Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0444

 

2018 оны 08 сарын 15 өдөр

   Дугаар 221/МА2018/0444 

              Улаанбаатар хот

 

“З.т.н” ОНӨААТҮГ-ын

ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга

Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ц.А-ын өмгөөлөгч Н.Буянжаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “З.т.н” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан З.т.н Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны Эв нэгдэл ҮЭХорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэл, З.т.н ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах гуравдагч этгээд Ц.А-ын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “З.т.н” ОНӨААТҮГ-ын Э.н ҮЭХ-нд дахин шинээр хууль тогтоомжид нийцээгүй тогтоол шийдвэрээр гэрчилгээ олгож байгаа нь Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж өөрийн дүрмээ зөрчсөн хурал хийсэн байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг давж заалдах гомдолдоо: “Шүүх ...”З.т.н” ОНӨААТҮГ-ын ажилтны Э.н ҮЭХ-ны улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт, түүнд хаасарган ирүүлсэн бичиг баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шалгуурыг хангасан знэ хуулийн 19 дүгзэр зүйлийн 19.1-д заасан бүртгэхээс татгалзах үндзслэл байгаагүй гэж бүртгэсэн хариуцагчийн уг бүртгэл хууль зөрчөөгүй ...гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: ..ажилтны Э.н ҮЭХ-ны улын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсзн бичиг баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанчлан бүрэн байвал бүртгэнэ гэсэн ойлголт биш юм.

Хуулийн зтгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.1.1, 9 1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3-д заасны дагуу уг ирүүлсэн хүсэлт, баримт бичигүүдийг хянан шалгаж, нягтлаад бүртгэх эсэх асуудлаа шийдвэрлэх ёстой.

Хуулийн этгээдийн хувийн хэрэгт ...”З.т.н” ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-ны мэдэзлэл бүрэн байхад давхардаж давхцсан мэдээллийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн ойлгомжгүй хурлын тзмдэглэл, хурлын тогтоолуудад анхаарлаа хандуулж, дүгнэлт хийгээгүй нь Улсын бүртгэгчийн алдаа гэж үзэж байгаа.

УБ-3 маягт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас, Гишүүдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, Гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 01, 02, 03 дугаар тогтоол, Дүрэм, Иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтууд л бүрэн байвал бүртгэж болно гэсзн хандлагаар хандаж, бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж нэхэмжлэгч талаас маргасан байтал хянан шалгах асуудлыг Захиргааны хэргийн шүүх авч хэлцэхгүй гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.

1. ...А ҮЭХ, Э.н ҮЭХ хоёрын хаяг ижил.

2. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр э.н ҮЭХ-нд гэрчилгээг яагаад дахин олгосон нь тодорхойгүй

3. “З.т.н” ОНӨААТҮГ-н автобус 1 дүгээр баазын нийт ажилтны ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолоор: ...А 0 дүгээр баазын ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: Шинээр Ц.А-ыг ҮЭХ даргаар зөвшөөрсүгэй. /яагаад а 0 дүгээр баазын ҮЭХ ...0 дүгээр баазын ҮЭХ-ны дарга нь Н.Т байсан, одооч байгаа/

4. ...а 0 дүгээр баазын нийт ажилтны ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоол. ...А 0 дүгээр баазын ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: 1. С.Д-г Э.Н ҮЭХ-ны даргаас чөлөөлсүгэй. /яагаад 1 дүгээр баазын ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаас Э.н ҮЭХ-ны даргыг чөлөөлөх тоггоол гаргасан/

5. ...ЗТН 1 дүгээр баазын ҮЭХ-ны хурлын тэмдэглэлд а 0 дүгээр баазын ҮЭХ-ны хурлаас Э.н ҮЭХ-ны дарга С.Д-г чөлөөлсөн мөртлөө 401 хүний санал буюу 84,6 хувийн саналаар Ц.А-ыг 1 дүгээр баазын ҮЭХ-ны даргаар сонгосон нь бүр ч ойлгомжгүй

6.  ...Э.н ҮЭХ-ны тэргүүлэгчдийн сонгох бүх гишүүдийн хурлын тогтоол гэсэн мөртлөө ирцийн бүртгэл харагдаж байгаа.

7. ...УБ-03 маягт. Энэ маягтын эрхпэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт: ажилтны а 0 дүгээр баазын Э.н ҮЭХ ажилтны хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ...гэсэн нь үнэхээр ойлгомжгүй. /0 дүгээр бааз дотроо Э.н ҮЭХ-г байгуулсан ч юм шиг .../

А 0 дүгээр баазын ажилтны ҮЭХ-той Э.н ҮЭХ нь утга авцалдаагүйгзэр холилдсон тогтоол шийдвэр хурлын тэмдэглэл бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн байдаг. 0 дүгээр бааз дотроо Э.н-ээ байгуулаад байгаа ч юм шиг, эсвэл 3 баазыг хамарсан нийт ажилтны хүрээнд байгуулаад байгаа ч юм шиг, тэгсэн мөртөө 1 дүгээр баазтай л ганцхан холбоотойгоор тогтоол шийдвэрээ гаргачихсан ийм бичиг баримт ирүүлсэн байхад улсын бүртгэгч бүртгэж гэрчилгээ тамга тэмдэг олгосон нь хууль зөрчсөн болно.

Уг нь бол А 0 дүгээр баазын ажилтны ҮЭХ нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг, 2013 онд байгуулагдсан, үүсгэн байгуулагчаар нь Н.Т өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, татан буугдаагүй болох нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар маш тодорхой харагдаж байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хзргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “З.т.н” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т “З.т.н ОНӨААТҮГ-ын ажилтны “Э.н” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “З.т.н” ОНӨААТҮГ-ын “Э.н” Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А “З.т.н ОНӨААТҮГ-ын 0 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон А-ы Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, а-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” бие даасан шаардлагыг тус тус  гаргажээ.

Нэхэмжлэлийн “З.т.н ОНӨААТҮГ-ын А-ны Э.н” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц.А-ын гаргасан “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх өргөдөл, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн З.т.н-ийн 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэл, мөн өдрийн “З.т.н” ОНӨААТҮГ-ын а 0 дүгээр баазын нийт а-ны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын “Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, тэргүүлэгчийг чөлөөлөх тухай”  01 дүгээр тогтоол,  “Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, тэргүүлэгчийг зөвшөөрөх тухай”  02 дугаар тогтоол, “Э.н” үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, хорооны даргаас чөлөөлөгдсөн С.Д, даргаар томилогдсон Ц.А, тэргүүлэгчдээр сонгогдсон Д.М, Б.П, Г.Д, М.Ч, У.С, Б.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар” зэрэг баримтуудыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Э.н” үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.А-ыг томилсон өөрчлөлтийг бүртгэж, 000000000 дугаар гэрчилгээг олгосон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 17.1.1-д “хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт”, 17.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 17.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичиг”, 17.1.4-т “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 17.1.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх “...Э.н ҮЭХ-г үүсгэн байгуулахдаа гишүүдийн яаж элсүүлсэн, бүх гишүүдийн хурал хууль, дүрэм зөрчсөн эсэх, түүнчлэн ҮЭХ 2017 онд үйл ажиллагаагаа сэргээн явуулахдаа хууль зөрчсөн эсэх харьяаллын бус асуудалд дүгнэлт өгөх боломжгүй ...А-ны Э.н үйлдвэрчний эвлэлийн хороо бүртгэлийн байгууллагад хандахдаа ...0 дүгээр баазын нийт а-ны ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол ...баримтууд ирүүлж бусад баазын ажилтнуудын оролцоог хангаагүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээ шинээр олгож ...захиргааны байгууллага хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна” гэж заажээ.

Дээрх хуульд заасны дагуу иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөлгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр үйлдвэрчний эвлэлийг байгуулахаар байх бөгөөд хариуцагч нь “ОНӨААТҮГ-ын а 0 дүгээр баазын нийт ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын “Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, тэргүүлэгчийг чөлөөлөх тухай” тогтоол,  “Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, тэргүүлэгчийг зөвшөөрөх тухай” тогтоол, “Э.н”  үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм зэрэг баримтуудыг үндэслэн З.т.н ОНӨААТҮГ-ын А-ны Э.н үйлдвэрчний эвлэлийн хороог бүртгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 45-д “Үйлдвэрчний эвлэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна” гэж заасан байх тул Үйлдвэрчний эвлэлийн хороо хэрхэн байгуулагдсан, ажилчдыг хэрхэн элсүүлсэн, гишүүдийг хэрхэн бүртгэсэн автобус 1, 2, 3 дугаар баазуудын үйлдвэрчний эвлэлийн хороодыг хамтын гэрээнд оруулсан эсэх, хамтын гэрээний төслийг танилцуулсан эсэх, улмаар хамтын гэрээг бүртгүүлсэнтэй холбоотой асуудлаар харьяаллын шүүхэд хандаж хууль бус эсэхийг тогтоолгосон тохиолдолд “З.т.н ОНӨААТҮГ-ын А-ны Э.н үйлдвэрчний эвлэлийн хороо”-г улсын бүртгэлээс хасахаар байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”,  11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус хуульчилсны дагуу улсын бүртгэлийн байгууллага энэ тохиолдолд үйлдвэрчний эвлэл байгуулагдсантай холбоотой бүртгэлийг хийхдээ холбогдох хууль буюу тус харилцааг зохицуулсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нийцүүлэн бүртгэлийг хийхээр байна. Өөрөөр хэлбэл, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу иргэд өөрсдийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөлгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр үйлдвэрчний эвлэлийг байгуулахаар заасан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 45-д заасны дагуу үйлдвэрчний эвлэл хууль тогтоомж, өөрийн дүрмээ зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага тус үйлдвэрчний эвлэлийг бүртгэлээс хасахаар заасан байх тул нэхэмжлэгчийн маргаж “З.т.н” ОНӨААТҮГ-ын А-ны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын “...тогтоол, шийдвэр гаргахдаа 3 тэргүүлэгч сонгосон байж 4 тэргүүлэгчээр батлуулсан нь зөрчилтэй ...хуралдааныг баазын дарга нь зохион байгуулсан ...өмнөх хорооноос 2 хүнийг чөлөөлөөд бусдыг чөлөөлөөгүй мөртлөө шинээр төлөөлөгчийг захиргааны ажилчдаас сонгож томилсон ...байгууллагын удидрдлагууд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ...ажилчдад тулган шаардаж, Э.н гэх ҮЭХ хууль бусаар байгуулсан ...” гэх үндэслэлийн хүрээнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “З.т.н ОНӨААТҮГ-ын нь Э.н Үйлдвэрчний эвлэл”-д  гэрчилгээ, тамга тэмдэг олгож бүртгэсний улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар “...манай 560 гишүүдийн 200 гаруй гишүүдийг зөвшөөрөлгүй бүртгэж, эрх ашгийг хохироож байгаа ...” гэж тайлбарласан байх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тодорхойлоогүйг, мөн “...хамтын гэрээг баазын удирдлага Г.Т-тэй Ц.А хамтын гэрээ байгуулж, ...хуйвалдан бүртгүүлсэн ...” гэх асуудлыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд “З.т.н ОНӨААТҮГ-ын Э.н  үйлдвэрчний эвлэл”-ийн хорооны дарга Ц.А-ын “З.т.н ОНӨААТҮГ-ын 0 дүгээр баазын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны болон А-ны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар “Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, А-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгах” бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд З.т.н ОНӨААТҮГ-ын ажилтны Э.н үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А “...Н.Т-ыг “З.т.н”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгохдоо гишүүдийн хурлаас сонгосон эсхүл төлөөлөгчдийн хурлаас сонгосон нь тодорхойгүй, Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан атлаа гишүүдийн хурлын тэмдэглэлийг 2015 оны 10 дугаар сарын 28-нд нөхөж хийсэн, сонгууль явуулах журам байхгүй, үүсгэн байгуулах баримт бичиг буюу Үйлдвэрчний эвлэлийн дүрэмгүй, дүрэмд орох өөрчлөлтийг бүрдүүлж өгөөгүй, Н.Т нь Автобус-1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн даргаар давхар ажилладаг зэрэг нь ...хууль, дүрмийг зөрчсөн ...” гэх үндэслэлээр  “З.т.н ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон А-ны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” бие даасан шаардлагыг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 19.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосноор бүртгэхээс татгалзах үүрэгтэй байна.

Гуравдагч этгээдээс маргасан “...Н.Т-ыг ...сонгохдоо гишүүдийн хурлаас сонгосон эсхүл төлөөлөгчдийн хурлаас сонгосон нь тодорхойгүй, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэж дүгнэлт өгөх маргаанд хамаарахгүй байх тул шүүхээс Н.Т-ыг ҮЭХ-ны даргаар сонгохдоо хууль, дүрэм, журам зөрсөн эсэх, бүх гишүүдийн хурал хууль, дүрмийн хүрээнд явагдсан эсэх, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны болон Тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын ҮЭХ-ны дүрмийг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Н.Т-ыг ҮЭХ-ны даргаар сонгохдоо хууль, дүрэм, журам зөрсөн эсэх, бүх гишүүдийн хурал хууль, дүрмийн хүрээнд явагдсан эсэх, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны болон Тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын ҮЭХ зөрчсөн эсэх асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсний үндсэн дээр улсын бүртгэлийн байгуулагад хандах, мөн бүртгэл үндэслэлтэй эсэх талаар маргах боломжтойн дээр гуравдагч этгээд нь бие даасан шаардлагад дурдсан захиргааны үйл ажиллагааны улмаас өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар тайлбарлаагүй байна.

Хэрэгт цугларсан “А.н” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, “А.н” ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 01, 02 дугаар тогтоол, тэмдэглэл, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Н.З.т.н ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01, 02 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Н.Т-ын хүсэлт зэрэг баримтаас үзвэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бүрдүүлэх  баримтуудад нийцсэн, Улсын бүртгэлийн байгууллага дээрх баримтуудыг үндэслэн “А.н” ОНӨААТҮГ-ын ажиллагсдын ҮЭХ, түүний даргаар Н.Т-ыг бүртгэсэн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн болон 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл, Н.З.т.н ОНӨААТҮГ-ын А-ны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Н.Т-ыг томилсныг бүртгэсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүхийн шийдвэр, нотлох баримт ойлгомжгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ