Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 316/шш2026/00006

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2026/00006

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* Б******* /РД:********/, хариуцагч Б******* Б******* /РД:**********/ нарын 20** оны ** дүгээр сарын ний ***-ны өдрийн **** дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б*******ын Б******* /РД:********/, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Б*******ын С******* /РД:*********/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүү Б*******ын Х******* /РД:*********/ нарыг эх Г.Б*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хариуцагч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох **-** **** улсын дугаартай автомашин, улсын бүртгэлийн Г-******** дугаартай өмчлөлийн газар, түүн дээр баригдсан объект /байшин/, улсын бүртгэлийн Ү-********* орон сууцаас өөрт ногдох хэсгийг гаргуулахгүй, улсын бүртгэлийн Ү-*********** орон сууцыг барьцаалсан ЗГ*********** дугаартай зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна гэж эвлэрснийг баталж, улсын бүртгэлийн Ү-************* орон сууцыг барьцаалсан ЗГ-*********** дугаартай зээлийн гэрээний үүргийг 2025 оны 12 дугаар сарын төлбөрийг хариуцагчаас эхлэн 6 сарын сарын хугацаанд хариуцагч, нэхэмжлэгч нар нь сар бүр ээлжлэн, түүнээс хойш хариуцагчаас эхлэн 6 сарын хугацаагаар хариуцагч, нэхэмжлэгч нар нь ээлжлэн төлөхөөр тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн Г-********** дугаартай газрын өмчлөх эрхийг Б.Б*******аас Г.Б*******т шилжүүлж бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, **-** *** улсын дугаартай автомашины эзэмшигчийн бүртгэлийг Б.Б*******аас Г.Б*******т шилжүүлж бүртгэхийг бүртгэл хийх эрх бүхий байгууллагад, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай орон сууцыг барьцаалсан ЗГ-************ дугаартай зээлийн гэрээний үүрэг төлөгдөж дуусмагц улсын бүртгэлийн Ү-************ дугаартай орон сууц өмчлөгчийн бүртгэлээс Б.Б*******ыг хассан бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь туслах болон хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг нь хэвээр үргэлжлэхийг,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зааснаар эцэг Б.Б*******ын хүүхэдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг тус тус дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн 3, 4 дэх заалтад зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд бусад заалтад шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН