Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 358

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Ө.У

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сартуул овогт Өл.ийн Уу.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008230390 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сөөхий худалдааны төвийн 1-17 тоот лангуунд худалдагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Өлзийгэрэлийн Ө.У/РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ шүүгдэгч Ө.Унь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Унь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” 18 дугаар гудамжны 397а тоотод байх өөрийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч А.Должинсүрэнг зодож биед нь зүүн нүдний зовх, хацар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ө.У.ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эхнэр ажилдаа явах гэж байхаар нь цуг яваад хэдэн гутал зарж өгөөд орой хүүхдийн цэцэрлэг тарах үеэр ирж хүүхдүүдээ авъя гэж хэлэхэд эхнэр "чи гарч яах гээд байгаан, гэтээ байж бай, гэрээс гарахаараа найз нартайгаа архи ууж, хөзөр тоглодог биз дээ" гэж хэлэхээр нь уурлаад эхнэрийг "куртка оёод өг" гэж хэлэхэд "өөрөө оё" гэж надруу уурлаад байхаар нь зүүн хацар луу нь алгадахад дахиж надруу уурлаад намайг янз бүрээр хэлээд байхаар нь уруул руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд эхнэр бид 2 гэрээс гарч яваад 17-н автобусны буудлын хажууд байрлах Төрийн банкнаас хүүхдийн мөнгө болох 50,000 төгрөгийг авсан. Би 50,000 төгрөгөөс эхнэрийн автобусны картыг 5000 төгрөгөөр цэнэглэж өгөөд үлдсэн мөнгийг авч явж найз нартайгаа архи уугаад 2018 оны 02 дугаар сарын 27-ны үүрээр 04:00-05:00 цагийн хооронд гэртээ орж унтсан. ...хадам ээж эхнэрийн нүдийг харчихаад чи хүүхэд цохисон байна ш дээ гэж хэлээд намайг цохиж аваад чамайг цагдаад дуудаж өгч явуулна гэхээр нь тэгээд цагдаагаа дуудаач гэж хэлэхэд цагдаа дуудсан юм. ...Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна, дундаасаа 3 хүүхэдтэй, надаар овголдог. Хамгийн том хүүхэд маань 5 настай, дундах хүүхэд 3 настай, бага нь 1 ой 10 сартай. Тухайн үед маргалдсаны улмаас уураа барьж дийлэлгүй эхнэрээ алгадаж, цохисон юм. Ингэж энхэртээ гар хүрсэн нь миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 хохирогч А.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч ажилдаа явах гэж байхад ах Ө.Ухүүхэд харах гээд ирсэн байхад нөхөр Ө.Угадуур гарна гэхээр нь "чи маргааш ажилтай юм чинь өнөөдөр гэртээ амраад хүүхдээ хар" гэж хэлэхэд надтай хэрэлдэж байгаад зүүн хацар луу нэг удаа гараараа цохиохоор нь би ажилдаа явлаа гээд гараад явсан. ...Бид 2 хамт амьдраад 4 жил болж байна, дундаасаа 2 хүү, 1 охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй. Ууганбаярыг архи уугаад ороод ирэхээр нь битгий архи ууж бай гэж хэлээд загнахаар өөрийгөө өмөөрөөд намайг хэд хэд цохиж авч байсан. Цохихдоо дандаа нүүр лүү цохидог. 1 жилийн өмнө Ө.Усогтуу орж ирээд агсам тавиад намайг цохиж авахаар нь би цагдаа дуудаж өгч явуулж байсан. Хүчирхийллийн эсрэг төвд хандаж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №3177 Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 3177 дугаартай "А.Должинсүрэнгийн биед зүүн нүдний зовх, хацар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл ньтухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ө.У.рыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.У.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.