| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00180/И |
| Дугаар | 157/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2026/00180
2026 03 24 157/ШШ2026/00180
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* тауэр 8 давхар тоот “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4 дүгээр баг ******* ******* 12-5 тоотод оршин суух, ******* овогт ын т холбогдох
“514,609.06 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.ээс ЗГ2024101840087 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 424,516.97 төгрөг, үндсэн хүү 76,289.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,802.82 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 514,609.06 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Токи ББСБ-ийн нэхэмжилсэн 514,609.06 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны дотор төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 514,609.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч О. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 514,609.06 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны дотор төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч О.ийн нэхэмжлэлийн шаардлага болох 514,609.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 16,088 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О. болон Төрийн сангийн орлогоос тус бүр 8,044 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.т холбогдох 514,609.06 (таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун есөн төгрөг, зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О. болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 8,044 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ