2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02281

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Б.Ундраа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж,  байрлах ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

төрд учруулсан хохирол 3,118,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж; ******* ******* тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс албан хаагчаас бусад албан хаагчийг албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй, тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Тодруулбал, ******* ******* тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 оны/ хуульд ******* ******* ******* төрд учруулсан хохирлыг арилгуулахаар нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжпэл гаргах эрхийг хуульчилсан.

******* ******* ******* Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т иргэнийг эсхүл улс албан хаагчаас бусад албан хаагчийг албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т ******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжпэл гаргана гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, ******* ******* *******д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аль ч хуулиар олгогдсон бөгөөд тус ******* нь 2019 онд хүчингүй болсон ******* ******* тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.

Б.******* нь албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай тушаалаар тус Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дугаартай шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны ны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор 2017 оны Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус ******* , Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3.118.320 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.

Б.*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 3.118,320 төгрөгийг /******* ******* ******* нэр дээрх сангийн 100900021501 тоот дансанд / буруутай албан тушаалтан Б.*******оос гаргуулж өгнө үү.

******* ******* ******* 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдрүүдэд газарт хяналт шалгалтын ажлыг хийхдээ иргэн тэй холбоотой төрд учруулсан хохирлын баримтыг тус газраас авсны дагуу мэдэгдлийг хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан 2017 оны Б/113 дугаартай тушаапын улмаас иргэн төлсөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төрд учирсан хохиролд тооцож Б.*******оос 3,118,320 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч шаардах эрхгүй тухайд, нэхэмжлэгч ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг гаргуулах эрхтэй гэж шаардсан байна.

2017 онд шинэчлэн баталсан ******* ******* тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх ******* ******* *******д анх үүссэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг газрааас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 тоот тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Иймд нэхэмжлэгч ******* апбаны *******д шинэчлэн баталсан ******* ******* тухай хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй.

Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ.

2002 оны ******* ******* тухай хуулиар ******* ******* *******д ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, хуулийн 35 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу хувьд Г.*******оос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй болно.

Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн дагуу олговрыг газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 тоот тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгожээ. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул Б.*******оос шаардах таван жилийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч ******* ******* *******өөс тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй" гэж заасны дагуу хариуцагч нь татгалзах эрхтэй байна.

Гэм буруугийн тухайд, 2002 оны ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол албанд дараах зарчмыг баримтална. 4.2.7-д хуулъ тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах" гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т 'Хуулъд өөрөөр заагаагүй бол албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн.

Өөрөөр хэлбэл албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.

Болсон үйл явдлын тухайд: Монгол Улсын Засгийн 2016 оны 08 дугаар тогтоол бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжийг үндэслэн бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан- Уул 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаартай захирамж батлагдан гарсан.

Энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Захиргаа, хуулийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний орон тоо хасагдсан болно.

******* ******* тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Энэ маргааны тухайд, хариуцагч Б.******* нь албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үедээ ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, орон тоо хасагдсаны дагуу түүнийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг батлагдсан жагсаалтад нийцүүлэн томилох, чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн байдаг.

2002 оны ******* ******* хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д ******* жинхэнэ албан хаагч нъ дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий дарга бөгөөд ны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүхээс 2002 оны ******* ******* тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан үед орон тоо цөөрсөн бол ... ажилтнуудаас мэргэжлийн түвшин ур чадвар, ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж авах заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахдаа Б.*******ын зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй.

Гэм буруугийн хэр хэмжээний хувьд, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, 230 дугаар зүйлийн 230.3-т гэм хоручрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан.

Нийслэлийн 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн 2016 оны А/486 дугаар захирамжаар бүтцийг шинэчлэн баталсны үндсэн дээр мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Захиргаа хуулийн өргөдөл, гомдол мэдээллийн төвийн мэргэжилтнээр 2013 оны А/10 дугаар захирамж батлагдсанаар ажиллаж эхэлсэн байдаг.

Шинэчлэн батлагдсан хувьд өргөдөл гомдол мэдээллийн төв гэсэн бүтэц нь хасагдсан. ******* ны хэлтэс дотор иргэдийн өргөдөл, гомдол, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн дуудлагаар шинэчлэгдэн батлагдсан учраас өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн. Мөн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүтэц орон тоо өөрчлөгдөж орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлөхдөө 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн талаар захирганы хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаар шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт дүгнэсэн.

Хохирлын хэмжээний тухайд, Нийслэл дэх ны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаартай шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0724 дугаартай магадлал, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаартай тогтоолоор 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,118,320 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна.

Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг үндэслэж хохирлын хэмжээгээ тооцжээ.

Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг төсөөтэй хэрэглэх талаар тус шүүхэд нэхэмжлэгч ******* ******* *******өөс Б.*******од холбогдуулан 8 тусдаа нэхэмжлэлээр нийт 118,062,560 төгрөгийг шаардаад байна. /3,118,320 + 5,465,067 + 15,538,796 + 3,025,606 + 4,734,022 + 27,687,312 + 11,146,581 + 47,346,856/

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан.

Хэдийгээр Б.*******ын тухайд үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна.

Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал /ны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх учиртай.

Эцэст дүгнэхэд ******* албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх ******* ******* тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс тамгын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн Б/113 тоот ажлаас чөлөөлөх тухай албан бичиг, ******* ******* ******* 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаар тушаал, 2023 оны 8 дугаар 30-ны өдрийн 135 дугаар тушаал, тушаалын хавсралт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/06334 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 217 оны 10 сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны ны хэргийн шүүхийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоол, тамгын 2018 оны 01 сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаал, төлбөрийн хүсэлт, ******* ******* ******* 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 04/2731 дугаартай албан бичиг,

хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар захирамж, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/06 дугаар захирамж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/69 дугаар захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн байна. 

Шүүхийн журмаар Шүүхийн тусгай архиваас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2027 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаартай шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн магадлал, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоол зэргийг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.*******олд холбогдуулан, төрд учруулсан хохиролд 3,118,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.******* нь албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-ийн 6 дугаар тал/

Дээрх тушаалыг ажилтан нь эс зөвшөөрч тамгын газарт холбогдуулан  2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаартай шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* Иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлт тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор болох 3,118,320 төгрөгийг нэхэмжлэгчид олгон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхээс Өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтэн болон ******* хурлын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нараас шалгаруулж, тамгын ******* Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах гэж өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 12-25 дугаар тал/

Шүүхийн шийдвэрийн дагуу тамгын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаартай олговор олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,118,320 төгрөг олгохоор шийдвэрлэж, тус газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,118,320 төгрөгийг олгож, 1,396,638 төгрөгийг даатгалын төсөвт төвлөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргахгүй байна. /х.х-ийн 31 дүгээр тал/

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс албан хаагчаас бусад албан хаагчийг албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар төрд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагчаас ******* ******* ******* нь ******* ******* тухай хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан шаардах эрхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гэм буруугүйн хувьд шууд санаатай, илтэд болгоомжгүй хандсан зүйлгүй гэж маргасан.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаартай шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон ******* хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болон ******* хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нараас шалгаруулж тус газар мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, цалин хөлстэй тэнцэх олговор болох 3,118,320 төгрөгийн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарна.

Харин, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Тодруулбал, албан хаагч нэрийн өмнөөс ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд гэм хорыг түүний ажиллаж байсан байгууллага хариуцан арилгах ба харин албан хаагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол тухайн гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

5.******* нэрийн өмнөөс хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан албан хаагчийн шийдвэр нь ******* төв байгууллага болон шүүхээр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг шууд албан хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээс гэм хор учруулсан гэж үзэхгүй бөгөөд хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд гэм буруутай байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр, ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ******* ******* эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.*******ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тамгын Өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхдөө ... бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ******* ******* тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн нь түүнийг шууд санаатай, илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон ******* хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалыг хашиж байсан хоёр албан хаагчдыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт явуулах дүрэм журмыг хэрэгжүүлээгүй ажаас чөлөөлсөн гэж дүгнэснийг гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Эдгээрээс үзвэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.*******ыг шууд санаатай, илтэд болгоомжгүйгээр төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

6.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.*******оос 3,118,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                           

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 3,118,320 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД Б.УНДРАА

 

Л.ЭНХЖАРГАЛ