| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00253/И |
| Дугаар | 315/ШШ2026/00171 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00171
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: С*******,*******,*******,, холбогдох
дутаасан 103 тооны адуу, 6 тооны үхрийн үнэ 163,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 9 сард фейсбүүк дээрээ зар тавьчихсан байсан. Улмаар зар тавьсан хүн буюу нь миний адууны эрэлд явж байгаад очиж хоносон айлын залуу байсан. Тухайн үед олон хүн рүү утсаар ярьсан. аав нь бас цуг байсан. Тиймээс боломжийн залуу байна гээд яриад сумаас адуугаа аваачиж өгөхөөр тохирсон. Тэгэхэд би 37 адуутай гараад үүнээс 1 адууг нь буцааж гүйлгээд, 35 тооны адуутай буюу 28 бүдүүн адуу, 7 унага, 1 хар морьтой ирсэн. Хар морио тэр жилийн ажлын хөлсөнд нь өгнө гэж тохирсон ёсоороо хар морио хүлээлгэж өгөөд эхний жил маллуулсан, дараа жил нь ... морь хүлээлгэж өгөөд маллуулсан байгаа. Улмаар “...ахынхаа 700, 800 тооны адууг хардаг, цалин мөнгө хэрэгтэй байна, арай ахиухан мал маллаад цалин мөнгөө авч болох уу...” гэж байсан. Ийм яриа бид хоёрын дунд гарсны үндсэн дээрээс би Сүхбаатар аймгийн “Их уул” компанийн захирал гэх хүнээс 21 тооны гүү, Тод манлай уяач Ононгоос хээр азарга худалдаж аваад нэмж тавьж байсан. Тухайн жилийн намар нь “Хөх сувд” хорооллын 56,3 метр квадрат 3 өрөө байраа зараад 114 тооны адуу, 1 үхэр нь тугалтай 10 тооны үхэр нэмж авчирч өгсөн. Тэгээд цалингаа 1,000,000 төгрөгөөр тохиръё гээд, худагт усалж байхад 300,000 төгрөг нэмж өг гэхээр нь өгсөн. Тиймээс би маллуулаад орхисон байдаг юм. Тухайн газраас 3 шаланз машин дээр ачиж байсан ба нэг шаланз машинд 7,000,000 төгрөг, 3 шаланз машинд 21,000,000 төгрөг зарцуулсан. яг өөрөө харж байгаад хүлээж авсан бичлэг нь надад байгаа. Тухайн өвөл эхнэр, бага хүүтэйгээ гурвуулаа руу ээжийн тусламжтайгаар шилжиж ирсэн. Тэр өвөл би нурууны хагалгаанд орох заалттай байсан тул ирж чадаагүй. 4 дүгээр сарын 10 хавьцаа би гийнд зөөврийн сууц, машин тэргээ аваад хажууд нь ирэхэд энэ хүний ааш авир муудаад “....мал их байна, малаа аваад яв, худаг ус хүрэлцэхгүй байна…” гэсэн. Хамгийн гол шалтгаан нь надтай хамт ирсэн залуу адуу мал нааш, цааш болгоё, нүүе гэж байтал тэр 2 хүнтэй пиво уугаад тухайн шөнө малаа авч явах гэж байгаа гэдгийг мэдсэн байсан. Тэгээд ирэхэд 2, 3 азарга адуу дутсан байсан. Тэгэхээр нь би “...ганц нэг үхэж болно, 1, 2 азаргаараа алга болдог нь арай л харамсалтай байна…” гэхэд “... би ерөөсөө хониноосоо илүү гарч чадсангүй ээ…” гэж хэлсэн. Би “...чи юу ярьж байгаа юм, хүний малыг маллая гэж мөнгө төгрөгийг нь авчхаад хониноосоо илүү гарсангүй гээд зоргоор нь хаячихдаг харамсалтай юм аа…” гэж хэлсэн. Улмаар 05 дугаар сарын 19-нд надтай байсан залуугийн эхнэр төрөх гээд бид нар хот руу явсан. Гэтэл шуурга болсон гэдгийг 21-нд мэдээд тэр шөнө нь хүрч ирсэн. Тэгэхэд шуурганы дараа ийм ийм адуунууд тэр газар байсан, тэд нарыг татаж авчрах хэрэгтэй байна гэсэн. Би портертой ирсэн байсан учир адуугаа хайх гээд явах гэтэл уурлаад явж өгөөгүй. Нэг л өдөр надтай явсан. Тэгж яваад нэг гүү олсон. Маргааш өглөө нь “...танай гүү байхгүй байна, ахын даагыг ачиж ирсэн…” байна гэсэн. Үүнээс хойш тэр хавиар дахиж үзэгдээгүй. Энэ мэтчилэн гэрт нь ирсэн адуунаас маш их алга болсон. Би тай хамт явж үзэхэд миний адуунаас 2 адуу үхсэн байхыг харсан. Хадагтай хээр гүү маань уулын аманд гийнхтай айл байсан хүний 10 гаруй тооны адуутай хамт үхсэн байсан. Дэл сүүлэнд нь ч гар хүрээгүй. Харин бусад адуу нь энэ хүний өөрийнх нь тамгатай адуунууд байсан. Мөн цаашаа уруудаад явж байх үед 1 хар гүүний ам, хамраас нь хөөс сагаад үхсэн байж байсан. Ийм л 2 гүү үхсэн. над руу 21-нд утсаар ярихдаа “...их уулын гаас авсан хөлдөө мяндастай 1 шарга гүү үхсэн байна, адуу шуурганд уруудлаа, адууныхаа эрэлд явах хэрэгтэй байна, та хурдан ир…” гэсэн. Тэгэхээр нь би тэрийг ямар хүн хэлэв, хаана өгөх вэ гэсэн чинь “...мэдэхгүй ээ, би санахгүй байна…” гэсэн. Хамгийн түрүүнд тэр эрлийз шарга гүү алга болсон. Тухайн цагт бол 58 адуу хүлээлгэж өгөөгүй. Энэ айл дээр адуутай байсан залуу хамжиж, дэмжээд бид нарт ялгаж өгсөн. Зоригоогийн адуунд байсан 3-4 тооны адууг нийлүүлээд 58 адуу аваад энэ айлаас холдъё гээд явсан. Тухайн үед гаас “...чи ахдаа олоод өгчхөөч, бид хоёрт муудсан асуудал байхгүй шүү дээ…” гэхэд, уурлаад “...хүн чанаргүй байна, адуугаа маллуулна гэчхээд аваад явчихлаа…” гээд надад үг дуугарахгүй явж байсан. Би 3 өрөө байр болон малгүй үлдсэн. гаас ахдаа ядаж шуурганы дараа баталгаатай байсныг нь өгчхөөч, талыг нь өгчхөөч гээд хүртэл гуйсан. Надад өгөөгүй. Энд дээр 89 адуу байсан. Манай адуунууд бүгд ширээтэй чандмань тамгатай. Багийн Засаг даргын тодорхойлолтод 50 адуу, 80 хонь, 40 ямаа гэж байгаа. Хонь, ямаа бол нэг ч үхээгүй. Харин дараа өвөл нь зуд болсон, энэ зуднаар бол хоригдсон мал бол байгаа байх. бол энэ бүх зүйлийг тухайн шуурга руу чихээд намайг хохироох гэсэн бодолтой байгаа. Тийм учраас би маш их гомдолтой байна. Надад одоо энэ хүн шиг өмгөөлөгч аваад байх мөнгө алга. Шөнөжин яваад, хоолой ам сөөгөөд, ядраад байж байна. Арга ядахдаа талыг нь ч болтугай олоод авъя гэдэг бодолтой тай хэд хэд тохирох гэж үзсэн боловч энэ хүн ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс хөлөө хүрэх газар хүртэл явж хэд байсан ч хамаагүй олж авахын төлөө явна гэж бодож байгаа. Миний адуун дунд ширээтэй чандмань тамгагүй нэг ч адуу байхгүй. Устгалд оруулж байгаа адуун дунд хүртэл ийм тамгатай нэг ч адуу байгаагүй. Би тай 1 удаа явсан, өөр 2 хүнтэй ч адуугаа хайж явсан. Ганц хоёроор нь адуугаа олж авсан. Би тэр уулын аманд явж байсан 2 даагыг манай адуу байна гэхэд, “...ах наадах чинь танай андуу биш байна…” гэхээр нь би манай тамгатай адуу мөн байна, таньж байна гэсэн. харин би ачаад очъё гээд ачаад ирэхдээ “...өө би буруу харсан байна, андуурсан байна, хэзээ алга болсон адуу юм бол…” гэж надаас асууж байсан. Цалин хөлсийг нь авч байсан байж хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Мөн тухайн үед “...адуу, үхэр хоёроо өөрөө маллана…” гэж байсан. Хэрвээ дутчихвал яах вэ гэсэн чинь төлнө, үхчихвэл яах вэ гэхэд төлнө гэж байсан. үүнийг маш сайн ойлгож байсан. Би 3 өрөө байраа зараад ямар ч малгүй хоцрох гэж Сүхбаатар сум руу эхнэр, хүүхэдтэйгээ шилжиж ирээгүй. Өв уламжлалаа дагаад өөрийнхөө сонирхлоор амьдаръя гэж дурлаж, хүсэж ирсэн. Уг шуурга нь тухайн газар нутгийн захаар дайрч өнгөрсөн, айхтар шуурганд өртөөгүй. Мөн уг 2 гэрчийг яах гэж оруулж байгааг ойлгохгүй байна. Энэ 2 гэрч манай адуунуудыг өгсөн байвал тамга, тэмдэгтэй нь баримтаар нотолж өгөөсэй гэж бодож байна. Манайд энэ тамганаас өөр тамгатай нэг ч адуу байхгүй, 2-3 тооны азарга л өөр тамгатай байгаа. Үхрийн асуудлаар бол цагдаад хандсан. Энд нядлаад хаячихсан байсан бөгөөд 5 толгой мөн байсан. Гэтэл үүнийг цагдаа хэлэлцээгүй байгаа. Тухайн үед портер машинаа надаар заруулаад, дахиж машин авна гэж байсан. Би портерыг нь хүнд 1,500,000 төгрөг өгч сэтгэл гарган засуулсан. Машин нь бэлэн боллоо гэхэд “...наадхаа зар зар…” гэхээр нь зарсан. Гэтэл тэр портерыг намайг задлаад үрэн таран хийж хаячхаад дараа нь 4,000,000 төгрөг өгсөн юм шиг…. 4,000,000 сая төгрөг тэр хүнээс над руу орж ирэхэд нь би 1 цагийн дараа буцаагаад руу 3,900,000 төгрөг явуулсан. өмнө нь 100,000 төгрөг авсан байсан тул хасаад шилжүүлсэн. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Миний хувьд худал хэлсэн, худал баримт бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Адуу малын тамгануудыг харвал бүгд миний адууны ижил тамгатай, гийн тоолж авч байгаа бичлэг хүртэл байгаа. Гэтэл устгалд орж байгаа малууд ямар мал нь мэдэгдэхгүй хэчнээн малын зураг хавсаргасан байсан. Багийн Засаг дарга нь худал тодорхойлолт өгсөн байсан. Нэг орон нутгийн хүмүүс гэхээрээ нэгнээ өмөөрч, хууль гажуудуулдаг юм уу. Би сайн ойлгохгүй байна гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хүн манайд 2020 оны хавар хоносон. сумын нэг ах хүүтэй адууны эрэлд явж байсан. Өглөө нь явахдаа энэ хүн адуугаа авчирч өгнө гэж өөрөө хэлсэн. Би фейсбүүк дээр тавьсан зүйл байхгүй. Анх адуугаа авчирч өгөхдөө “...3 жил болоод ах нь дүүдээ байшин барьж өгнө, ахынхаа адууг хариулаад өг, адуугаа тохиръё оо…” гэж хэлсэн. Улмаар 2022 оны өвөл цалин хөлсөө 1,500,000 төгрөг гэж тохирсон. Одоо бол 1,000,000 төгрөг гэж яриад байна. Надтай хамгийн анх 1,500,000 төгрөг гэж цалингаа тохирсон. Цаг хугацаанд яг цалингаа өгөөгүй. Улмаар хавар нь гамшиг болсон. Хонгор азаргатай адуу нь тэр чигээрээ ганганд орчихсон байсан. Миний гүүнүүд ч дотор нь байсан. Тухайн үед энэ хүн өөрөө зургийг нь авсан шүү дээ. Надтай цуг маркийн машинтай явж байхад цуваад үхчихсэн байсан. Утсан дээр бол байсан. 2023 оны өвөл зудад явж байгаад утсаа гээчихсэн болохоор зураг нь надад байхгүй байна гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнөх ярьсан зүйлээ дэмжиж байна. Нотлох баримт шинжлэн судлах болон талуудын хоорондын тайлбар, мэдүүлгээс харахад талуудын хооронд нэг нь малаа харуулах, нөгөөх нь малыг нь харах байдлаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн нөхцөл байдал тодорхой байна. Хэдийгээр … өгөөгүй нөхцөл байдал дурдаж, ярьж байгаа боловч хөлсөөр ажиллах гэрээний хувьд хөлсөөр ажиллуулагч нь цалин хөлсөнд 2,600,000 төгрөг өгсөн байна. Нөгөө тал буюу ажиллагчийн хувьд 2020 оноос хойш өөр дээр нь байсан мал дээр сүүлд нэмэгдэж ирсэн 100 гаруй толгой малыг харж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулагч, ажиллагч хоёрын хооронд нэг нь малаа харуулах, нөгөөх нь малыг харах харилцаа үүссэн. Харин ямар нэгэн байдлаар, тусгайлан малын тоо толгой хорогдсон тохиолдолд үүнийг төлнө, төлүүлнэ гэж тохиролцоогүй нөхцөл байдал харагдаж байна. Уг гэрээний онцлог нь хөлсөөр ажиллуулагчийн өмнө үүрэг хүлээсэн этгээд тухайн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, үүнийхээ дагуу хөлс авах ийм л төрлийн харилцаа байдаг. Тиймээс үндсэн шаардлага буюу ямар нэгэн байдлаар тухайн адуу малыг бүрэн бүтэн байлгана, бүрэн гүйцэд байлгаагүйтэй холбоотой хохирол, тухайн дутсан тоо хэмжээг нь нөхнө гэдэг яриа хэлцэл, эсвэл бичгээр болон амаар тохиролцсон зүйл байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр хариуцагч гэрээний үүргээ бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгэж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин уг адуу мал алга болсон, үхэж үрэгдсэн гэх асуудал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө буюу “Force majeure”-ийн нөхцөл байдал үүссэн гэдгийг тодорхойлж хэлэх нь зүйтэй байна. Учир нь талуудын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбараар, мөн холбогдох эрх бүхий байгууллагаас ирсэн бичгийн нотлох баримтаар 2023 оны 03, 04, 05 дугаар саруудад Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гамшгийн үеийн нөхцөл байдал бий болсон, энэхүү гамшгаас шалтгаалж мал зүй бусаар хорогдсон нь нотлогдон тогтоогдсон учраас энэ нь өөрөө гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө “Force majeure”-ийн нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө “Force majeure” гэдэг нь талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрэхийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд байгалийн бүх төрлийн гамшиг болох хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт, зуд гэх мэт ямар нэгэн байдлаар урьдчилан тааварлах боломжгүй, түүнийг шинжлэх ухаан, техникийн ололтыг үндэслэж даван гарах боломжгүй нөхцөл байдалд байсны улмаас тухайн адуу мал нь үхэж үрэгдсэн, хорогдсон асуудал болсон. Тиймээс энэ дээр хөлсөөр ажиллагчийн хувьд түүнийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “... буюу хариуцагч нь миний адуу малыг алга болгохдоо үрэн таран хийсэн…” гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр тухайн адуу малыг үрэн таран хийсэн үү, байхгүй болгосон уу гэдэг нөхцөл байдлыг шалгуулахаар зохих ёсны журмын дагуу цагдаагийн газарт хандсан. Гэтэл цагдаагийн газраас энэ нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй байна, энэ чинь та нарын хоорондын тохиролцооноос бий болсон зүйл байна шүү дээ, тиймээс иргэний журмаар шийдвэрлэх асуудал байна гэсэн байгаа. Улмаар гэмт хэрэг буюу түүний яриад байгаачлан адуу малыг нь завшиж үрэгдүүлсэн зүйл байхгүй, харин тэр үхэж үрэгдсэн, байхгүй болсон, тоо толгой нь буурсан асуудал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болжээ. Тэгэхээр гэрээний болоод эд хөрөнгийн хариуцлага хүлээх ёсгүй этгээд байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс ямартай ч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу талууд үүргээ гүйцэтгэсэн. Харин энэ явцад дээрх нөхцөл байдал бий болсон. Үүнээс болж малын тоо толгой буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тоо толгойгоос багассан асуудал болсон гэдэг нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, ийн Хаан банкны 5016316455 тоот дансны хуулга, тоот, тоот дансны хуулга дансны хуулга, 6 хуудас гэрэл зураг,
хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, 7 хуудас гэрэл зураг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх талуудын хүсэлтээр , нарыг гэрчээр асууж, мөнын 2026 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 44 тоот албан бичиг, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 178 тоот албан бичиг “ 2021-2022 оны Сүхбаатар аймгийн өвөлжилт, хаваржилтын байдал”,
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот “ Цаг агаарын тодорхойлолт”, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн мэдээ/ 2023 оны 2 дугаар сарын 16-ны байдлаар,
Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/216 тоот “Сүхбаатар аймгийн 2021, 2022 оны Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга”,
2026 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 2/75 тоот “Сүхбаатар аймгийн 2023 оны Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга”,
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06, 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот хурлын тэмдэглэл,
ын 2021- 2024 оны Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч аас дутаасан 103 тооны адуу, 6 тооны үхрийг тус бүрийг 1,500,000 төгрөгөөр тооцон, нийт 163,500,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан,
харин хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “эдгээр мал нь байгалийн гамшигт үзэгдлээс уруудаж олдоогүй, үхсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргадаг.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэгч ийн “хөлсөөр мал маллуулах” хүсэлтийг хүлээн авч, аман гэрээгээр хөлсөө тохирон, түүнээс шилжүүлсэн бод малыг 2020 оны 9 дүгээр сараас 2023 оны 7 сарыг дуусталх хугацаанд хөлсөөр хариулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 39.2. “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэжээ.
6. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх нөхцөлийг тодорхойлсон хийгээд талуудын хэн аль нь гэрээний санал гаргах ба түүнийг нөгөө тал хүлээн авсан байх шаардлагатай.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Амаар хийх нөхцөлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ.”, 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавигдаагүй байна.
7. Иргэний хуулийн 359 дүгээр 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, иймээс мал маллах үүрэг уг хэлцлээс үүсэлтэй ба үүрэг зөрчигдвөл гэрээний үүргийн зөрчилд тооцогдоно.
8. Зохигчийн хооронд гэрээний харилцаанаас маргаан үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтад үндэслэгдсэн гэж үзнэ.
Хариуцагч гэрээний дагуу үүрэг хүлээж оос хүлээлгэн өгсөн малыг хүлээж авахдаа өөрийн мал маллах туршлагад тулгуурлан малыг маллаж, тарга тэвээрэг авхуулах, тоо толгойг бүрэн бүтэн байлгах өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй.
Зохигчийн хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээний зүйлийг буцаан өгөх тухайн эд хөрөнгө ажиллагчийн буруугаас үрэгдэж үгүй болсон бол нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
9. Гэрээний зүйл болсон малаас 103 тооны адуу, 6 тооны үхэр дутагдсан асуудлыг нэхэмжлэгч оос “ миний адуу, үхийг цас зуданд үхсэн нэрийдлээр бусдад дамжуулан хольж, сольж, зарж, үрсэн нь илт байдаг ” гэж,
аас дээрх тайлбарыг үгүйсгэж “ 2022 оны 5 дугаар сард Монгол орны зүүн зүгийн ихэнх нутгаар цасан шуурга болж гамшгийн хэмжээнд хүрч адуу мал уруудаж алга болох, цасанд аарагдах, гуу хонхорт орж үхэх, өвс тэжээлгүйн улмаас тамирдаж үхсэн. Хонгор азаргатай адуу нь тэр чигээрээ ганганд орчихсон байсан. Миний гүүнүүд ч дотор нь байсан. Тухайн үед энэ хүн өөрөө зургийг нь авсан шүү дээ. Надтай цуг маркийн машинтай явж байхад цуваад үхчихсэн байсан. Утсан дээр бол байсан. 2023 оны өвөл зудад явж байгаад утсаа гээчихсэн болохоор зураг нь надад байхгүй байна” гэж маргажээ.
10. Хэргийн баримтаар хариуцагч ын амьдарч байгааанд 2022 оны 4,5 дугаар сард салхи шуурга ихтэй, цаг агаар тогтворгүй, 4 дүгээр сарын 03,04,19,20-ны өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурсан, 5 дугаар сарын 05-ны өдөр нойтон цас орж, шуурч эдгээр үзэгдлүүд нь цаг агаарын Аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн, нутаг дэвсгэр эрсдэлтэй бүс нутагт хамрагдаж цаг агаарын нөхцөл хүндэрсэн тул өвөлжилт, хаваржилт хүнд бүс нутагт орсон нь Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 178 тоот албан бичиг,
Сүхбаатар сумын Ланз багт 2023 оны эхний нийт малын 8,7 хувь болох 7024 толгой мал зүй бусаар хорогдсон, 2023 оны 5 дугаар сард болсон байгалийн гамшигт үзэгдэлд Ланз багт 6868 толгой мал хорогдсон нь Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн газрын 2026 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 2/75 тоот албан бичиг,
С.Ууганбаатарын малаас 2023 оны 5 дугар сарын 19, 20-ны байгалийн гамшигт үзэгдлээр адуу 50, хонь 80, ямаа 50 хорогдсон ньын 2026 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 44 тоот албан бичиг зэргээр нотлогдоно.
Мөн дээрх нөхцөл байдлыг гэрчаас “ Гамшгийн үеэр бараг 10, 20-иод хоног бид 2 цуг эрэлд явсан. Нэг гол усных болохоор миний адууг таньдаг, дээр байгаа адууг ч би таньдаг. Энд тэнд таны тийм адуу чинь үхсэн байна шүү, чиний тийм адуу үхсэн байна шүү гэж харсан харснаа хэлж, очиж үзэн лавлаж харж байсан удаа бол байгаа. Тодорхой тоог нь хэлж мэдэхгүй, санахгүй байна. Ер нь нэлээн үхсэн байсан. ,, гэдэг нэртэй газруудын ард, тэр хавьд үрэгдсэн мал бол байсан. ахын тамгатай адуу бол байсан.Гэхдээ ахтай 1, 2 удаа уулзаж байсан. Тухайн үед дутуу байна гээд өөрөө хайгаад явж байсан. Энд тэндээс ай амьд ганц нэгийг нь ачиж, барьж, авчирч байсан үетэй нь таарч байсан. Манай тэр хавьд гамшгийн хэмжээнд шуурга шуурсан. Ойрын малаа 120 километрийн хооронд хайж, олж авч байсан. Би 500 орчим тооны адуу хардаг байсан. Түүнээс үхсэн, үрэгдсэн нь мэдэгдэхгүй 70 орчим тооны адуу олоогүй. Үхэр ч гэсэн алдсан, уг үхрээ мөн олоогүй. Үхэж үрэгдсэнийг нь харж хараагүй. Адуу бол их хэмжээгээр үхэж үрэгдсэн. Би луу үхсэн зээрадуу ддадуудууны мө1, 2 зураг явуулах нь явуулж байсан. Бүр олдоогүй 10-аад адуу байгаа гэж танд ярьсан байгаа. Одоо би гар утсаа сольчихсон байгаа. Ийм зүйл болно гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Тухайн үед гэдэг хүний тамгатай үхсэн 10 гаруй адуу харсан, амьд 1, 2 адууг ололцож өгч байсан " гэж,
гэрч нйи "Манай адуунд 2 адуу шуурганаар ирсэн. Уг 2 адууг зунаар ах өөрөө цуг ирж гадаа хөөж аваачаад, барьж авсан. Манай адуунд өөр адуу бол ирээгүй. Нуун дарагдуулсан асуудал байхгүй. Өөрөө хүртэл мэдэж байгаа. Тухайн үед адуу мал уруудаж, гуу жалганд нэлээн үхсэн байсан. Эрэлд явж байхад үхсэн адуу их байсан. Авсан зураг бол байхгүй гэж мэдүүлж нотолжээ.
11. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэн хариуцлагаас чөлөөлөх ерөнхий зарчим байдаг.
Давагдашгүй хүчин зүйлийг байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой буюу ган, зуд, үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг болон нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал буюу халдварт өвчин, дайны ажиллагаа зэргийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйл нь хүний хүсэл зоригоос гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.
12. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар байна.
Хариуцагч ын нутаглаж, мал маллаж байсан бүс нутагт 2022-2023 оны 5 дугаар сард байгалийн давагдашгүй хүчний нөлөө цасан болон шороон шуурганаас мал зүй бусаар хорогдсон үйл баримт нь Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 178 тоот албан бичгээр ирүүлсэн “2021-2022 оны Сүхбаатар аймгийн өвөлжилт, хаваржилтын байдал ”,
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот “ Цаг агаарын тодорхойлолт ”, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн мэдээ (2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар),
Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/216 тоот албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн 2021, 2022 оны Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга”, 2026 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 2/75 тоот албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн 2023 оны Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга”,
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06, 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот хурлын тэмдэглэл,
ын 2021- 2024 оны Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт зэргээр нотлогдон, тогтоогдох бөгөөд үүнийг няцаах үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй болно.
Тодруулбал, нь малчин өрх бөгөөд 2021 онд тэмээ 1, адуу 80, үхэр 28, хонь 250, ямаа 250, 2022 онд тэмээ 1, адуу 70, үхэр 38, хонь 280, ямаа 250 ийг тус тус тоолуулж байсан бол 2023 онд тэмээ 1, адуу 20, үхэр 40, хонь 200, ямаа 200, 2024 онд тэмээ 1, адуу 25, үхэр 10, хонь 0, ямаа 0-ийг тоолуулсан нь тухайн жилүүдэд болсон байгалийн давагдашгүй хүчний нөлөө цас, шуурганаас мал зүй бусаар хорогдсон үйл баримттай холбоотой гэж үзэх үндэслэлтэй ба үүнийг тэрээр шүүх хуралдаанд мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн жилүүдэд болсон байгалийн давагдашгүй хүчний улмаас зөвхөн нэхэмжлэгч төдийгүй, хариуцагч , тухайн бүс нутаг дахь мал зүй бусаар хорогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Зохигч гэрээгээр эрсдэлийг хуваарилаагүй хийгээд хариуцагчаас тухайн бүс нутагт болсон шороон болон цасан шуурга буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийг урьдчилан тооцоолох, сэргийлэх боломжгүй нөхцөлд байсан тул дээрх хүчин зүйлээс шалтгаалан нэхэмжлэгчийн мал устаж, үргэдсэний хариуцлагыг хариуцагч т шууд ногдуулах үндэслэлгүй юм.
13. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажиллах процесс өөрөө байдаг онцлогтой.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зааснаас үзвэл хариуцагч зохих хугацаанд нэхэмжлэгчийн малыг маллах үүргээ гүйцэтгэсэн, түүний хууль бус санаатай эсхүл болгоомжгүй гэм буруутай үйлдлээс гэрээний зүйл байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
14. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний зүйл болсон 103 тооны адуу нь бүгд бүдүүн гүү, 6 тооны үхэр нь үнээ байсан гэж 103 тооны адуу болон 6 тооны үхэр нэг бүрийг 1,500,000 төгрөгөөр тооцон, нийт 163,500,000 төгрөг нэхэмжлэх боловч энэ талаарх албан ёсны үнэлгээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үнийг шүүхэд тодорхой баримтаар нотлоогүй болно.
Хэдийгээр нэхэмжлэгчээс өөрийн 103 тооны адууг бүгд бүдүүн гүү, 6 тооны үхрийг тугаллах үнээ байсан гэж мэдүүлэх боловч үүнийг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Тухайлбал, малын үнэлгээ нь малын нас, хүйс, тухайн жилийн тарга, тээвэр, онд орсон байдал, өвөлжилт, хаваржилтын байдал зэргээр шалтгаалан бүгд адил байх боломжгүй хийгээд мөн аль нутгийн, ямар хугацаа, улирлын байдалд тулгуурлан малын зах зээлийн үнэлгээг гаргасан нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй хийгээд мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж шүүх үзсэн болно.
15. Иймд нэхэмжлэгч ийн, хариуцагч аас “ дутаасан 103 тооны адуу, 6 тооны үхрийн үнэ 163,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас “ дутаасан 103 тооны адуу, 6 тооны үхрийн үнэ 163,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 980,362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН