцэтгэгч нас барснаар зээлийн гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
5.Хэрэгт авагдсан зээл эргэн төлөх хуваарь, зээлийн тооцооллын баримтаар зээлдэгч нараас нийт зээлийн гэрээний үүрэгт 15,056,870 төгрөгийн төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд харин нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт ,60,000 төгрөг төлсөн гэх тайлбар нотлогдоогүй байна.
Хариуцагчаас зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүү төлөх үүргээ 04 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж зөрчсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 6,53,517 төгрөг, хүүгийн төлбөр ,050,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,1 төгрөг нийт 8,834,665 төгрөг байна. /хх-ийн 70-71 дүгээр тал/
6.Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ болон фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдэгдээгүй гэж маргасан.
Хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болон түүний гэр бүлийн хүнтэй хамараал бүхий этгээд байх бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барснаар зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээ мэдэх этгээд байх бөгөөд дан ганц ганц зээлдүүлэгч талаас мэдээлэл хүсэх бус гэрээний нэг тал болохын хувьд өөрийн зүгээс зээлийн гэрээтэй холбоотой аливаа асуудлаар мэдээлэл авах эрх нь нээлтэй байсан гэж үзэх бөгөөд энэ үндэслэлээр фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.
7.Мөн нэхэмжлэгчээс фидуцын зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн тул зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрүүдийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд фидуцын гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч ХХК нь 05 оны 10 дугаар сарын -ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр дээрх фидуцын зүйлийг бусдад 10,100,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нотлогдож байна /хх-ийн 58-59 дүгээр тал/
Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний .-т ...-аас автомашиныг худалдан борлуулахтай холбогдон гарах зардал хураамжийг барьцаалуулагч төлнө гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагчаас тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардал буюу торгууль 590,000 төгрөг, 0 оноос 05 он хүртэл хугацааны татварт 371,609 төгрөг, зам ашигласны төлбөр 3,000 төгрөг, гэрчилгээ шинээр авахтай холбоотой төлбөр 49,500 төгрөг, нийт 1,65,633 төгрөгийн зардал гарсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан Фидуцын гэрээний дагуу үлдэгдэл зээлийн төлбөр 10,100,000 төгрөг болон холбогдох зардлыг фидуцын зүйлээр хангасан нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр төлсөн төлбөрүүдийг буцаан гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
8.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн гэрээний үүрэгт төлсөн ,60,000 төгрөгийг гаргуулах тухай ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 45 дугаар зүйлийн 45.1., 453.1. дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн, хариуцагч Финанс ХХК-н холбогдуулан гаргасан ,60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА