| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00232/И |
| Дугаар | 315/ШШ2026/00209 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00209
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие өөрийн нөхөр болох ******* 1999 оноос эхлэн хамт амьдарч 3 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдийг хүрчээ. Миний нөхөр ******* нь 2025 онд зуурдаар нас барсан. Иймд намайг *******тай 1999-2025 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2026.02.11-ний өдрийн 12 дугаар тодорхойлолт, *******,, нарын төрсний бүртгэлийн лавлагаа, 2026.03.04-ний өдрийн 03-07/1740 дугаар, 2026.03.02-ны өдрийн 03-07/1597 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанууд, О.*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт, *******гийн “шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж өгнө үү” гэх хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан Төгс ургийн овогт Очирбатын ******* / ЛЖ76021316/-тай 1999 оноос 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:
нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ Би ******* 1999 оноос эхлэн хамт амьдарч 3 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ” гэх тайлбар,
Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2026.02.11-ний өдрийн 12 дугаар тодорхойлолт,
Төгс ургийн овогт Очирбатын ******* (ЛЖ76021316)-ын Нас барсны бүртгэлийн гэрчилгээ,
*******ын Хонгорзул ( ЛЮ98031609), *******ын Ганзориг (ЕЮ10283039), *******ын Ганбат (ЕС05300415) нарын Төрсний гэрчилгээ,
2026.03.04-ний өдрийн 03-07/1740 дугаар, 2026.03.02-ны өдрийн 03-07/1597 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанууд,
гэрч гийн шүүхэд өгсөн “1999 онд *******, О.******* нар айл гэр бүл болсон. Тэднийх 3 хүүхэдтэй. Бага хүү нь Онгон сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Дунд хүү нь Улаанбаатар хотод Төмөр замын дээд сургуульд сурдаг. Том охин нь цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуульд хэл уран зохиолын багш хийдэг. ******* нь бага хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Онгон суманд амьдардаг. ******* нь айлын том охин. *******, О.******* нар 1999 оноос 2025 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй хамт амьдарсан. Би ээж нь учир тэдний хамтын амьдралын талаар сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
гэрчийн шүүхэд өгсөн “Би 1998 онд багшийн сургууль төгсөж ирээд, Сүхбаатар аймгийн Онгон суманд бага ангийн багшаар ажиллаж байхад *******, О.******* нар гэрлэсэн байсан. Тэгээд *******, О.******* нар гэр бүлээрээ Дорноговь аймаг руу шилжсэн. Яг хэдэн онд шилжсэн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Онгон суманд хурмаа хийсэн. ******* нь Дорноговь аймагт багшаар ажилладаг байсан. Бид нар хар багийн найзууд. Хэдэн онд Онгон суманд шилжиж ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Бид нар бие биенээ сайн мэднэ. ******* бид хоёр хөрш айлууд байсан. Бид хоёр нэгдүгээр ангид нэг ангид орж, сургууль төгстлөө нэг ангид хамт сурч байсан. *******, О.******* нар 1999 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд хурмаа хийж байсан. Гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. 1999 оноос 2025 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй хамт амьдарсан. Бид найзууд учир тэдний хамтын амьдралын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Тодруулбал, хэрэгт авагдсан 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/1740 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 188 дугаар хуудсанд: багийн оршин суугч: Өрхийн тэргүүн, Төгс ургийн овогт Очирбатын ******* ( эрэгтэй,, 34 настай), эхнэр Соно ургийн овогт Цамбын Урангоо (1976 онд төрсөн, 33 настай), *******ын Хонгорзул (1998 онд төрсөн, 12 настай), хүү *******ын Ганбат (2005 онд төрсөн, 05 настай), хүү *******ын Ганзориг ( 2010 онд төрсөн 0 настай ) гэж бүртгэгдсэн” гэж,
1998 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн *******ын Хонгорзулын Төрсний гэрчилгээнд: эцэг Очирбат овогтой *******, гэж,
2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн *******ын Ганзоригийн Төрсний гэрчилгээнд: эцэг Очирбатын ******* (ЛЖ76021316), (ЛЖ76112900) гэж,
2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн *******ын Ганбатын Төрсний гэрчилгээнд: эцэг Очирбатын ******* (ЛЖ76021316), (ЛЖ76112900) гэж тус тус тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд байсан нь нотлогдоно.
5. Мөн энэ хэргийн гэрч буюу нэхэмжлэгч *******гийн төрсөн эх болон нэхэмжлэгчийн багын найз нараас “ *******, О.******* нарыг 1999 онд гэр бүлж болж, 3 хүүхэд төрүүлэн, О.*******ыг нас барах хүртэл хамтын амьдарсан” талаар тодорхой мэдүүлжээ.
6. Нэхэмжлэгч ******* “******* 1999 оноос эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоолгох” шаардлага гаргасан бөгөөд тэдний дундаас охин *******ын Хонгорзул нь 1998 оны 03 дугаар сард төрсөн цаг хугацааг үндэслэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1999 оноос хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй.
7. Иймд хэргийн дээрх баримтаар (ЛЖ76112900) нь Төгс овогт Очирбатын ******* (РД:ЛЖ76021316)-тай 1999 оноос 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан (ЛЖ76112900) нь Төгс овогт Очирбатын ******* (РД:ЛЖ76021316)-тай 1999 оноос 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН