| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0330/Э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 357
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чинос овогт Золзаяагийн З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008650267 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, зөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чинос овогт Золзаяагийн З.Б /РД: ./,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч З.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хувьсгалчдын” В-12-483 тоотод гэртээ нөхөр Т.Хишигбаяр, өөрийн төрсөн ах З.Баяржавхлан нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа ах З.Баяржавхлантай маргалдаж, улмаар түүний биеийн баруун дал хэсэгт хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
З.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим миний -өрсөн ах Баяржавхлан нь манай гэрт хүрч ирсэн ба гэрт байж байгаад гараад явсан ба удалгүй 4 ширхэг 2.5 литрийн пиво авч ирээд түүнийг нь нөхөр Хишигбаяр бид гурав хувааж ууцгаасан. Пиво ууж байхдаа би нөхөр Хишигбаяртай маргалдсан ба Хишигбаяр 22 цагийн орчим байх гэрээсээ гараад явсан юм. Тэгээд би ах Баяржавхлангийн хамт үлдсэн нэг савтай пивоо хувааж уух үед Баяржавхлан намайг пиздаа чинь нөхөртэйгээ дандаа хэрэлдэж байхын пиздаа чинь гээд намайг загнаад байсан ба бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэр үед ширээн дээр Баяржавхлангийн авч ирсэн тахианы махыг янзлаж байгаад орхисон шар иштэй хутга ширээн дээр ил байсан юм. Тэгээд би нэлээд согтчихсон байсан бөгөөд юу болсныг би сайн санахгүй байсан ба ухаан сэргээд хартал би ширээн дээр байсан хутгыг аваад ар талаас нь дал орчимд нь хутгалсан байсан. Тэгэхээр нь сандраад хойд айлын хүүхэд болох Мөнхдэлгэрийг утсаар нь ярьж дуудсан. Тэгээд цагдаа эмнэлэг хоёр дуудсан юм. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
хохирогч З.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой өөрийн төрсөн дүү З.Бын гэрт тахианы мах, хоол ундны зүйл аваад зочилж очсон юм. Тэнд байж байгаад 20 цагийн орчим гараад дэлгүүрээс 4 ширхэг 2,5 литрийн Боргио пиво авч түүнийгээ З.Б, түүний нөхөр Хишигбаяр нарын хамт хувааж ууцгаасан юм. Уугаад байцгааж байтал дүү З.Б нөхөр Хишигбаяртайгаа маргалдаад нөхрийгөө гэрээсээ хөөгөөд явуулчихсан. Тэгээд үлдсэн байсан 1 пивийг хувааж уусан бөгөөд бид хоёр хоёулаа нэлээд согтсон байх үедээ дүүгээ чи нөхрөө хөөгөөд явууллаа гээд загнаад түүнээсээ болж хоорондоо маргалдсан. Тэгэж байгаад 00 цаг өнгөрөөгөөд явлаа гээд гарсан ба гарахад гадаа хүйтэн байсан учраас буцаж гэрт нь ороод дахин маргаж байгаад би газар унтах гээд хэвтэж байтал гэнэт миний ар талаас дал орчим З.Б цохих шиг болсон ба нойтон оргиод байхаар нь гайхаад босоод гэрэл асаагаад харахад цус гарч байсан. Тухайн үед бол бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед бид хоёр согтуу байсан бөгөөд нөхрөө хөөж явууллаа гээд загнаж зандарч харааж зүхсэн юм. Түүнээс болоод л дүү уурлаж намайг хутгалан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
гэрч Т.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...З.Бын төрсөн ах Баяржавхлан манай гэрт идэж уух юм аваад хүрч ирсэн юм. Тэгээд удалгүй найзтайгаа уулзана гээд гарчихаад эргэж орж ирэхдээ 4 ширхэг 2,5 литрийн Боргио пиво авч орж ирсэн. Түүнийг нь эхнэр бид гурав хувааж уусан. Уугаад байж байх үедээ би эхнэр З.Бтай маргалдаад би гэрээсээ 22 цагийн орчим байх ба гараад Ганданд байдаг ахындаа очиж хоносон юм. Тэгээд өглөө 07 цагийн орчим гэртээ ороод уг асуудал болсныг мэдсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/
гэрч Н.Мөнхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...З.Бын ах нь гэх залуу гэрт нь газар доошоо хараад хэвтчихсэн нуруунаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд З.Б уйлаад би ахыгаа хутгалчихлаа түргэн дуудаж чадахгүй байна гэхээр нь би утсыг нь аваад түргэн рүү залгаад хүн хутгалуулсан байна гэж дуудлага өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №3649 дүгнэлт “...З.Баяржавхлангийн биед баруун далны доод гадаргуун хатгагдсан шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугац сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч З.Быг, хохирогч З.Баяржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хутгаар түүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч З.Баяржавхлан нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн бичгийн баримт хаьтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч З.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдалыг нь харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь гаргасан санал, оролого олох боломж зэргийг үндэслэн шүүхээс түүнд торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг цамц, 1 ширхэг куртик зэрэг нь хэрэгт хамааралтай баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.