| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00170/И |
| Дугаар | 157/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00179
2026 03 23 157/ШШ2026/00179
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 4 дүгээр баг, ******* хошуу баг “Төрийн банк” ХК-ийн ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ******* 3 дугаар багт оршин суух ******* овогт *******ий*******, ******* овогт ийн нарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 66,589,607.47 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн ******* тооцооны төвийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэржбүдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Зээлдэгч , хамтран зээлдэгч А. нар нь Төрийн банкны ******* тооцооны төвөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн MN580034320101856420 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN580034320101856420 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2 , 3.2 , 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.
2026 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, зээлийн хүү 16,589,607.47 төгрөг нийт 66,589,607.47 төгрөг байна. Иймд зээлдэгч , хамтран зээлдэгч А. нараас 66,589,607.47 төгрөгийг гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...2024 онд зудын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч бид авсан зээлээ эргэн төлөх эрсдэл үүсэж хугацаа хэтэрсэн. Гэсэн ч бид авсан зээлээ маргаангүй төлөх болно. Бид бүгдийг нэг дор төлөх хүндрэлтэй тийм учир сард төлж барагдуулах саналтай. Тус 50,000,000 (тавин сая) төгрөг, хүү 16,589,607.47 (арван зургаан сая таван зуун наян есөн мянга зургаан зуун долоон төгрөг 47 мөнгө) төгрөгийг ямар ч маргаангүй төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч , А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,589,607.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч , А. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Тус 50,000,000 (тавин сая) төгрөг, хүү 16,589,607.47 төгрөгийг ямар ч маргаангүй төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч , А. нарын нэхэмжлэлийн шаардлага болох 66,589,607.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,899 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 490,899 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч , А. болон Төрийн сангийн орлогоос тус бүр 245,449.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч , А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 66,589,607.47 (жаран зургаан сая таван зуун наян есөн мянга зургаан зуун долоон төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,899 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч , А. нараас 245,449.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 245,449.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч , А. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ