| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00177/И |
| Дугаар | 315/ШШ2026/00208 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00208
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Цэнд-Аюуш нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.Цэнд-Аюуш миний бие 1991-1994 оныг дуустал хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, мөн ажлаас чөлөөлөгдсөн тухай хоршооны даргын тоот бичигдсэн боловч тушаалын эх материал нь сумын архив шатсан шалтгаанаар 3 жилээ баталгаажуулах боломжгүй тул ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.Тухайн үед надтай хамт ажиллаж байсан , нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оныг дуустал хоршоо болон нд эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “ Дэмбэрэл” хэрэглээний хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
гэрч ийн шүүхэд өгсөн “******* 1991 оноос 1994 оныг дуустал хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан. Би хоршоонд хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
гэрчы “ Хэдээс хэдэн онд гэдгийг нь мэдэхгүй байна. нь Сүхбаатар аймгийн Халзан сумын эдийн засагчийн ажил хийж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нь сүүлд Дэмбэрэл нэртэй хоршоо болсон. Би 1976 онд Техник мэргэшлийн сургуулийн худалдагчийн ангийг төгсөж ирээд худалдагчаар ажиллаж байсан. Улсад 36 жил ажилласан. Сүүлд намайг нярваар ажиллаж байхад******* бид хоёр нэг өрөөнд сууж байсан. нь тус хоршоонд 3-4 жил ажилласан байх. Яг хэдэн онуудад ажиллаж байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Бид хамт ажиллаж байсан учраас*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ.******* нь тус хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан нь үнэн. Дараа нь Дорнод аймаг руу шилжсэн” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн гэх нэр, түүний төрсөн огноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн уг дэвтрийн 2-3 дугаар хуудасны Ажлын тухай мэдээлэл хэсгийн 1 дугаарт “ хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот тушаалаар Дэмбэрэл хоршооны эдийн засагчаар томилсон” гэх мэдээлэл бичигдэж, “ хэрэглээний хоршоо” гэсэн тамга дарагдсан,
Мөн 4- 5 дугаар хуудсанд “ Дөл” хоршооны 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар “ Дорнод аймагт шилжих болсон тул эдийн засагчийн үүрэгт ажлаас мөн өдрөөс чөлөөлсөн” гэж тэмдэглэгдэн “Сүхбаатар аймгийн Халзан сум Дөл ББХК ” гэсэн тамга дарагдан баталгаажсан байна.
Нэхэмжлэгч*******аас шүүх хуралдаанд “ Дэмбэрэл” хоршоо нь сүүлд “Дөл” ББХК нь болж зохион байгуулагдсан” гэж тайлбарлажээ.
6. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч******* 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Дэмбэрэл” хэрэглээний хоршоонд эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН