Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00207

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч: ,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2021 онд 3.Ууганбаяртай танилцан, 2025 оны 04 дүгээр сарын 24-нд тоот баталгаагаар гэр бүл болж бүртгүүлсэн. Манай хүү -нд төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд нөхөр болох 3.Ууганбаяр удаа дараа намайг хуурсан, гэр бүлийн харилцаанд итгэл алдагдсан. Энэ нь гэр бүлийн орчинд тогтворгүй байдал үүсгэж, 2 настай хүүгийн сэтгэл зүй болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай байсан тул хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэл болсон. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул манай гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү г нэхэмжлэгч миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын Сүхбаатар аймгийн сум дундын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах өргөдлийг хүлээн авч уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, , ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ий төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2026.01.21-ний өдрийн 02/41 дугаар тодорхойлолт, Уламжлал анагаах ухааны их эмч “ эрүүл бойжиж буй” гэх тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.11.28-ны өдрийн 315/ЭТ2025/00337 дугаар Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд  ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: “Миний бие 2021 онд 3.Ууганбаяртай танилцан, 2025 оны 04 дүгээр сарын 24-нд тоот баталгаагаар гэр бүл болж бүртгүүлсэн. Манай хүү -нд төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд нөхөр болох 3.Ууганбаяр удаа дараа намайг хуурсан, гэр бүлийн харилцаанд итгэл алдагдсан. Энэ нь гэр бүлийн орчинд тогтворгүй байдал үүсгэж, 2 настай хүүгийн сэтгэл зүй болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай байсан тул хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэл болсон. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул манай гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү г нэхэмжлэгч миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үүгэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “ Миний бие *******ын Сүхбаатар аймгийн сум дундын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах өргөдлийг хүлээн авч уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна”  гэж маргаагүй байна.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч нар 2025 онд гэр бүл болж, тэдний дундаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү төрж, одоо эрүүл саруул өсөж байгаа болох нь 2005 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ий төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2026.01.21-ний өдрийн 02/41 дугаар тодорхойлолт, Уламжлал анагаах ухааны их эмч “ эрүүл бойжиж буй” гэх тодорхойлолт, зохигчдын тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна

 

6. Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах хүсэлгүй талаарх нэхэмжлэгчийн “2025 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй” гэх, хариуцагчийн “...Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ” гэх тайлбар, гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь зөвшөөрсөн зэргийг харгалзаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Зохигчид хүү ийг эхийнх нь асрамжид байлгах талаар маргаагүй, тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг эх *******ын асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь хүү ийг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

9. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч аас  тэтгэлэг гаргуулж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

           10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , Иөншөө Тайж овогт******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т  зааснаар 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг эх *******ын асрамжид хэвээр үлдээхээр зохигчид тохиролцсоныг дурдсугай.

  

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Энхсаруулд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН