Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00203   

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 242,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр туйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц ут, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэн, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн нь цахимаар зээлийн гэрээ байгуулж, дараах дүн, хүү, хугацаа бүхий зээлийг Хаан банкин дахь 5645026587 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Нөмөр кредит гэрээний үүргээ биелүүлсэн боловч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, Зээлийн гэрээг цуцалж, 2026.03.02-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 242,053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие нэхэмжлэлийн шаардлага 242,053 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 242,053 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 242,053 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,912 төгрөгийн тал хувь 3,956 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,956 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 242,053 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,912 төгрөгийн тал хувь 3,956 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,956 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН