Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1378

 

 

   2025             12           04                                      2025/ДШМ/1378

 

 

Х.С, Д.Унарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч П.Энхболд,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа, 

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ 2271 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.С, Д.Унарт холбогдох 1902009570081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Х.С, 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эрчим хүчний хөгжлийн төвийн аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

2. Тангууд овгийн Д.У, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эрчим хүчний хөгжлийн төвийн гадаадын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эх, охины хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../,

Шүүгдэгч Х.С нь Эрчим хүчний хөгжлийн төвийн аж ахуйн менежер, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх...”, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх..:”, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...”, гэж,

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрчим хүчний хөгжлийн төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга Д.Утэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн: “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг төлөөлж Б.Зодов, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б нар ЭХХТ/43/2019 дугаартай “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “Нью сэнтюри ложистик” ХХК- н захирал Б.Зодовтой гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “Нью сэнтюри ложистик” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

-Мөн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.Галбадрах, О.Туяажаргал нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч Д.Унь Эрчим хүчний хөгжлийн төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.. ”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах", 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажпын даалгаврыг тусгана”, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх.,.”, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх...”, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...”, гэж,

Сангийн сайдын: 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Эрчим хүчний хөгжлийн төвийн аж ахуйн менежер, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга шүүгдэгч Х.Стэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

“Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг төлөөлж Б.Зодов, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б нар ЭХХТ/43/2019 дугаартай “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “Нью сэнтюри ложистик” ХХК- н захирал Б.Зодовтой гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “Нью сэнтюри ложистик” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Мөн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.Галбадрах, О.Туяажаргал нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.С Д.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Х.С, Д.Унарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Х.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С, Д.Унараас нийт 49.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний хөгжлийн төвд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.С, Д.Унар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг хэлэлцээд Д.Ут холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шүүх шийдвэрлэхдээ Эрчим хүчний хөгжлийн төвд 49.800.000 төгрөгийн учруулсан хохирлыг шүүгдэгч Х.С, Д.Унараас хувь тэнцүүлэн тус бүр 24,900,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний хөгжлийн төвд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Д.Унь гэмт хэргийн улмаар учирсан хохирлыг хариуцах этгээд биш юм. Харин тус хэрэгт “Нью сентюри ложистик” ХХК-ны захирал Б.Зодовыг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасанчлан тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой этгээд нь иргэний хариуцагч юм. Гэтэл иргэний хариуцагчаар татсан боловч ямар ч хохирол гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн. Тус гэмт хэргийн улмаас ашиг олсон этгээд нь иргэний хариуцагч компани юм. Харин Д.Унь тухайн мөнгөн дүнгээс огт өөртөө авч ашиглаагүй атал гэмт хэргийн улмаас учирсан хохирол 24,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Утус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн “49.800.000 төгрөгийг шүүгдэгч Х.С, Д.Унараас хувь тэнцүүлэн тус бүр 24,900,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний хөгжлийн төвд олгуулах” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 49.800.000 төгрөгийг Х.С бид хоёроос хувь тэнцүүлэн гаргуулахыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэвэл бид тендерийн төслийг батлаагүй, зарласан тендер дээр албан ёсны үйл ажиллагааг явуулсан байгаа.” гэв.

Шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжийг “...албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас” хэмээн тодорхойлсон бөгөөд Х.С нь Эрчим хүчний төвийн аж ахуйн менежер албан тушаалд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр томилогдон ажлаа аваад 3 хоногийн дараа дээрх үнэлгээний хорооны даргаар томилогдон анх удаа үнэлгээний хороонд ажилласан болох нь холбогдох тушаалуудын хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Үнэлгээний хорооны хурал бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаагүй, нэг гишүүн нь тухайн компанийг дэмжиж байгаа талаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдсэн гэж Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Умэдэгдсэнийг шууд зөвшөөрөн тендерийн баримт бичгийг нээсэн нь өөрийн хариуцсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлаа хагас дутуу, шаардлага хангахгүй, нэр төдий хийсэн гэж үзэх үндэслэлтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн Х.Сийг гэм буруутайд тооцохдоо хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, тогтоогдсон үйл баримт Эрүүгийн хуулийн зүйлчлэл хоорондоо тохирохгүй байхад төсөөтэй хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл, Мөн дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс нотлох баримтуудыг иш татан хийсэн дүгнэлтийг бусад ямар нотлох баримтаар хэрхэн няцааж, үгүйсгэж хүлээж авахгүй байгаа талаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ыг дурдаагүй,

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нью сентури ложистикХХК-ийн захирал Б.Зодовыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэн иргэний хариуцагчаар тогтоосон, иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Зодов нь “...би мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үндэслэл бүхий хохирлыг хариуцахаа илэрхийлж байна, тухайн хохирлыг улсад төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, улсын яллагч өөрийн үйлдсэн 88 дугаартай яллах дүгнэлтэд иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Зодовын мэдүүлгийг иш татаж бичсэн атлаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг “...Х.С, Д.Унараас нийт 49,800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний, хөгжлийн төвд олгуулахаар . ” гэж эрс зөрүүтэй үндэслэлгүй дүгнэснийг шүүхээс дээрх байдлаар мөн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-т заасан шүүхийн шийтгэх тогтоолын шаардлага хангаагүй үндэслэл тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн шинжтэй боловч дээрх зүйл хэсэгт зааснаар уг үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Эрчим хүчний хөгжлийн төвд учирсан гэх 49.800.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар тус тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний хөгжлийн төвд аж ахуйн менежерээр ажиллах тушаал 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Эрчим хүчний хөгжлийн төвд ажиллах тушаал гардаг өдөр өмнө ажлаа хүлээлгэж өгөх ажил маань дуусаагүй байсан учир хуучин ажил дээрээ байсан. Өөрөөр хэлбэл 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралд оролцоогүй тэр хурлаас гарсан шийдвэр надад огт хамааралгүй. 03 дугаар сарын 15-ны хурал хамааралгүй байхад прокурорын зүгээс үргэлжилсэн үйлдлээр гэж яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлыг ахалж байсан Адъяасүрэнг ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлыг зохион байгуул гэж удирдлагаас чиглэл өгсөн. Учир нь А3 гэрчилгээний үнэлгээний хорооны тендерийг зарласан байгаа гэж хэлсэн. Тэгээд миний бие 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлыг зохион байгуулсан. Тухайн үед Д.У, Билгүүндалай бид 3 Эрчим хүчний хөгжлийн төвд ажиллаж байсан үндсэн ажилтнууд байсан учраас хурлыг эхлүүлсэн. Тухайн үед Галбадрах гэх хөндлөнгийн гэрчийг ирж яваа гэхээр нь яарсандаа хурлаа эхлүүлсэн. Учир нь хурал эхлэх цаг болчихсон байсан. Хөндлөнгийн гэрчийг ирээгүй байхад хурлаа эхлүүлсэн нь миний ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан үйлдэл байсан. Үнэлгээний хороонд орсон байсан Туяажаргал нь тэр өдөр чөлөө авсан байсан. Тухайн үед Галбадрах түгжрээд ирж яваа гэсэн гэх тайлбарыг нарийн бичиг Д.Уөгсөн. Хурлын дараа Галбадрах “үнэлгээний талаар үндсэн зүйлүүдийг тайлбарлаад өгье” гэж Д.Уийг хэлэхээр нь миний бие зөвшөөрч хурлаа эхлүүлсэн нь зарчмын хувьд буруу болчхоод байна гэж миний зүгээс харж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Улсбилэг нь мэдүүлэгтээ гарын үсгийн талаар тодорхой мэдүүлсэн байгаа. “Нью сентури ложистик” ХХК-ийг миний бие мэдэхгүй, Д.Утэй үгсэн тохиролцож бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Уг хэргийн асуудал дээр гаргасан бас нэг алдаа нь техникийн тодорхойлолтыг албан ёсны орчуулаггүй явуулсан нь буруу болсон байж магадгүй гэж харж байгаа. Өөр бусдаар надад хийсэн зүйл байхгүй. Би төрийн албандаа цаашдаа ажиллах хүсэлтэй баагаа тул өмгөөлөгчийн маань гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.С,  Д.Унар нь “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн үнэлгээний хорооны дарга болон нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтын үйл явцыг хууль бус, үнэлгээний хорооны гишүүдийг хуралдаагүй, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй гэдгээ мэдсээр байж сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан мэтээр холбогдох баримтыг бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл “Нью сентури ложистик” ХХК-ийг сонгон шалгаруулалтаар хэрхэн шалгаруулсан болох нь хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Хайнга хандах” гэмт хэрэг тодруулбал албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэх шинжтэй болгоомжгүй үйлдлийн улмаас илэрдэг гэмт хэрэг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаа үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилсан. Дээрх зүйл заалтад заасан гэмт хэргийн субьектив шинж нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож байгаа гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгчийн тайлбартаа дурдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж шүүгдэгч нарын үйлдлээс тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь 2019 оны 03 дугаар сарын 15, 29-ний өдрүүдэд үнэлгээний хорооны Галбадрах, Туяажаргал нарыг хуралдаанд оролцоогүй байхад оролцсон мэтээр үнэлгээний хорооны гишүүдийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, хуралдааныг хуралдсан мэт харагдуулах нөхцөл байдлыг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж прокурорын зүгээс үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хохирол, хор уршгийн тухайд тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой байсан мөнгийг зохих ёсоор зарцуулаагүй үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргын буруутай үйлдлийн улмаас Эрчим хүчний хөгжлийн төвд хохирол, хор уршиг учирсан. Эрчим хүчний хөгжлийн төвд учирсан бодит хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүхэд саналаа гаргасан. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.С нь Эрчим хүчний хөгжлийн төвийн аж ахуйн менежер, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Шүүгдэгч Д.Унь Эрчим хүчний хөгжлийн төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-т заасныг,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх...”, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх, 47 дугаар зүйлийн 47.4-т заасныг,

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Шүүгдэгч Д.Снь  Эрчим хүчний хөгжлийн төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт нарийн бичгийн дарга Д.Утэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

Эрчим хүчний хөгжлийн төвийн аж ахуйн менежер, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга шүүгдэгч Х.Стэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Нью сэнтюри ложистик” ХХК- ийг төлөөлж Б.Зодов, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Б нар ЭХХТ/43/2019 дугаартай “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “Нью сэнтюри ложистик” ХХК- н захирал Б.Зодовтой гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “Нью сэнтюри ложистик” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

-Мөн “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.Галбадрах, О.Туяажаргал нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

гэрч Б.Г“Би тэр үед Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг өдөр над руу Эрчим хүчний хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Узалгаад манайх тендер зарлаж байгаа юмаа, чи хараат бус гишүүнээр орчих гэсэн санал хэлсэн. Би болох юм уу гэхэд А-3 сертификаттай байхад болно гэж хэлэхээр нь за за болох юм бол хамаагүй гэдгийг би тэр үед Д.Ут хэлсэн. Надтай холбогдохгүй удсан болохоор нь би залгаад чиний яриад байсан тендер юу болсон бэ гэж асуухад нэг компани материал ирүүлж оролцоод шалгарчихсан гэж хэлсэн. Би Д.Уээс үнэлгээний хорооны хуралд нь оролцох шаардлагагүй байсан юм уу ирц юм чинь хүрсэн юм уу гэхэд болсон болсон зүгээр гэж Д.Ухэлсэн. ...Би үнэлгээний хорооны хуралд нэг ч удаа оролцоогүй, оролцоогүй учраас санал бодлоо хэлээгүй байх нь гэж ойлгоход болно. Надад сая харуулсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тодруулж хэлбэл миний гарын үсгийг дуурайлгаж зурахыг оролдсон боловч огт байдлаар зурсан байна гэдгийг хэлье. ...Уг тендерт хэчнээн аж ахуй нэгж оролцож материал ирүүлсэн, түүнээс ямар нэртэй аж ахуй нэгжийг ямар үндэслэлээр шалгаруулсан талаар огт мэдэхгүй байна. Би тендер нээх үйл явцад нь оролцоогүй учраас, үйл явцад хэчнээн компани оролцсон болох нь мэдэгддэг юм. Тухайн тендер нээх үйл явц нь цахимаас явагдсан байсан, байсан, гэхдээ би цахимаар орж хэчнээн компани оролцсон, ямар нэртэй аж ахуй нэгж, шалгарсан талаар хараагүй.”                    /1хх 42-43/,

гэрч Л.Б“Би тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан, Үнэлгээний хорооны даргаар манай байгууллагын аж ахуйн албаны дарга Х.С, нарийн бичгийн даргаар гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.У, гишүүнээр миний бие, Б.Галбадрах, О.Туяажаргал гэсэн хүмүүс байсан. Миний зүгээс тендерийн үнэлгээний хорооны хурал гэж яриад байгаа 2 удаагийн хуралд биечлэн оролцсон зүйл байхгүй. Харин дараа нь үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Ухурлын тэмдэглэл дээр нөхөж надаар гарын үсэг зуруулсан. Хуралд оролцоогүй гэж ойлгоход болно. Хурлын тэмдэглэл дээр бол сүүлд нь нарийн бичгийн дарга Д.Унадаар нөхөж гарын үсэг зуруулсан гэдгийг түрүүнд хэлсэн, миний гарын үсэг мөн. Энэ мөнгөн дүнг байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тендерийн баримт бичигт оруулсан. Гэхдээ миний зүгээс тендерийн баримт бичиг боловсруулах ажилд огт оролцоогүй, үүнийг нарийн бичгийн дарга өөрөө боловсруулсан байхаа.  ...2019 оны 09 дүгээр сард тендерийн баримт бичигт тусгагдсан трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багажийг дахин нийлүүлсэн. ...үнэлгээний хороо нь нийт 5 гишүүнтэй байсан. Хэрэв үнэлгээний хорооны хуралд хөндлөнгийн гишүүнээр оролцох ёстой байсан 2 гишүүн нь оролцоогүй гэсэн бол мөн миний зүгээс бас уг үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр дарга, нарийн бичгийн дарга хоёр хоёулхнаа хуралдсан болж харагдаад байна, бодит байдал дээр тэр хоёр хурал зохион байгуулсан үгүйг бол би хэлж мэдэхгүй.” /1хх 56-60/,

гэрч О.Т“Над руу 2019 оны 2 билүү 3 дугаар сард “Эрчим хүчний хөгжлийн төв”-д ажилладаг манай найз болох Энхмаа утсаар холбогдоод чи худалдан авахын А-3 сертификаттай юу, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр орж ажиллах уу гэсэн саналыг тавихаар нь надад А-3 сертификат байгаа тэгье гэж хэлсэн. Тэрнээс хойш Энхмаа дахин надтай энэ үнэлгээний хорооны талаар яриагүй би ч ярьж нөгөө үнэлгээний хороо чинь яасан юу болсон талаар асуугаагүй. Намайг энэ үнэлгээний хорооны гишүүнээр оруулчихсан байгаа талаар огт мэдээгүй, сая л танаас дуулж байна. ... би түрүүнд уг үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдээгүй гэдгийг хэлсэн, тэгэхээр гишүүн болсноо мэдээгүй хүн яаж тэр хуралд нь суух вэ дээ. Наад яриад байгаа зүйлүүд чинь бүгд худлаа зүйл байна яагаад ингэж худлаа зүйл бичих болсныг тэр үнэлгээний хороонд ажилласан нэр бүхий хүмүүсээс нь асууж тодруулах нь зүйтэй байхаа, миний хувьд бол энэ талаар үнэндээ мэдэх зүйл нэг ч алга би тэр тендерийн үнэлгээний хороонд нь орж ажиллаагүй болохоор тухайн тендерт хэчнээн аж ахуй нэгж материал ирүүлсэн, түүнээс ямар нэртэй аж ахуй нэгжийг ямар үндэслэлээр шалгаруулсан талаар мэдэхгүй. ...аль алин дээр нь зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна.” /1хх 62/,

гэрч Г.Э“Би ажилд 2019 оны 01 дүгээр сард шинээр томилогдсон гэдгийг түрүүнд хэлсэн, тэгээд тэр оныхоо 03 дугаар сарын орчимд манай ажлын залуу Улсбилэг нь намайг өрөөнд сууж байхад А-3 сертификаттай хүн байна уу, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллуулах хэрэгтэй байна, чи нэг сертификаттай хүн байвал олоодох гэж хэлсэн. Бид 2 тэр үед нэг өрөөнд хамт суудаг байсан. Би Улсбилэгт хандаж манай нэг таньдаг найз Харилцаа холбооны зохицуулах хороонд ажилладаг тэр найз маань холбооны мэргэжилтэй болох юм уу гэхэд болно хамаагүй хөндлөнгийн гишүүнээр оролцуулах учраас А-3 сертификаттай байх ёстой гэж хэлж байсан. Би найз О.Туяажаргалтай утсаар холбогдож энэ талаар хэлсэн юм. Тэрнээс хойш Улсбилэг дахин надтай тендерийн үнэлгээний хорооны талаар яриагүй, би ч тэр талаар нь асуугаагүй байж байгаад бүр сүүлд Улсбилэгээс нөгөө үнэлгээний хорооны юм чинь юу болсон бэ би А-3 сертификаттай найздаа хэлчихсэн байгаа гэхэд хойшлогдсон гэж хэлсэн тэрнээс өөр зүйл надад хэлээгүй. Тэгээд дахиж энэ талаар ярилцаагүй. Улсбилэг ч 2019 оны 6 дугаар сард ажлаасаа гараад явчихсан байсан, одоо Австрали улс руу гараад харлачихсан гэж сонсогдсон.... Надаар лав зуруулаагүй. О.Туяажаргал нь миний мэдэхийн Улсбилэгтэй огт уулзаагүй учраас одоо энэ яригдаад байгаа баримт дээр гарын үсэг зурсан байх үндэслэл байхгүй. Тэгэхээр Улсбилэг нь өөрөө О.Туяажаргал гэсэн гарын үсгийг зурсан байх гэж бодож байна.” /1хх 63-64/,

гэрч Л.Б“Намайг энэ байгууллагад 2019 оны 4 дүгээр сард томилогдож ирэхэд тухайн тендер нь зохион байгуулагдаад гүйцэтгэгч компани нь шалгарчихсан бараа ажил үйлчилгээгээ нийлүүлэх дутуу байсан. Тэгээд одоо энэ яригдаад байгаа гэрээн дээр гарын үсэг зурах болсон шалтгаан гэвэл байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багажийг худалдан авах саналыг манай Захиалагч хяналтын хэлтсээс тусгуулсан юм билээ, тэр утгаараа танай хэлтсээс энэхүү багажийг худалдан авах захиалгыг өгсөн учраас та багаж нийлүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах ёстой гэдгийг манай хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Үүрийнбаяр хэлсэн. Тэрнээс гүйцэтгэгч компанийг ямар нөхцөл шалгуураар шалгаруулсан талаар миний хувьд бол мэдэх зүйл алга. Гэрээн дээр гарын үсэг зурахдаа бол тухайн бараа ажил үйлчилгээ нийлүүлж байгаа компани тендерт шалгарсан баримт бичгийг бас үндэслэл болгосон гэж ойлгоход болно. Гэрээний дугаар нь 2 өөр байгаа талаар мэдэх зүйл алга, энэ талаар гэрээ хариуцдаг манай хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Үүрийнбаяр мэднэ.Тэр үед захиалагч хяналтын хэлтсийн даргаар Адъяахүү гэдэг хүн ажиллаж байсан, одоо энэ хүн нь хаана ямар ажил эрхэлж байгаа талаар мэдэх зүйл алга, манайд ямар ч байсан ажиллахгүй байгаа. Багажийн үнийн дүн болох 55.0 сая төгрөг гэсэн тоог хэн боловсруулж гаргаж ирсэн талаар мэдэх зүйл байхгүй байна.”/1хх 69-70/,

гэрч Д.Э“Энэ гэрээний агуулгад трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж нийлүүлэх талаар дурдсан байна, гэрээний дугаар нь 2 өөр байгаа талаар бол би мэдэхгүй энэ талаар гэрээний мэргэжилтэн С.Үүрийнбаяр мэдэх байх. Гүйцэтгэгч компани зүгээс трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж нийлүүлсэн, гэрээнд тусгагдсан нийт санхүүжилтийн дүнгээс 27-28 сая төгрөгийг гүйцэтгэгч компанид олгосон. Энэ талаарх санхүүгийн баримтыг харж байж нарийвчилсан дүнг нь хэлэхгүй бол шууд цээжээр хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 50 хувийн санхүүжилтийг бол олгосон. Гүйцэтгэгч болох “Нью сэнтюри ложистик” ХХК нь манай байгууллагаас бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн үлдэгдэл төлбөрөө авах авлагатай байгаа. Тэр нь миний түрүүний хэлсэн санхүүжилтийн 50 хувь нь байгаа байх. Шууд гэрээ байгуулна гэж хэзээ ч байхгүй, тухайн бараа ажил үйлчилгээг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт заавал явагдах ёстой, тэгээд тухайн тендерээс шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах эрх үүсдэг. Тэрний дагуу энэхүү гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа гэрээг дүгнэгдсэн болохоор байгууллагын орлогод бүртгэж ав'сан байгаа.” /1хх 71-76/,

гэрч С.Ү“Нью сэнтюри ложистик” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээн дээр ЭХХТ/43/2019, ЭХХТ/201903018 дугаар тавигдсан байгаа талаар хэлье ЭХХТ/43/2019 гэсэн нь энэхүү гэрээний дугаар, ЭХХТ/201903018 гэсэн нь тендерийн баримт бичгийн дугаар байгаа юм. Дээрх худалдан авах ажлыг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо гэж байгуулагдана, тэрний дагуу сонгон шалгаруулалт явагдаад гүйцэтгэгч компанийг тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулсны дараагаар тендерийн баримт бичиг нь надад дээр ирдэг юм. Ирүүлсэн тендерийн баримт бичгийг үндэслэж шалгарсан компанитай бараа ажил үйлчилгээг нийлүүлэх гэрээний төслийг миний зүгээс боловсруулж уг гэрээн дээр гарын үсэг зурагдсан албан тушаалтнаар хянагдаад болсон гэж үзсэн тохиолдолд албажуулж гарган гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагддаг юм. Ерөнхий гэрээ дүгнэсэн акт нь мөн байна, аж ахуй албаны худалдан, худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн Оюун энэхүү гэрээ дүгнэсэн актыг боловсруулахдаа бичвэрийн алдаа гаргасан байх гэж бодож байна. Тэгж өөрөөр гэрээний дугаар бичигдэнэ гэж байхгүй. Тус гэрээ дүгнэсэн актад трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж нийлүүлэх гэж бичигдсэн байгаа нь тухайн гүйцэтгэгч компани манай байгууллагад нийлүүлсэн бараа ажил үйлчилгээний төрөл нь мөн байгаа юм. /1хх 78-79/,

гэрч Г.А“Энэ багажийг худалдан авах 61.0 сая төгрөг гэсэн үнийн дүнг ямар үндэслэлээр тавих болсныг одоо бол шууд хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан Эрчим хүчний яамнаас "Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж"-ийг ажлын хэрэгцээ шаардлагад ашиглах, зорилгоор худалдан авах шаардлагатай гарсан албан бичгийг тэр үед ирүүлж байсан шиг санаж байна, тэр бичиг нь байгууллага дээр байх ёстой. Тэрний дагуу тухайн жилийн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Манай хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг дарга нь ерөнхий инженер болон төвийн захирал 2 хариуцдаг байсан.” /1хх 83/,

гэрч О.О"Миний хувьд тус компани гэрээ дүгнэсэн актын нүүр хэсгийг бэлдэж гаргасан тэгэхдээ ижил төстэй ажил гүйцэтгэсэн компани гэрээг дүгнэсэн актын нүүрэн хэсгийг компьютер дээрээс хуулж гаргахдаа гэрээ дүгнэсэн актын нүүрэн хэсэгт бичигдсэн захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага гэрээ байгуулсан огноо, гэрээ дүгнэсэн огноог нь өөрчилж бичсэн хэр нь гэрээний дугаар хэсгийн ЭХХТ/50/2019 гэсэн тоог өөрчлөөгүй гаргачихсан байна лээ, энэ нь миний ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлээс болж ЭХХТ/50/2019 гэсэн дугаарыг ЭХХТ/43/2019 гэж гаргах байсныг гаргаагүйгээс болж буруу бичигдсэн байна гэдгийг хэлье. Тэрнээс бол уг гэрээ дүгнэсэн акт дээр анх гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагдах үед бичигдсэн ЭХХТ/43/2019 гэсэн дугаараар гэрээ дүгнэсэн актын дугаар тавигдах ёстой байсан юм.” /1хх 97/,

гэрч С.С“Би тэр үөд тэр багажийг 50 гаран сая төгрөгөөр худалдан авсан гэдгийг сонсоод маш ихээр гайхсан тэгээд аж ахуй албаны дарга Х.Стэй таараад энэ багаж чинь намайг судлахад БНХАУ-аас худалдан авалт хийхэд монгол төгрөгөөр 5.0-6.0 сая төгрөгийн үнэ ханштай байсан гэдгийг хэлэхэд Содномдэмбэрэл мэдэхгүй за ямар ч байсан гэсэн тендер зарлагдсан гэж хэлж байсан. Үнэ өртгийг судалж байсан гэх цаасан материал бол алга. Харин одоо ч гэсэн миний түрүүний хэлсэн БНХАУ-ын сайтууд руу орж үзэхэд тухайн үеийн үнэ ханш нээх өөрчлөгдөөгүй байна лээ. Би зөвлөлийн гишүүнд ордоггүй” /1хх 102-103/,

гэрч Д.Б“Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд энэ байгууллагад Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Намайг ирэхэд манай байгууллага нь 2019 оныхоо төсвийн төлөвлөгөөг баталчихсан байсан, би яагаад сайн мэдэж байна гэхлээр өөрийн хариуцсан Захиргаа удирдлагын хэлтсийн төсөвтэй танилцахад цаашид нэмэх боломжгүйгээр баталчихсан байсан. Энэ яригдаад байгаа 2019 оны байгууллагын төлөвлөгөөг бол намайг ирснээс хойш захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн зүйл огт байхгүй харин намайг ирэхээс өмнө хэлэлцсэн үгүйг бол тэр үед захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хэлтсийн дарга нар болох Эрдэнэчимэг, Мөнхбат, Дашдондог, Баяндэлгэр, Батренчин, Адъяа хүү нар хэлэх байхаа.” /1хх 113/,

гэрч З.М“Хэлэлцсэн бол захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ёстой, би бол тэр талаар үнэхээр санахгүй байна. Ес нь бол ганцхан ширхэг зүйл худалдан авах асуудлаар захирлын зөвлөлийн хуралд юм орж танилцуулагдаад байдаггүй байсан, голдуу багц худалдан авалт болон тоо ширхэг олонтой, үнийн дүн өндөртэй бол захирлын зөвлөлийн хурлаар орж ирдэг байсан.” /1хх 118/,

иргэний хариуцагч Б.З“Би үнэхээр дээрх хүмүүсийг танихгүй, мэдэхгүй, анх гэрээ байгуулахдаа Д.Угэх залууг харж байсан. Харин X.Содномдэмбэрэлийг нь бараагаа нийлүүлж хүлээлцэх үедээ харж байсан, би урд өмнө нь өгч байсан мэдүүлэгтээ 2 ширхэг багаж нийлүүлсэн тухайгаа мэдүүлсэн, яагаад хоёрыг нийлүүлсэн гэхээр эхний багаж нь гүйдлийн багтаамжийг шалгахгүй, өөр үйлдэл шалгаад байна гэж надад захиалагчаас мэдэгдсэн тул тухайн багажийг тэдэнд үлдээгээд ахиад тендерт заагдсан багажийг нийлүүлсэн, тухайн багаж нь ямар ч асуудалгүйгээр гүйдлээ шалгаж л байсан, одоо эвдэрлээ гэж надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Би тендерт оролцож шалгарах явцдаа хэн нэгэн албан тушаалтантай ямар нэгэн ашиг сонирхол үүсгэхүйц зүйл яриагүй. Тендерт хуулийн этгээдүүд яаж оролцдог тэр журмаар оролцож шалгараад нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлж өгч санхүүжилтээ авсан. Би “Трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж”-ийг БНХАУ-ын Эрээн хот руу өөрөө явж худалдан авалт хийж захиалагчид нийлүүлсэн. Би одоогоос 5 жилийн гаран хугацааны өмнө болсон асуудал болохоор болсон асуудлын талаар сайтар санахгүй байна, баримт материалаа цуглуулж байгаад худалдан авалт хийсэн талаараа бичгээр баримттай буцаж ирж өгөх болно. 2019 онд надаас энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч асуухдаа 5 гаран сая төгрөгийн багаж байна шүү дээ гэж хэлж байсан, би 2 ширхэг багажийг 5 гаран сая төгрөгөөр худалдан авах боломжгүй ээ, ямар ч байсан манай компани ашгийн төлөө байгууллага болохоор ашигтай ажилласан, гэхдээ ашигтай ажиллаа гэж бодоход 50 орчим сая төгрөгийн ашигтай ажиллана гэж юу байхав дээ. ...Би мөрдөн шалгах ажиллагаагаар гарсан үндэслэл бүхий хохирлыг хариуцахаа илэрхийлж байна, тухайн хохирлыг улсад төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.” /4хх 116-118/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б“учирсан бодит хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ, гэж ойлгож байгаа, хохирол барагдсан тохиолдолд гомдол гаргаад байхгүй. Энэ багаж нь одоогийн зах зээлийн ханшаар ямар үнэтэй болохыг мэдэх зүйл алга, би тухайн багажийн үнийн талаар судалж байгаагүй, харин өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байсан, одоо ч гэсэн хэвийн ажиллагаатай байгаа.” /4хх 145/ гэсэн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 140-152/, Дамно” ХХК шинжээчийн дүгнэлт /4хх 161-167/, Эрчим хүчний хөгжпийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол, хавсралт /1хх 196-200/, Эрчим хүчний хөгжпийн төвөөс ирүүлсэн “трансформаторын багтаамжийн гүйдэл шалгах багаж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримтын хуулбар /1хх 238-250, 2хх 1-192/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 198-199/, Монгол улсын сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, тайлбар зэрэг нотлох баримтууд /2хх 201-202/, “Эрчим хүчний хөгжпийн төв”-өөс 1/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх 213-214, 242-250, 3хх 245-252/,  “Эрчим хүчний үндэсний төв”-өөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1/319 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /14хх 19-31/, “Дамно” ХХК шинжээчийн дүгнэлт /4хх 161-167/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.С, Д.Унар ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч  Х.С Д.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн Х.С, Д.Унарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Х.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.”,

Шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд “Эрчим хүчний хөгжлийн төвд учирсан гэх 49.800.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар тус тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг онцлогтой.

Дээрх гэмт хэргийн улмаас тодорхой материаллаг хохирол учрахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчим зөрчигдөх, төрд итгэх олон нийтийн итгэл алдагдах, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад ноцтой хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ихтэй байдаг.

Шүүгдэгч Х.С, Д.Унар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсэн атлаа зориудаар хийж хохирол, хор уршиг учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ. Х.С, Д.Унарын үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Энэ гэмт хэргийн улмаас Эрчим хүчний хөгжлийн төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.Сийг энэ гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг шүүгдэгч Х.С, Д.Унараас хувь тэнцүүлэн тус бүр 24.900.000 төгрөг, нийт 49.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний хөгжпийн төвд олгох нь зүйтэй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2271 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч П.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                  Н.БААСАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                                  М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХТУЛГА