Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/1413

  2025             12           15                                        2025/ДШМ/1413

Э.Б, Ч.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Цолмон,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч О.Цолмон, Н.Ууганцэцэг, 

нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г, Э.Б, шүүгдэгч                               Ч.Г өмгөөлөгч О.Цолмон, Н.Ууганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б, Ч.Гнарт холбогдох 2209024720905 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хөвдүүд овгийн Э.Б, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эм Эн Ти констракшн” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................./;

2. Баарин овгийн Ч.Г, 1982 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Эм Эн Ти констракшн” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:........................./;

Шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй “Барилгын тусгай зөвшөөрлөөр БА-2.1, БА-6.2, БА-6.3, БА-8,1 заалтын дагуу үйл ажиллагаа, Барилгын материалын худалдаа, Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “Эм Эн Ти констракшн” ХХК-ийнхаа тамга, тэмдгийг ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” оффисын 608 тоот өрөөнд хохирогч Г.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан, дүр үзүүлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ар гүнт" гэх газарт 1 давхар, 66.98м², зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” № АОС-01/3-32 дугаартай гэрээг байгуулж, тус газарт 12.138.782 төгрөгийн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн “Эм Эн Ти констракшн” ХХК-ийнхаа 5111599965 дугаартай дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16.424.200 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23.624.200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 43.048.400 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Ү.Эыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн "Эм Эн Ти констракшн" ХХК-ийн "Хаан банк дахь 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мыг төөрөгдөлд оруулж, 68.090.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн Хаан банкны 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал оффисын байранд “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн байранд хохирогч Х.Нтай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “түлхүүр гардуулах нөхцөлтэй” Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 38.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн Хаан банкны 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Г, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Б, Ч.Гнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Б, Э.Ган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, Ч.Гнарт оногдуулсан торгох ялыг гурав /3/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Гнь бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бээс 3,437,500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Нт олгуулж, хохирогч Г.Э, Ү.Э, Б.М, Х.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хууль, тайлбарыг буруу үнэлж хэрэглэж улмаар намайг буруутгаж, эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тогтоосон. тодруулбал залилах гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан /гэрээний эрсдэл/ хоёрын хоорондох ялгааг нэг бүрчлэн авч үзэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь, “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “Дулаан байшин” нэртэй амины орон сууц /хаус/-ны төслийг хэрэгжүүлж, уг төслийнхөө хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр захиалагчийн зааж өгсөн газар дээр дулаан алдагдалгүй, амины хаусыг барьж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байдаг.

-“Эм Эн Ти Констракшн” ХХК нь дээр төслийн хүрээнд талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн үндсэн дээр Иргэн Г.Этой 2020 оны 12 сарын 30-ны өдрийн №АОС-01/3-32 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

-Иргэн Б.Мтай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-17 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

-Иргэн Ү Энхбаяртай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-18 дугаар бүхий ‘ Амкны орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

-Иргэн Х.Нтай 2021 оны 06 сарын 11-ний өдрийн №АОС-01/3-20 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Дээр дурдсан гэрээ тус бүрийн хэрэгжиптийн явцад буюу талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байх үед Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэгч Эм Эн Ти Констракшн' ХХК нь “хүнд нөхцөл байдал”-д орсон байдаг.

Тодруулбал, талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байх үед буюу гэрээний хэрэгжилтийн явцад тэдний хүсэл зоригоос гадуур, урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйл, тодруулбал БНХАУ-д барилгын салбарын бараа, материал саатсаны улмаас барилгын материалын үнэ огцом өссөн зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл бий болсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан “Эм Эн Ти Констракшн” ХХК-иас захиалагч нарт хүргүүлж байсан мэдэгдэл, бусад баримт. мэдүүлгээр нотлогдоно.

Энэхүү хүнд нөхцөл байдал нь дээрх гэрээ тус бүрийн хэрэгжилтэд нөлөөлсөн тул “Эм Эн Ти Констракшн” ХХК-иас амины орон сууцны үнэд өөрчлөлт оруулах замаар үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чармайж, энэ талаар захиалагч тус бүрт мэдэгдэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавьсан байдаг.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн бөгөөд гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсан боловч эцэст нь дээрх захиалагч нар нь намайг буруутгаж, залилсан хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Талуудын хооронд үүссэн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн бөгөөд уг гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст цагдаагийн байгууллагад хандсан байгааг анхан шатны шүүхээс огт авч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Гэтэл талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй байхаар Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 51 дугаар бүхий тогтоолд тодорхой дурдсан байна. Мөн уг 51 дугаар бүхий тогтоолд заасны дагуу нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт. гэнэтийн осол. өвчин эмгэг. хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилах гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй. Гэтэл талуудаас ул шалтгаалах хучин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөн болохыг шүүх анхаарч үзээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит нөхцөлийг авч үзээгүйд гомдолтой байна.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших. өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана. Миний бие захиалагч нарыг хуурах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, гэрээт ажлыг хийхгүй байх хүсэл зориг, санаа зорилго огт байгаагүй байхад намайг дээрх байдлаар дүгнэж, буруутгаж байгааг ойлгохгүй байна.

Хэрэгт цугларсан шинжээч ЦТүвшинцэнгэлийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн болох нь илэрхий нотлогддог Үүнээс ч гадна гэрээнд заасан ажилтай холбоотой бараа, материалыг авсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдох билээ. Хэрэв бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго байсан бол гэрээний үүрэг биелэгдэхгүй байсан. Түүнчлэн “Эм Эн Ти Констракшн” ХХК нь ‘Дулаан байши” төслийн хүрээнд зөвхөн нэр бүхий 4 хохирогч нартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй ба тэднээс гадна хэд хэдэн этгээдтэй дээрх гэрээг байгуулж, амины орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн.

Нэр бүхий 4 хохирогчтой байгуулсан Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хэрэгжилтэд нөлөөлсөн хүчин зүйлс ч бусад захиалагч нартай байгуулсан гэрээний биелэлтэд нэгэн адил нөлөөлсөн байдаг ба тэдгээр захиалагч нарын дийлэнх нь үүссэн асуудлаар ойлголцолд хүрч. гэрээний үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч. гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Тухайн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан захиалагч нарын амины орон сууцыг “Эм Эн Ти Констракшн” ХХК нь барьж дуусган хүлээлгэж өгсөн ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан, мөн мөрдөгч газар дээр нь очиж үзсэн ч тэмдэглэл байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж буруутгаж байгаад гомдолтой байна. Нэр бүхий 4 хохирогч болон “Эм Эн Ти Констракшн” ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүссэн байх ба залилах гэмт хэргийн шинж огт байхгүй болох нь хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүхээс уг асуудлыг залилах гэмт хэрэг хэмээн үзэж, буруутгаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж, дуусгавар болгох тухай                       гэрээ”-г дан ганц хохирогчийн хэлсэн худлаа үсгээр л “гэрээ байгуулбал хохирол, төлбөрийг шилжүүлнэ гэсэн шаардлага тавьж, аргагүй эрхэд хохирол төлбөрөө авахаар гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь тухайн гэрээнүүд хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.” хэмээн тайлбарлаж. талуудын тэгш эрхийн хүрээнд хийгдсэн тохиролцоог үгүйсгэж намайг буруутгаж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад маш их гомдолтой байна.

“...Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал. нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа. ёс суртахууны хэм хэмжээг ул тоомсорлосон. амар хялбар аргаар эд хөрөнгийн эрхийг олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. ” хэмээн анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийснийг үнэхээр ойлгомжгүй бодит байдалд нийцэхгүй дүгнэлт байна. Тус эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа шиг “Эм Эн Ти Констракшн" ХХК нь анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхлэх гэх мэт ямар нэгэн санаа, зорилго, сэдэлд огт байгаагүй болно. Бизнес хийнэ гэдэг зөвхөн авахын нэр биш. харин их өгч байж дэвшиж дээшилдэг гэсэн үзлээр явж ирсэн. түүнийхээ хүрээнд ч олон хүнд хямд дулаан амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх зорилготой 2018 онд “Эм Эн Ти Констракшн’ ХХК нь ‘Дулаан байшин* нэртэй амины орон сууцны төслийг эхлүүлсэн. “Эм Эн Ти Констракшн” ХХК нь 2018, 2019 онд хийгдсэн ажлуудаа ч бүрэн дүүрэн, аливаа асуудалгүй, маргаангүй гүйцэтгэж, захиалагч нарын талархлыг хүлээн ажилласан туршлагатай хамт олон билээ.

Энэ хэрэгт холбогдоод буруутгагдаад байгаа нь санаатай үйлдэл, биш үнэхээр захиалга гүйцэтгэх хугацааны буюу 2021 оны Ковид цар тахлаас үүдэлтэй хэний ч урьдчилан таамаглаагүй гэнэтийн өөрчлөлт, гадаад дотоод зах зээлийн хүндрэлтэй байдал, бараа материалын үнэ ханшийн өсөлт, хомсдол гэх мэт ар араасаа дараалан гарч ирсэн нөхцөл байдал юм. “Эм Эн Ти Констракшн” ХХК нь 2020 оны 12 дугаар сар болон 2021 оны 05 дугаар сард захиалга аван гэрээ хийсэн бүх айлуудын амины орон сууц барьж гүйцэтгэх хугацааг 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд барьж гүйцэтгэхээр төлөвлөж, захиалгын гэрээнд тодорхой тусгасан байдаг.

Хэдийгээр Ковидын нөхцөл байдал 2020 оны эхээр дэлхий нийтэд эрчимтэй мэдэгдэж, манайд ч бас хэл хориотой байсан ч харьцангуй тохиолдлууд бага, 2020 оны сүүлээр буюу 12 сарын байдлаар бараа материалын хомсдол, үнийн өсөлтийн талаарх таамаг огт байгаагүй, нөхцөл байдлыг урьдчилан таамаглах мэдээ мэдээлэл ч байгаагүй.

Яг энэ зах зээлд нүүр тулан ажиллаж байсны хувьд 2021 оны 07 дугаар сараас эхлэн зах зээл, нийгэм. эдийн засаг байдал хүндэрч ирсэн энэ нь хэрэгт авагдсан болон Үндэсний худалдаа. аж үйлдвэрийн танхимд гаргаж өгсөн бүх баримт нотолгоогоор тодорхой харагдаж байгаа билээ. 2021 оны 07 сараас 2022 оны эхэн хүртэл улс орон даяар л үүсээд байгаа нөхцөл байдлыг удахгүй сайжирна, улсаас удаа дараалал арга хэмжээнүүдийг авсаар байна гэсэн итгэл найдварыг бүх л сувгаар өгч байсан. “Эм Эн Ти Констракшн” ХХК ч бас үүнтэй адил нөхцөл байдлыг эергээр харж аль болох үнийн нэмэгдлийг захиалагч нартай ярихгүй. өөрсдийн зүгээс бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажлаа тултал үргэлжлүүлсээр байсан. 2021 оны сүүл рүү буюу 10, 11 сараас хил гааль хааж, бараа материалын олдоц огт байхгүй болж, биднээс өөрсдөөс шалтгаалахгүйгээр ажил зогсохоос аргагүйд хүрсэн.

Тухайн онд ажлаа гүйцээж амжаагүй айлуудаа 2022 онд үргэлжлүүлж гүйцэтгэхэд байгууллага санхүүгийн хувьд өндөр ачаалалд орж байсан учир захиалагчтай харилцан зөвшилцөж. үнийн нэмэгдлийн талаар гэрээнд өөрчлөлт оруулахаар санал хүргүүлснээр ихэнх айлууд хүлээн зөвшөөрч ажлаа үргэлжлүүлсэн байхад зөвшилцөлд хүрч, тохиролцож чадаагүй айлуудын хувьд анхнаасаа луйврын шинжтэй байсан гэж гомдол гаргасан нь одоогийн энэ байдалд хүргэж, энгийн бизнес эрхлэгч сайн сайханд зорьж ажиллаж байсан “Эм Эн Ти Констракшн’ ХХК, иргэн миний бие хохирч үлдэж байгаад гомдолтой байна.

“Эм Эн Ти Констракшн” ХХК-иас захиалга звч байсан амины орон сууцны үндсэн хийц болох СИП хавтан бол үндсэн 2 бүтээгдэхүүнээс бүрддэг. Үүнд,

- INSULTECH дулаалгын хөөсөнцөр хавтан /Энэхүү бүтээгдэхүүнийг бид 2014 онд дэвшилтэт шинэ технологийг эрэлхийлж, Монголын уур амьсгал, ажлын улирал гэх мэт олон үзүүлэлтэд тохируулан судалж, өөрсдийн шинэлэг санааг шингээн зохион бүтээж оюуны өмчийн гэрчилгээг авсан 100 хувь монголдоо өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн Уг бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх үндсэн ганц түүхий эд EPS материалыг БНХАУ-саас импортлох болон Монголд байрлах албан ёсны борлуулагчаас үйлдвэрийн үнээр шууд авах бүрэн боломжтой байдаг/,

- ОСБ хавтан /Тухайн үед бидний ашиглаж байсан Krono span ОСБ хавтан нь 100 хувь ОХУ-аас импортлогдон орж ирдэг бөгөөд заавал Монголд байгаа албан ёсны дистрибютер компаниар дамжуулан авах л боломжтой байдаг Тиймээс ч уг бүтээгдэхүүний үнэ. олдоц 2022 онд гэхэд буурах биш дайны улмаас эсрэгээрээ хүндэрсэн/

“Эм Эн Ти Констракшн” ХХК нь захиалагч бүрт ижил нөхцөлтэй гэрээ танилцуулж, гэрээгээ 2 талаасаа эцэслэн байгуулдаг. Гэрээтэй танилцаагүй, ойлгоогүй нэг ч айл байгаагүй бүх зүйл, заалт тодорхой гэрээний харилцаа байсан. Гэрээнийхээ хүрзэнд ажлаа гүйцэтгэж дуусгасан ажлуудын талаарх баримт нотолгоо хэрэгт авагдсан байдаг Гэмт хэрэг хийх ямар нэгэн санаа зорилгоор нэг ч гэрээ хийгдээгүй гэдгийг миний бие гэмт хэрэг үйлдээгүй болохоо энд дахин онцлон хэлмээр байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь залилах гэмт хэрэг биш, харин иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан /гэрээний эрсдэл/ болохыг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч намайг цагаатгаж өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг минь хүлээн авна уу. Иймд дээр нэг бүрчлэн дурдсан үндэслэл бурийг хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хууль, тайлбарыг буруу үнэлж хэрэглэж улмаар намайг буруутгаж, эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Шүүгдэгч Ч.Г өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гэм буруугийн талаархи хийсэн дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Ган- Эрдэнэ, Э.Б нар нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа “ амины орон сууц захиалгаар барина” гэх амлалт, итгэл, үнэмшил төрүүлэн шилжүүлж авсан талаар хохирогч нар мэдүүлж, шилжүүлсэн данс, түүний гүйлгээг нотолсон баримт бүхий баримтууд, захиалгын гэрээ зэргээр “ амины орон сууц барина” гэх амлалт, итгэл нь бодит бус, биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан нь тогтоогдлоо. “Хохирогч нар нь мэдүүлэг өгөхдөө шилжүүлсэн хөрөнгийн зорилго, зориулалтын талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн байх бөгөөд худал мэдүүлж, шүүгдэгч нарыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх баримт нотолгоо байхгүйн зэрэгцээ хохирогч, гэрч нарын мэдүүлэг үйл баримтыг гэрчилж, хөрөнгө шилжүүлсэн баримт, захиалгын гэрээнүүд зэрэг баримтаар шүүгдэгч Ч.Г, Э.Б нар нь хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна...” гэжээ.

Гэтэл Ч.Г хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь нэр бүхий хохирогч нар нь Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг “ Эм Эн Ти констракшн” ХХК-тай байгуулан төлбөрийг тус компанийн Хаан банкны 51115999965 тоот дансанд шилжүүлсэн талаараа мэдүүлж, холбогдох дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн байдаг. Улмаар тус компанийн данснаас компанийн үндсэн үйл ажиллагаанд буюу барилгын материал худалдан авахад зарцуулагдсан, түүнээс Ч.Гөөртөө ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс Ч.Г хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Гнар нь ....хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа “ амины орон сууц барина” гэх амлалт, итгэл үнэмшил төрүүлэн шилжүүлж авсан талаар хохирогч нар мэдүүлж, шилжүүлсэн данс, түүнийг гүйлгээг нотолсон баримт бүхий баримтууд захиалгын гэрээ зэргээр “ амины орон сууц барина” гэх амлалт, итгэл нь бодит бус биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан нь тогтоогдлоо гэж дүгнэсэн боловч дээрхи гэрээнүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан уу, эсхүл гэрээний хугацаанд биелэгдэх боломжгүй болсон эсэх нөхцөл байдлын талаархи шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаар үзээгүй орхигдуулжээ.

Тодруулбал “Эм Эн Ти констракшн” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Мтай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Х.Нтай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ү.Этай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Этой “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан байх бөгөөд тэдгээртэй байгуулсан гэрээний хэрэгжих хугацаа нь тус гэрээний 3.1, 5.5.1, 5.5.2, 5.6-т зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулснаас хойш байхаар талууд тохиролцжээ. / гэрээнүүд: Б.Мын гэрээ 2хх-27-30, Ү.Эын гэрээ 1хх- 27-30, Г.Эын гэрээ 1хх-174-177, Нарантунгалагийн гэрээ 5хх-9-12/

Харин гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхэд хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр БНХАУ-аас барилгын материалын түүхий эд болох хөөсөнцөр, бусад бараа материалууд орж ирэх үйл явц саатаж, үнэ төлбөр нь тооцоолох боломжгүй нэмэгдсэн нь тус компанийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн болох нь тогтоогдож Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02/60 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг /7хх 153/ нэр бүхий 4 иргэнтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад “... Хөөсөнцөр хавтангийн түүхий эд Эрээн дэх химийн бодисын хүлээн авах тусгай терминал тодорхойгүй хугацаагаар хаагдсанаас албан ёсоор орж ирээгүй, ....Амины орон сууцны өртгийн тооцоолол зэргээс барилгын материал өссөн байх тул гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд хэт алдагдалтай, хохиролтой ашиггүй байх нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна..” гэж үзэн “Эм Эн Ти констракшн” ХХК-д олгосон байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б дахь заалтад зааснаар Монголын Үндэсний танхим бүрэн эрхийнхээ хүрээнд Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх чиг үүрэгтэй бөгөөд хэрэв гэрээний талуудын хэн нэгнээс гэрчилгээг олгосон нь үндэслэлгүй талаарх гомдлыг хянан шийдвэрлэж, хүчингүй болгосноос бусад тохиолдолд тухайн гэрчилгээг эрх зүйн үйл баримтыг гэрчилсэн хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзнэ. Иймд анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээ хэлцэл байгуулсан гэх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйгээс улбаалан Анхан шатны шүүхээс дээрх гэрээний харилцаа бүхий үйл явдал нь анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан эсэх, эсхүл гэрээний харилцааны явцад үүссэн маргаан мөн эсэх талаар шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэргийн шинжийн талаар буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тайлбарлахдаа “... Байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй ...” гэж, “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй..” гэж тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүхээс Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тус гэмт хэргийн субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэр, шунахайн сэдэлт бүхий гэмт санаа зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад ...шүүгдэгч Ч.Г, Э.Б нар нь хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар хохирогч нар мэдүүлсэн гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийсэн бөгөөд, нөгөө талаараа гагцхүү гэрээний үүрэг биелэгдээгүй гэх обьектив шинжид тулгуурлан залилах гэмт хэргийн шинжийг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “... Батбилэг, Ч.Гнар амины орон сууц барих төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг гэрээний дагуу зарцуулаагүй, түний эд материалыг худалдан аваагүй байна..” гэж мөн шүүгдэгч Э.Б, Ч.Гнар амины орон сууц барих төлбөрт шилжүүлэгдсэн хөрөнгийг тэрхүү гэрээний зүйлд тодорхойлсон амины орон сууц барих бараа материал, ажлын хөлс, барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулаагүй нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээгээр олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхийн зэрэгцээ, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Э.Б, Ч.Ган- Эрдэнэ нар төлбөрийг өөр бусад этгээдийн амины орон сууцны барилгын ажилд зарцуулсан, гадаад улсаас барилгын материал захиалж авсан гэж тайлбарласан нь хохирогч нарын мэдүүлгийг давхар нотолж байна гэсэн дүгнэлт хийсэн.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс сэргээн дүрсэлбэл “Эм Эн Ти констракшн” ХХК нь тухайн цаг хугацаанд олон тооны амины орон сууц барих төслийг эхлүүлэн хэрэгжүүлж байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасны хувьд тодорхой төслийг хэрэгжүүлэхдээ захиалагчдаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тэрхүү төсөлдөө буюу компанийн үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах нь тодорхой юм. Харин хохирогч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр барилгын материалын худалдан авалт хийгээгүй хувьдаа эд хөрөнгө худалдан авсан, өөр бусад байдлаар бусдад шилжүүлсэн зэргээр зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд шүүхийн дээрхи дүгнэлт үндэслэл бүхий байж болох юм.

Харин шүүхээс нэг захиалагчаас шилжүүлсэн хөрөнгө тухайн харилцагчийн захиалсан амины орон сууцанд зарцуулагдаж, байшин тус бүрд тохирсон худалдан авалт хийгээгүйг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Улсын Дээд шүүхийн дээр дурдсан тогтоолд зааснаар Залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг.. гэж тайлбарласан байдаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар “Эм Эн Ти констракшн” ХХК нь нэр бүхий хохирогч нартай байгуулсан гэрээний тохиролцоогоо үр дүнд хүрэхэд чиглэсэн тодорхой үйлдэл, үйл ажиллагааг анхнаасаа явуулж байсан болох нь тогтоогдсон.

Тухайлбал тус компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж барилгын зураг төслийг боловсруулах, амины орон сууцны барилгын суурь, бохирын цооног зэргийг барьж байгуулсан, гэрээний хугацааг сунгаж явсан, БНХАУ-аас хөөсөнцөр орж ирэх боломжгүй нөхцөл байдал бий болсон нөхцөлд Канад хийцээр барилгыг барьж өгөхөөр санал тавьсан зэрэг нөхцөл байдал нь талуудын цахимаар харилцсан мэйл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба энэ нь шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийн гэмт санаа зорилго агуулаагүй, гэрээний үүргээ биелүүлэхээр хичээл зүтгэл гаргаж байсныг илтгэн харуулах нөхцөл байдал болно. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдал нь Улсын Дээд шүүхийн тайлбарласан гэрээгээр халхавчилж хийсэн залилах гэмт хэргийн шинж Ч.Ган- Эрдэнийн үйлдэлд үгүйсгэгдэж байгаа болохыг нотолж байна.

Харин анхан шатны шүүхээс “хохирогч нарын амины орон сууц барих хугацаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 06 дугаар сараас эхэлсэн байх ба энэ хугацаанд барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнэ өсөлттэй байсан нь Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн албан бичиг, Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны судалгаагаар тогтоогдож байна. Гэтэл шүүгдэгч нар барилгын материалын үнэ өсөлттэй байхад хохирогч нартай мкв тутам хямдрал үзүүлэх, үнийн урамшуулал үзүүлж байна гэсэн итгэл, үнэмшил төрүүлсэн гэрээ байгуулсан нь бодит байдалд хэрэгжүүлэх, түүний гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авчээ..” гэж дүгнэсэн боловч дээрх судалгаа нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гарсан байх бөгөөд хохирогч нартай гэрээ байгуулсан 2020 оны 12 сар, 2021 оны 5-6 саруудад 2022 оны 05 дугаар сарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох боломжгүй юм. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 36.7 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс “... шүүгдэгч нар нь барилгын материалын үнэ өсөлттэй байхад хохирогч нартай мкв тутам хямдрал үзүүлэх, үнийн урамшуулал үзүүлж байна гэсэн итгэл, үнэмшил төрүүлсэн гэрээ байгуулсан нь бодит байдалд хэрэгжүүлэх, түүнийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож, хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.” гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заах тухай шаардлагыг хангаагүйн зэрэгцээ, хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь “Эм Эн Ти констракшн” ХХК нь иргэн Ж.Ганбаатартай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 580.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсныг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1.300.000 төгрөг болгон өөрчлөв / 1хх-56-р тал/ , иргэн С.Болортой 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 830.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсныг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1.300.000 төгрөг болгон өөрчлөв/ 1хх-60-р тал/ иргэн Э.Амартүвшинтэй 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 780.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсныг 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 1.300.000 төгрөг болгон өөрчлөв /1хх 99/, иргэн Б.Амарсанаатай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний үнэд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээний үнэд өөрчлөлт оруулсан /1хх 103/ гэх мэтээр тухайн цаг хугацаанд буюу нэр бүхий 4 хохирогч нартай гэрээ байгуулах үедээ бусад харилцагч нартай 580.000 төгрөгөөс эхлэн 850.000 төгрөгийн үнэтэйгээр Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, барилгын ажлыг тус төсөвт өртөгт багтаана гэж тооцоолж байсан боловч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тус үнэд барилгыг барих боломжгүйд хүрч үнийг нэмэгдүүлэхээр болж гэрээний талууд зохих өөрчлөлтүүдийг хийж байсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд зөвхөн нэр бүхий 4 хохирогчид анхнаас нь үнийн урамшуулал, хямдрал үзүүлж байна гэсэн итгэл үнэмшил үзүүлсэн гэрээ байгуулсан нь бодит байдалд хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад харилцагч нартай байгуулсан гэрээ болон гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ч.Г үйлдэлд анхнаас нь гэрээний үүрэг хэрэгжүүлэхгүй байх, иргэдийг хуурч мэхлэх гэмт санаа зорилго тогтоогдохгүй байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгчийн санал, түүний үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн “Эм Эн Ти констракшн” ХХК нь захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээр ажиллаж байсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Синий волк ХХК-тай байгуулсан Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ /1 хх-116/, иргэн Ш.Дэлгэрбаатартай Бохирын системийн ажил гүйцэтгэх гэрээ /1хх-126-138/ гэрч Ш.Дэлгэрбаатарын мэдүүлэг /1хх-144/ гэрч Б.Наянбуугийн мэдүүлэг /1хх-152/, гэрч Д.Мөнхбаатарын мэдүүлэг /1хх-156/ гэрч Б.Амарын мэдүүлэг /1хх-163/ иргэн Э.Амартүвшинтэй байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ /1хх-175-181-р тал/ зэрэгт гэрээний үнэ тохирсон нөхцөл байдал, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан байдал, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын суурь, бохирын систем зэргийг барьж байгуулсан талаарх Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг цагаатгах нотлох баримтуудаар Ч.Г “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн менежерийн хувиар гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргүүлэх зэргээр хохирогч нартай харилцсан үйлдлийг бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхээс гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон амар хялбар аргаар эд хөрөнгийн эрхийг олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ гэж дүгнэжээ. Гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний үнийг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэр бүхий хохирогч нартай гэрээ байгуулсан 2020 оны 12 сар, 2021 оны 5-6 сард байгуулсан гэрээний үнэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт орох шаардлагатай болсон байх талаар Ч.Ггэрчээр мэдүүлсэн ба түүний мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлэг, тэдгээртэй байгуулсан гэрээнүүд, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ зэргээр тогтоогдож байхад шүүхээс хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг гэрээний эрх зүйн маргаанаас зөв ялган зааглаж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч Ч.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Г өмгөөлөгч О.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хууль, тайлбарыг буруу хэрэглэж улмаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд уг шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Учир нь,

1. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тогтоосон, тодруулбал залилах гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан /гэрээний эрсдэл/ хоёрын хоорондох ялгааг нэг бүрчлэн авч үзэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийсэн байна. “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “Дулаан байшин” нэртэй амины орон сууц /хаус/-ны төслийг хэрэгжүүлж, уг төслийнхөө хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр захиалагчийн зааж өгсөн газар дээр дулаан алдагдалгүй, амины хаусыг барьж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байдаг. “Эм Эн Ти Констракшн” ХХК нь дээр төслийн хүрээнд талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн үндсэн дээр

- Иргэн Г Эрдэнэболдтой 2020 оны 12 сарын 30-ны өдрийн №АОС-01/3-32 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

- Иргэн Б.Мтай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-17 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

- Иргэн Ү.Этай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-18 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г,

- Иргэн Х.Нтай 2021 оны 06 сарын 11-ний өдрийн №АОС-01/3-20 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Дээр дурдсан гэрээ тус бүрийн хэрэгжилтийн явцад буюу талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байх үед Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэгч “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “хүнд нөхцөл байдал”-д орсон байдаг.

Тодруулбал: Талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байх үед буюу гэрээний хэрэгжилтийн явцад тэдний хүсэл зоригоос гадуур, урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйл, тодруулбал БНХАУ-д барилгын салбарын бараа, материал саатсаны улмаас барилгын материалын үнэ огцом өссөн зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл бий болсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан “Эм Эн Ти Констракшн” ХХК-иас захиалагч нарт хүргүүлж байсан мэдэгдэл, бусад баримт, мэдүүлгээр нотлогдоно.

Энэхүү хүнд нөхцөл байдал нь дээрх гэрээ тус бүрийн хэрэгжилтэд нөлөөлсөн тул “Эм Эн Ти Констракшн” ХХК-иас амины орон сууцны үнэд өөрчлөлт оруулах замаар үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чармайж, энэ талаар захиалагч тус бүрт мэдэгдэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавьсан байдаг.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн бөгөөд гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож харилцан гомдлын шаардлага гаргаж. гэрээгээ дүгнэж байсан боловч эцэст нь дээрх захиалагч нар нь миний үйлчлүүлэгчийг буруутгаж, залилсан хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Талуудын хооронд үүссэн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн бөгөөд уг гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст цагдаагийн байгууллагад хандсан байгааг анхан шатны шүүхээс огт авч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон.

Гэтэл талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн энэхүү маргааныг, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй байхаар Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 51 дугаар бүхий тогтоолд тодорхой дурдсан байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 51 дугаар бүхий тогтоолд заасны дагуу нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилах гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй байна. Гэтэл талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөн болохыг шүүх анхаарч үзээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит нөхцөлийг авч үзэлгүй, миний үйлчлүүлэгчийг гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

2. Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана. Шүүгдэгч нь захиалагч нарыг хуурах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, гэрээт ажлыг хийхгүй байх хүсэл зориг, санаа зорилго огт байгаагүй, энэ нь тогтоогдохгүй байхад дээрх байдлаар дүгнэж, гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Хэрэгт цугларсан шинжээч Ц.Түвшинцэнгэлийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн болох нь илэрхий нотлогддог. Үүнээс ч гадна гэрээнд заасан ажилтай холбоотой бараа, материалыг авсан нь хэрэгт цугларсан баримтаар мөн нотлогдоно. Хэрэв бусдын эд хөрөнгө. эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго байсан бол гэрээний үүрэг биелэгдэхгүй байсныг авч үзээгүйд гомдолтой байна.

4. “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “Дулаан байшин” төслийн хүрээнд зөвхөн нэр бүхий 4 хохирогч нартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй ба тэднээс гадна хэд хэдэн этгээдтэй дээрх гэрээг байгуулж, амины орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн нэр бүхий 4 хохирогчтой байгуулсан Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хэрэгжилтэд нөлөөлсөн хүчин зүйлс ч бусад захиалагч нартай байгуулсан гэрээний биелэлтэд нэгэн адил нөлөөлсөн байдаг ба тэдгээр захиалагч нарын дийлэнх нь үүссэн асуудлаар ойлголцолд хүрч, гэрээний үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч, гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Тухайн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан захиалагч нарын амины орон сууцыг “Эм Эн Ти Констракшн” ХХК нь барьж дуусган хүлээлгэж өгсөн ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан, мөн мөрдөгч газар дээр нь очиж үзсэн ч тэмдэглэл байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөлгүй, хэт нэг талыг барьж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

5. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж, дуусгавар болгох тухай гэрээ”-г дан ганц хохирогчийн хэлсэн худлаа үсгээр л “гэрээ байгуулбал хохирол, төлбөрийг шилжүүлнэ гэсэн шаардлага тавьж аргагүй эрхэд хохирол төлбөрөө авахаар гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь тухайн гэрээнүүд хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй...” хэмээн тайлбарлаж, талуудын тэгш эрхийн хүрээнд хийгдсэн тохиролцоог үгүйсгэн буруутгаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна.6. Гэмт хэоэг гаоахад шуугдэгчийн хууль зуйн ухамсао дутмаг байдал. нийгэмд тогтсон хумуус хоооондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг ул тоомсорлосон. амао хялбар аргаар эд хөоөнгийн эрхийг олж авах гэсэн зэрэг нөхиөл байдал нөлөөлсөн гэж узлээ..." хэмээн анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

7. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг дээр тодорхой дурдсан. Нэр бүхий хохирогч нартай байгуулсан гэрээ тус бүрийн хэрэгжилтийн явцад буюу талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байх үед Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэгч “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “хүнд нөхцөл байдал”-д орсон байдаг. Энэ нь дээрх гэрээ тус бүрийн хэрэгжилтэд нөлөөлсөн тул “Эм Эн Ти Констракшн” ХХК- иас амины орон сууцны үнэд өөрчлөлт оруулах замаар үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чармайж, энэ талаар захиалагч тус бүрт мэдэгдэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавьсан байдаг. Захиалагч нартай байгуулсан гэрээнээс үүдэлтэй асуудал нь иргэний эрх зүйн, гэрээний харилцаа бөгөөд гэрээний хэрэгжилтийн явцад Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэгч “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “хүнд нөхцөл байдал”-д орж, энэ нь “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийг Үндсэн гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт алдагдалтай, хохиролтой, ашиггүй байх нөхцөл болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн “Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ”-гээр тогтоогдсон байдаг. Энэхүү “Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ” гарсны дараагаар захиалагч тус бүр нь “Эм Эн Ти Констракшн” ХХК-тай байгуулсан гэрээгээ 2 талаасаа эцэслэн дүгнэж, дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байдаг. Тухайлбал,

- Иргэн Б.Мтай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-17 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г эцэслэн дүгнэж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “№АОС-01/3-17 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан. Ингэснээр талуудын гэрээний харилцаагаа дүгнэж, гэрээг бүрэн дуусгавар болсон.

- Иргэн Г.Этой 2020 оны 12 сарын 30-ны өдрийн №АОС-01/3-32 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г эцэслэн дүгнэж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “№АОС-01/3-32 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан.

- Ингэснээр талуудын гэрээний харилцаагаа дүгнэж, гэрээг бүрэн дуусгавар болсон. Иргэн Ү Энхбаяртай 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №АОС-01/3-18 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г эцэслэн дүгнэж, “№АОС-01/3-18 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан. Ингэснээр талуудын гэрээний харилцаагаа дүгнэж, гэрээг бүрэн дуусгавар болсон.

-Иргэн Х.Нтай 2021 оны 06 сарын 11-ний өдрийн №АОС-01/3-20 дугаар бүхий “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г эцэслэн дүгнэж, “№АОС-01/3-20 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан. Ингэснээр талуудын гэрээний харилцаагаа дүгнэж, гэрээг бүрэн дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл гэрээний хэрэгжилтийн явцад Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэгч “Эм Эн Ти Констракшн” ХХК нь “хүнд нөхцөл байдал”-д орж, энэ нь “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийг Үндсэн гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт алдагдалтай, хохиролтой, ашиггүй байх нөхцөл болохыг холбогдох эрх бүхий байгууллага болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн “Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ”-гээр тогтоогдсон байдаг.

Эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу олгосон уг гэрчилгээг үндэслэж, талууд гэрээний харилцаагаа ямар нэгэн маргаагүйгээр дуусгавар болгосон байхад давж заалдах шатны шүүхээс мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу олгосон уг гэрчилгээг авч үнэлж, дүгнээгүй нь үндэслэлгүй юм.

Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас гэрээний хэрэгжилт саатах, гэрээний хэрэгжилт саатсан шалтгааныг эрх бүхий байгууллагаас “хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-ээр тогтоох, уг гэрчилгээг үндэслэн гэрээний оролцогч талууд гэрээгээ аливаа маргаангүйгээр дуусгавар болгож байгаа энэхүү харилцааг “гэмт хэрэг” гэж тооцох нь учир дутагдалтай. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдээгүй буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь залилах гэмт хэрэг биш, харин иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан /гэрээний эрсдэл/ болно.

Иймд дээр нэг бүрчлэн дурдсан үндэслэл бүрийг хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгч, шүүгдэгч Ч.Г цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг онцлогтой нэг зүйл гэхээр анх шүүх дээр ирээд цагаатгах тогтоол гарсан. Үүнийг эсэргүүцэж эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхээс магадлал гараад анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Хэд хэдэн удаагийн шүүх хуралдаан хийгдсэн. Энэ хурлын тэмдэглэлүүд дээр энэ агуулга бүхий үйл баримтууд хэрхэн яаж гэмт хэрэг вэ? гэж дүгнэж байгаа агуулгыг удаа дараа тайлбарлаж байсан болохоор үүнийн дахин нурших нь илүүц байна. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол тус бүрд нь няцаалт хийнэ.Цолмон өмгөөлөгчөөс дараах агуулгыг илэрхийлсэн байна. Иргэний эрх зүйн маргаанаас ялгаж чадаагүй учраас залилах гэмт хэрэг гэж үзээд дүгнэсэн гэж  тайлбарлаж байна. Гэхдээ иргэний эрх зүйн маргаан уу, залилах гэмт хэрэг үү гэдгийн гол үндсэн шинж нь гэрээ байгуулж байгаа аль нэг та өөрөө энэ гэрээний биелэлт бүрэн гүйцэт биелэгдэх боломжтой юу үгүй юу гэдгийг мэдэж байсан, мэдэхгүй байсан гэдгээс хамаардаг. Энэ гэрээ байгуулагдаж байгаа энэ нөхцөлд хохирогч тал Эрдэнэболд, Энхбаяр,  Нарантунгалаг нар тухайн цаг үед энэ байшин баригдах юм байна гэдэг итгэл үнэмшил авсан. Өөрөөр хэлбэл энэ байшин бодит үнийн дүнгээр яг ийм нөхцөл байдалд баригдахгүй юм гэдгийг ойлгож ухамсарлаагүй байсан. Гэтэл нөхцөл байдлыг боломжтой мэтээр тайлбарлаад гэрээ байгуулсан гэрээнд заасан мөнгийг шилжүүлж аваад тухайн гэрээнд заасан мөнгөн дүнгээр өөр зүйл худалдаж авсан. Будаг худалдаж авахаар хөрөнгө оруулалт хийсэн, хоёр тээврийн хэрэгсэл худалдаж авсан ийм нөхцөл байдлууд байдаг. Энэ өөрөө залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа. Тэгэхээр иргэний эрх зүйн маргаанаас ялгаж чадаагүй гэдэг агуулга бүхий гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анх гарсан цагаатгах тогтоолд тусгагдсан үндэслэлүүд бол хууль зүйн үндэслэлтэй юм. Шийтгэх тогтоолд заасан тусгасан үндэслэл нь үндэслэлгүй юм гэдгийг бас ярьж байна. Цагаатгах тогтоолыг гаргахдаа өмнө ижил төстэй хэргийг шийдвэрлэсэн дээд шүүхийн тогтоолоос хуулбарлах замаар гаргасан байсан. Бодитой хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй. Бодитой нотлох баримтуудад эрс тэс өөр дүгнэлт хийсэн. Энэ нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй хүчингүй болсон болохоор тодорхой дүгнэлтийг хийх нь илүүц гэж бодож байна. Өмгөөлөгчийн зүгээс ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж гэрээний бодитой эрсдэлд орсон гэж тайлбарлаж байна. 4 хохирогчтой гэрээ байгуулсан цаг хугацааг энэ бүхий л цаг хугацаанд ковид-19 цар тахал байсан. Мөн Засгийн газраас улаан зэрэглэлд шилжүүлээд хил гаалыг хаачихсан байсан. Ковид гэдэг энэ нөхцөл байдал гэнэт гарч ирсэн зүйл биш. Гэтэл бид нар гэрээ байгуулаад гэрээний үүргийг биелүүлэх гээд байж байтал гэнэт хил хаагдаад бараа материалын үнэ өссөн мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдлыг мушгин гуйвуулах нөхцөлийг үүсгэж байна. Хард шипин гэрчилгээг Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргуулан авсан байдаг.   Уг гэрчилгээг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргуулж авсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 2023 онд дуусаад хэрэг шүүхэд шилжиж ирсэн байдаг. 2024 онд хэрэг шүүх дээр удаашраад хойшлоод явж байх хугацаанд энэ гэрчилгээг гаргуулж нөхөж гаргуулж авчихаад одоо энэ бид нарыг цагаатгах нотлох баримт юм гэх агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл дээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэ хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэнэ гэсэн заалт. Эцсийн дүндээ өмгөөлөгч энэ баримтыг гаргаж өгөөд энэ баримтаар гэмт хэрэг биш гэх нөхцөлийг тодорхойлж томьёолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад мөрдөн шалгах байгууллага байгаад яах юм бэ? үүнийг хянадаг прокурорын байгууллага байгаад байх яах юм бэ? гэх агуулга харагдаж байна. Энэ гэрчилгээг үнэн зөв бодитой гэх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй. Яг анхан шатны шүүх хуралдаан дээр энэ гэрчилгээ нэлээн ач холбогдолтой яригддаГ.Э, Мөнхжаргал, Энхбаяр, Нарантунгалаг гээд 4 хохирогч байдаг. Энэ 4 хохирогчоос Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэг ч удаа тодруулга аваагүй. Энэ гэрээтэй холбоотой энэ хүнд нөхцөл байдал гэж үзсэн юм бол тэр журам нь дээр тодруулга авах ёстой байсан аваагүй учраас энэ баримт илт үндэслэлгүй. Дулаан байшин төслийг хийж хэрэгжүүлдэг гол түүхий эдийг манайх хилээр оруулж ирж чадаагүй гэдэг агуулгыг ярьж байна. Гэтэл нийтэд илэрхий баримт буюу 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Засийн газрын 378 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолоор яг энэ хэрэгт авагдаад байгаа дулаан байшинг барьдаг түүхий эдийг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ийм ийм бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй гэсэн агуулгатай. Тэгээд ч анхнаасаа энэ эд зүйлээр барих боломжгүй байсан. Гэрээ дүгнэсэн акт гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Цолмон хамгийн сүүлд ярьж байна. Гэрээ дүгнэсэн акт нь хард шипин гэрчилгээ үндэслээд гэрээг дүгнэсэн юм. Эцсийн дүндээ гэрээ дүгнэсэн акт өөрөө хоёр талын хүсэл зориг байх ёстой. Энэ гэрээний 7 дахь заалтад байдаг. Хохирогч Мөнхжаргалтай дүгнэсэн акт гэдэг дээр 8 дахь заалтад байдаг. Энэ агуулга одоо энэ хохирлын мөнгөө авсны дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэг хүний эсрэг Батбилэг, Ган-Эрдэнэ нарын эсрэг мэдүүлэг тайлбар өгөхгүй шүү, шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт оролцохгүй шүү гэдэг энэ нөхцөлийг тохирч байгаад энэ гэрээг байгуулсан байдаг. Энэ зүйлийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр Эрдэнэболд гэх хохирогч маш тодорхой хэлсэн. Яагаад бид гэрээ дүгнэсэн актыг байгуулах болсон юм эцсийн дүндээ өмгөөлөгч нь Батбилэг, Ган-Эрдэнэ нар энэ дээр гарын үсэг зурахгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэдэг ийм байдалд оруулсан. Мөнгөө авахын тулд гарын үсэг зурснаараа гэмт хэрэг гэдэг зүйл гэмт хэрэг биш болчихдог юм уу гэдэг агуулгатай мэдүүлгийг өгсөн. Тэгэхээр энэ дээр бас бодитой зөв дүгнэлтийг хийх хэрэгтэй. Ууганцэцэг өмгөөлөгч энэ хэрэгт давж заалдах шатны шүүхийн шатнаас орж ирж байгаа. Шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж байна. Орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барина гэдэг нь хуурамч итгэл үнэмшлийг төрүүлсэн гэж яллаад байна, гэтэл энэ чинь бодитой боломжтой зүйл байсан гэж тайлбарлаж байна. Та хэргийн материалтай таницсан бол үүн дээр нэг агуулга байдаг. Батбилэг, Ган-Эрдэнэ нарын байгуулсан Эм Эн Ти констракшн” ХХК нь нийгмийн даатгал шимтгэл төлөлтөөрөө ямар ажилтан байхгүй. Би барилгын инженер барилгын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлдэг боловч энэ барилгын зураг төслийг хүнд сая төгрөг өгч хийлгэж байсан нотлогддог. Мөн түүнчлэн ажлыг худам цутгах чадна гэсэн барилгын ажил хийдэг хүмүүс авчраад мөнгийн хэсэглэн өгөөд хийлгэж байсан. Тэгээд энэ барилгыг анхнаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барих гэрээнийхээ үүргийн биелүүлэх бодитой нөөц бололцоо энэ хүмүүст байгаагүй. Энэ гэмт хэргийн улмаас олсон мөнгөөр хаа хамаагүй Солонгос улсаас будаг захиалсан, 2 тээврийн хэрэгсэл авсан, өөрийн нэр дээр байдаг өөр бусад компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт мэтээр хийсэн. Энэ нөхцөл байдлууд байгаа учраас энэ гэрээ биелэгдэх боломжгүй юм. Барилгын хөгжлийн төвийн хэдэн сэтгүүл авагдсан байдаг. Энэ сэтгүүл нь хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа гаргаж өгдөг. Энэ баримтыг үнэлэх боломжгүй. Энэ дээр няцаан үгүйсгэсэн тайлбар хэвээр байгаа. Цагаатгах нотлох баримтыг няцаан үгүйсгээгүй гэж байна. Таны зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр орж ирээд яг ийм нотлох баримтаар яг ийм зүйл тогтоогдоод энэ нөхцөл байдал цагаатгагдаж байгаа гэдэг агуулгыг илэрхийлж байгаа болохоор ямар цагаатгах нотлох баримтыг анхан шатан дээр үгүйсгээд тэрийг чинь яаж үгүйсгээгүй юм бол би танд тодорхой тайлбар хэлэх боломжгүй байгаад байна. Анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, энэ шийтгэх тогтоол залилах гэмт хэрэг, гэрээний эрх зүйн маргааныг оновчтой дүгнэж чадсан ийм шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Ч.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Б. Ч.Г нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй “Барилгын тусгай зөвшөөрлөөр БА-2.1, БА-6.2, БА-6.3, БА-8,1 заалтын дагуух үйл ажиллагаа, Барилгын материалын худалдаа, Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “Эм Эн Ти констракшн” ХХК-ийнхаа тамга, тэмдгийг ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” оффисын 608 тоот өрөөнд хохирогч Г.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан, дүр үзүүлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газарт 1 давхар, 66.98 м2, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” № АОС-01/3-32 дугаартай гэрээг байгуулж, тус газарт 12.138.782 төгрөгийн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийнхаа 5111599965 дугаартай дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-нии өдөр 16.424.200, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23.624.200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 43.048.400 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Ү.Эыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн “Хаан банк” дахь 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мыг төөрөгдөлд оруулж, 68.090.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн" ХХК-ний ХААН банкны 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал оффисын байранд “Эм Эн Ти констракшн” ХХК-ний байранд хохирогч Х.Нтай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “түлхүүр гардуулах нөхцөлтэй” Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 38.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн” ХХК-ний ХААН банкны 5111599965 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мын “2021 сны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд очиход тус компанийн ажилчид ирж 5 хоногийн хугацаанд бохирын худаг, хоолой, барилгын бетон 12 ширхэг /ойролцоогоор/ суурийн ажил хийсэн боловч тухайн өдрөөс хойш барилгын ажил явагдаагүй тул компанийн ажилтан Ган- Эрдэнэтэй утсаар холбогдоход “сип хавтангийн түүхий эд хилээр орж ирэхгүй байна, танайхаас өмнө захиалсан айлуудын барилгын ажлыг хийж байна” гэж хэлсэн. Улмаар 2022 оны эхэн үеэр Ган-Эрдэнэтэй утсаар холбогдоход “барилгын ажлын сип хавтангаар хийх боломжгүй өөр материалаар хийхээр төлөвлөж байна танай барилгын ажил удахгүй эхэлнэ, 2 айлын барилгын ажпыг хийсний дараа эхэлнэ” гэж мэдэгдсэн боловч барилгын ажил эхлэхгүй байсан тул дахин утсаар холбогдож 2022 оны 02 дугаар сард Гурван гал оффист Ган-Эрдэнэтэй уулзахад “гэрээний нэмэлт өөрчлөлтийг санал болгосон бөгөөд тухайн нэмэлт өөрчлөлтөд м.кв тутмын үнийг тодорхой тусгаагүй зөвхөн бензин, ачаа тээврийн зардал зэргийг инфляцтай уялдуулан нэмэх талаар” тусгасан байсан тул би гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хэлсэн... тухайн үеэс хойш Ган- Эрдэнийн дугаар нь блоклогдож, Гурван галд байсан оффис нь ажиллахгүй болсон.” /1хх 8/,

хохирогч Ү.Эын “2021 оны 07 дугаар сарын сүүлээр барилгаа эхлүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл барилга эхлэхгүй удаад байхаар нь удаа дараа уулзахад ковидын нөхцөл байдлаас болж материал гацсан, бид өөрсдөө ковид туссан, бие муу байна гэх зэрэг шалтаг шалтгаан тоочиж барилгаа эхлүүлэхгуй байсан... Ингээд 2021 оны 10 дугаар сард холбогдоход үлдэгдэл 50 хувиа төлбөл барилгаа одоо эхлүүллээ гэж мэдэгдсэн. Ингэж ярихад нь бид ихэд гайхаж яагаад 100 хувь төлж барилга эхлүүлнэ гэж ийм зүйл огт яриагүй хэмээн маргаж мөнгөө нэхсэн. Удаа дараа мөнгөө нэхсэн ч өгөхгүй маргасаар 2022 оны 02 дугаар сард аргаа бараад барилгаа эхлүүлж болж байна манай барилгын бараа материал хаана байна гэхэд үзүүлэх зүйлгүй атлаа 40.000.000 төгрөг өгвөл эхлүүллээ хэмээн шахаж байгаа нь маш сэжигтэй санагдсан тул мөнгөө буцааж авъя гэж нэхсэн ч өгөөгүй, холбогдохоо байсан.” /2хх 14, 41-42/,

хохирогч Г.Эын "тухайн хүмүүс нь эхний ээлжид барилгын материал бэлдэхийн тулд 50 хувийн төлөлт буюу 19.424.000 төгрөгийг надад өг гэж хэлсэн. Тухайн мөнгийг аваад “Танай барилгад ашиглагдах бүхий л материалыг авна” гэж хэлсэн. Үүний дараа тухайн хүмүүс нь 2021 оны 07 дугаар сард дахин холбогдоод “Танай 50 хувийн төлөлтөөр танай барилгыг барих материалуудыг бүгдийг нь бэлэн болгосон учраас үлдэгдэл мөнгийг яаралтай хий, үгүй бол барилгын ажил эхлэхгүй” гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би өөрийн эхнэрийн данснаас тухайн хүмүүсийн 5111599965 тоот данс руу 23.624.200 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа тухайн хүмүүс нь “Танай барилга 3 хоногийн дараа баригдаж эхэлнэ” гэж хэлсэн боловч манай барилгын газар дээр тухайн хүмүүс нь барилгын суурь барьчхаад өөр ямар нэгэн ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна.” /3хх 17-18/, 

хохирогч Х.Нын “хямдралтай үнэтэйгээр, өвлийн зориулалтай амины орон сууцыг Канад СИП технологиор намар барьж дуусгаад хүлээлгэн өгье, та одоо 50 хувийн урьдчилгаа төлбөрөө төлчих, энэ мөнгөөр чинь таны захиалсан байшингийн барилгын материалыг бид бэлтгэнэ, үлдэгдэл мөнгийг нь та энэ зун олчих, 9 сар гэхэд төлөх ёстой шүү, та үлдэгдэл 50 хувиа төлсний дараа барилгын ажлыг эхлүүлнэ шүү гэсэн. Ингээд би энэ компанид итгэж 50 хувийн урьдчилгаа болох 19.125.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19.125.000 төгрөгийг хүнээс зээл авч нийт 38.250.000 төгрөгийг 100 хувь төлсөн. Үүнээс хойш энэ компани барилгын ажлаа ч эхлэхгүй их удсан, дээр дурдсан хүмүүс утсаа ч авахгүй, сураггүй, уулзахгүй хэдэн сар болж, миний зүгээс удаа дараа шаардлага тавьсан мессеж явуулсны эцэст 2021 оны 10-р сарын сүүлээр байшингийн суурийг, бохирын цооногтой хийсэн /Өнөөдрийн байдлаар би чанарын шаардлага хангаагүй байшингийн суурь, бетонон цагариг бүхий бохирын цооногтой л үлдсэн.” /5хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд,

“Эм Эн Ти” констракшн ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №АОС-01/3-17 дугаартай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ,

Б.М, Ү.Э, Г.Э, Х.Н нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх 8, 2хх 10, 3хх 7, 5хх 4/,

Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ /5хх 9-12/, Хаан банкин дахь “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 5111599965 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 31-43/,

Хохирогч Х.Нийн 5007736876 дугаарын данснаас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкин дахь “Эм Эн Ти Констракшн” ХХК-ийн эзэмшлийн 5111599965 дугаартай дансанд 19.125.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /5хх 12-14/

“ДамноХХК-ийн үнэлгээчин шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан СБД1-23-600 дугаартай: “...Барилгын суурийн ажил...9.236.046 төгрөг.” /5хх 126-146/,

“Эм Эн Ти” констаркшн ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №АОС-01/3-20 дугаартай Захиалагч Хануй овогтой Нарантунгалагт хүргүүлсэн мэдэгдэл болон түүний хариу хүсэлтүүд /1хх 53-59/,

“Эм Эн Ти Констракшн” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5хх 44-47/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Б, Ч.Гнар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа “амины орон сууц захиалгаар барина” гэх амлалт итгэл үнэмшил төрүүлэн шилжүүлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч нар болон хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хохирогч нарын энэхүү мэдүүлгээр шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь амины орон сууц барих төлбөрт шилжүүлэгдсэн хөрөнгийг гэрээний дагуу зарцуулаагүй, түүний эд материаллыг худалдан аваагүй байна.

Аливаа өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаадах нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийн хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь амины орон сууц барих гэрээний дагуу шилжүүлэгдсэн хөрөнгийг тэрхүү гэрээний зүйлд тодорхойлсон амины орон сууц барих бараа материал, ажлын хөлс, барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулаагүй нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээгээр олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхийн зэрэгцээ, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Э.Б, Ч.Гнар төлбөрийг өөр бусад этгээдийн амины орон сууцны барилгын ажилд зарцуулсан, гадаад улсаас барилгын материал захиалж авсан гэж тайлбарласан нь хохирогч Х.Н, Г.Э, Ү.Э, Б.М нарын мэдүүлгийг давхар нотолж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, Ч.Гнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрий гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Э.Бээс хохирогч Х.Нт 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөг, 12 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч Э.Бээс хохирогч Х.Нт хохиролд 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХТУЛГА