Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2026/00234

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,895,176.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 7,772,841.30 /долоон сая долоон зуун далан хоёр мянга найман зуун дөчин нэгэн төгрөг гучин мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,928,616.98 /хоёр сая есөн зуун хорин найман мянга зургаан зуун арван зургаан төгрөг ерэн найман мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,468.70 /нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран найман төгрөг далан мөнгө / төгрөг, шимтгэл 14,749.19 /арван дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг арван есөн мөнгө / төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,895,176.17 /арван сая найман зуун ерэн таван мянга нэг зуун далан зургаан төгрөг арван долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10,895,176.17 төгрөгийг 10 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,089,517 төгрөгөөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 10,895,176.17 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10,895,176.17 төгрөгийг 10 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,089,517 төгрөгөөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,273 төгрөгийн тал хувь 94,636 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 94,636 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10,895,176.17 төгрөгийг 10 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,089,517 төгрөгөөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,273 төгрөгийн тал хувь 94,636 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 94,636 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН