2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02712

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02712

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , 1 дүгээр хороо, ******* ******* ******* хаягт байрлах, ******* ******* ХК /РД:207*******377/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК -аас шүүхэд гаргасан хүсэлтдээ:

М. нь 202******* оны 03 дугаар сарын 24-ний өдөр *******тай ЗГ-КС00038920 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй *******ийг хохироож байсан тул ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/Ш3202*******/4*******331 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул *******г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч *******г эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, *******гийн харицлагчаар бүртгүүлэх тухай *******инд гаргасан хүсэлт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Дижитал зээлийн эрхийн нөхцөл, ******* ******* ХК, *******гийн хооронд 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн эрх нээлгэх гэрээ, 202******* оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 202******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ202*******/4*******331 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХК нь , 1 дүгээр хороо, ******* *******ны төв байр, ******* ******* *******, Ш\х-22 хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь *******гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 29,299,*******74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, *******гийн харицлагчаар бүртгүүлэх тухай *******инд гаргасан хүсэлт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Дижитал зээлийн эрхийн нөхцөл, ******* ******* ХК, *******гийн хооронд 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн эрх нээлгэх гэрээ, 202******* оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

3.Зээл авах үедээ, ******* ******* ХК, *******гийн хооронд 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн эрх нээлгэх гэрээ, 202******* оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Дижитал зээлийн гэрээ-нд тодорхойлсон , дугаар хороо, 4******* гудамж, *******14 тоот хаягт ******* оршин суудаггүй, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 202******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ202*******/4*******331 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3.-т заасныг баримтлан -г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ХК-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА