Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814002680156 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт түмпэн, труба төмөр зэргийг ашиглан зодож Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 сарын 10-ны өдөр 16 цагийн үед ус аваад аксент маркын машинтай явж байхад араас Д гэж хүн машинтай явж байгаад хажуугаар мөргөх шахаад гарсан тэхээр нь би утсаар та чинь яаж яаваад байгаа пизда вэ гэж хэлсэн чинь утсаа салгасан би гэртээ очих гээд явж байхад сумын цагдаа ******* над руу залгаад чи яагаад хүнтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би Д гэж хүн рүү дахиж залгаад та цагдаад юу яриад байгаа юм бэ би архи дарс уусан юм байхгүй гэж хэлсэн чинь чи манай гэрт хүрээд ир би чамайг алах зөвшөөрөл цагдаагаас авсан манай үүдэнд хүрээд ир гэсэн тэгэхээр нь би машинтай хүүхдээ аваад гэрт нь очсон. Миний машин дотор надтай цуг ******* гэж хүн цуг явсан гэрийнх нь гадаа очиход Д гэж хүн өөрөө гэрээсээ гарч ирээд машины буруу талын хаалга онгойлоод буруу талын суудал дээр хөнгөн цагаан түмпэн байсан түүнийг аваад миний нүүрлүү нилээд хэдэн удаа цохиод авсан хамраас цус гараад би хүүхэд цохичих вий гээд хүүхдээ тэврээд суугаад байсан хүүхдийн дээрээс миний цус гоожоод байсан тэгж байгаад түмпэнгээ хаяаад хашааруу гүйж ороод хашаан дотроосоо труба авч гарч ирээд миний талын хаалга онгойлгоод трубагаар намайг цохисон би хүүхэд цохиж магадгүй гэж бодоод гараараа хаагаад байсан. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна нэлээд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би Дтэй цуг цагдаа дээр ирээд би ******* цагдаагаас чи яагаад хүн ал гэж явуулдаг юм бэ гэж хэлэхэд ******* цагдаа тийм юм яриагүй юу яриад байгаа юм бэ насанд хүрсэн хүмүүс байж учраа олж болдоггүй юм уу гэж хэлсэн тэгсэн чинь намайг Д дахиад нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохиод 2 удаа өшиглөөд тэгээд Д машиндаа суугаад яваад өгсөн хадам ээж гэж хүн рүү би утсаар яриад Д гэж хүн намайг цохичихлоо гэж хэлэхэд хадам ээж Д дээр цуг очьё гэсэн тэгээд би хадам ээжтэй цуг Д гэж хүнтэй уулзхаар зурагчин дээр очоод хадам ээж ороод чи хүүхэд тэвэрсэн хүнийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэгвэл хүүхдээ тавьж байгаад надтай зодоон хийхгүй яасан юм гэж хэлсэн тэгээд бид 2 эмнэлэгт очиж эмчид үзүүлээд гэртээ харьсан өөр зүйл болоогүй. Баруун нүд хөхөрч улайсан, хамар дээр зулгарч хавдсан, баруун зүүн гарны тохой хэсгээр болон шуу хэсгээр хөхөрч зүүн гарны тохой хэсэгт хавдсан, мөн биений зүүн талын сүүж хэсэгт зулгарч өвчтэй дарахад хүндүүрлээд өвдөөд байна ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-25/,

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Д ах өөрөө гарч ирээд машин дээр нь ирээд буруу талын урд хаалгыг нь онгойлгоод суудал дээр нь байсан түмпэн аваад шууд нүүр лүү нь эрмэгээр нь нэг удаа цохиод дараа нь түмпэнгээр нь 3 удаа цохисон би та болиоч гэхэд миний үгийг сонсоогүй хүүхэд нь уйлаад байсан тэгээд Д ах барьж байсан түмпэнгээ суудлыг нь авхуулаад миний хажуу талруу шидсэн тэгээд нэг удаа өшиглөсөн хэвлий гэдэс хавьд нь байх хашаа руугаа ороод нэг метр гаран байх төмөр барьж гарч ирээд буруу талынх хаалгыг онгойлгоод 2-3 удаа миний хажуу талруу шидсэн тэгээд нэг удаа өшиглөсөн хэвлий гэдэс хавьд нь байх. Тэгээд хашаа руугаа ороод нэг метр гаран байх төмөр барьж гарч ирээд буруу талынх нь хаалгыг онгойлгоод 2-3 удаа хатгасан тэгээд зөв талынх нь хаалгыг онгойлгоод бас хэдэн удаа төмрөөр цохиж хатгасан гар, гуя цээж хэсэгт нь цохисон байх би машины ар талд нь суугаад байсан тэгээд бас чамайг алсан ч яадаг юм бэ гээд байсан. Х өөдөөс нь ямар ч үйлдэл хийгээгүй цохиулаад хүүхдээ тэврээд суугаад байсан. Би сайн мэдэхгүй байна 2настай байх жоохон хүүхэд байсан өөрөө өвөр дээрээ суулгаад тэврээд яваад байсан хацар, хамар хоёроос нь цус гарсан байсан. Ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 10-дын үеэр би яг өдрийг санахгүй байна, намайг гэртээ сууж байсан чинь манай охин ******* надруу утсаар яриад*******г Д ах зодчихжээ гэхээр нь юунаас болсон юм бэ манайд хүрээд ир гэсэн. Тэгээд удалгүй*******,******* 2 манайд ирсэн ба*******г харахад нүүр нь цус болчихсон, нүүрнийх нь баруун хацар хэсэг нь хавдчихсан хамар нь дунд хэсэгтээ шалбарчихсан цус гарчихсан байсан. Тэгээд юунаас болсон юм бэ гэсэн чинь******* хэлэхдээ Д ах намайг зодсон, машин дотор байсан түмпэнгээр зодсон гэж хэлсэн. Тэгээд би цусыг нь арчиж өгчихөөд Д гэх хүнтэй уулзаж юунаас болсон юм асууя гээд дагуулж яваад Д гэрийнхээ гадаа машин нь байхгүй байхаар нь би эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан чинь зурагчины гадаа Дгийн машин зогсож байхаар нь би Дг дуудаад чи багийн Засаг дарга байж яагаад иргэнээ зоддог юм бэ тэгээд нялх хүүхэд тэвэрч яваа хүнийг зодлоо гэж хэлсэн чинь танай хүргэн чинь хүүхдээ тавьчихаад ирж зодолдохгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ очоод*******гийн хувцсыг нь тайлуулаад үзсэн чинь баруун гарын тохой нь хөхөрч хавдсан байсан ба би чамайг өөр юмаар зодсон байна юугаар зодсон гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... удалгүй Х, Д хоёртой гэрийн наад талын үзүүр дээр таарсан Х машинаасаа бууж ирээд чи Дд намайг алах зөвшөөрөл өгсөн юм уу энэ хүн чинь намайг зодчихлоо гэж Хт хэлсэн би юу яриад байгааа юм бэ гэхэд Д Хыг нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохиод нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би боль гээд салгаад явуулсан өөр зүйл болоогүй. Хамраас нь цус гарсан байсан мөн нүд нь хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг хөдөө яамаа самнаад байж байхдаа би гар утсаа машиндаа орхичихсон байгаад гар утсаа нэг харсан чинь Х миний утасруу нэлээд хэдэн удаа залгасан байсан. Тэгээд байж байсан чинь сумын Засаг даргын тамгын газрын дарга надруу утсаар яриад намайг хүрээд ирээчээ Санхүү төрийн сангийн хэлтсээс шалгалт ирчихлээ гээд намайг орон нутгийн хөгжлийн сангийнхаа холбогдолтой баримтуудыг цэгцлээд өгөөтөхөөчээ, та нарт сургалт явуулах гэж байна гэхээр нь би за шууд яваад Жаргалант сумын төв дээр ирээд Хаан банкин дээр ирээд гэдэг хүн дээр ирээд түүнийг машинаараа авч яваад гэрлүү нь очиж бичиг баримтаа авхаар явсан. Тэгээд ыг аваад явж байхад Засаг даргын тамгын газрын хажуугын засмал замын уулзвар дээр Х нь цагаан өнгийн жижиг машинтай явж байгаад зам хаагаад зогсоод явуулахгүй байхаар нь би хүлээгээд зогссон, тэгээд Х удаан яваад байсан. Би араас нь удаан явсан. Тэгээд засмал замаар Х зам голлоод зөрөх талаар зай гаргахгүй яваад байхаар нь би нөгөө талаар нь гүйцэд түрүүлчихье гэсэн чинь цаашаа бас зай гаргахгүй шахаад байхаар нь би зөв талаар нь гүйцэж түрүүлж яваад ы хашааны гадаа очсон чинь миний гар утас дугарахаар нь би харсан чинь Х байсан, тэгээд Х пизда минь чи хажуугаар гүйцэж түрүүлдэг хэн бэ ална шүү чамайг гэхээр нь би утсаа салгачихсан. Тэгээд би ы гэрт нь орж бүх бичиг баримтуудаа аваад ыг банкин дээр буулгасан. Тэгээд сумын цагдаа ******* дээр ирээд намайг Х нь олон удаа дарамталлаа гэж тайлбарлаж хэлсэн. Ингээд би гэртээ ирээд байж байсан чинь 10 орчим минутын дараа Х нь манай гэрийн гадаа ирээд надруу утсаар яриад пизда минь гараад ир би хэзээ архи уусан юм чи цагдаад мэдээллэдэг хэн юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би гэртээ нилээд удаж байгаад гэрээсээ гарсан чинь гадаа үүдэн дээр Х машинтайгаа ирчихсэн, ар талынх нь суудал дээр нэг залуу сууж байсан, тэгээд би гэрээсээ гарж ирээд машиндаа суугаад явах гэсэн чинь Х намайг пизда минь чамайг хүрээд ир гэж байгаа ш дээ гэхээр нь би очоод машиных нь хаалгаар тонгойсон чинь хажууд нь байсан түмпэнрүү гар нь явахаар нь би тэр түмпэнг нь барьж аваад түлхчихсэн чинь түүний хамар дээр нь тэр түмпэн ирмэгээрээ хамар нь хүрээд зурагдчихсан. Тэгээд би түүний түмпэнг нь булааж аваад духан дээр нь нэг удаа түмпэнгийн ёроолоор цохисон. Тэгээд би буцаад машинруугаа алхсан чинь араас Х хүрээд ир пизда минь ална хядна гээд байхаар нь би гэрийнхээ хаалга түгждэг жижиг трубаг аваад машинийх нь шилийг хагалчихая гэж бодоод очсон оо болие болие гэж бодоод түүнийг машинд сууж байх үед би баруун талын бөөр хавьцаа руу нь 2 удаа хатгасан. Тэгээд би Хыг дагуулаад сумын цагдаа дээр ирээд энэ хүн чинь араас очиж намайг хэл амаар доромжилж байж надад зодууллаа шүү гэж хэлсэн чинь Х намайг өшиглөх гэхээр нь би өрсөөд хөлөөрөө хаачихаад тэгээд яваад өгсөн. Өмнө нь Х бид 2 цуг хөдөө явж мал авч байсан. Тэр үед байнга өдөр бүр архи уугаад байсан, тэгээд архи уусан талаар нь Цэрэнсономд хэлсэн чинь л намайг архи уудаг гэж хүнд хэллээ гэж л надад өширхсөн байхаа. Мөн надаас 50 хонь зээлээр авья гэхээр нь би өгөөгүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 336 дугаартай ... “Д.Хын биед баруун нүдэнд цус хуралт, цус харвалт, хамарт шарх бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/,

Цагаан саарал өнгийн түмпэн, труба төмөр зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-10/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 11-13/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-20/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын сум дундын хүн эмнэлгийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 83 тоот албан бичиг зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Хыг түмпэн, труба төмөр зэргийг ашиглан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Х, гэрч *******, *******, О.******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан саарал өнгийн түмпэн, труба төмөр зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Х нь шүүгдэгчээс хохиролд ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн нокиа маркын гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан саарал өнгийн түмпэн 1 ширхэг, голдоо хөндий цагаан саарал өнгийн труба 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн нокиа маркын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан саарал өнгийн түмпэн 1 ширхэг, голдоо хөндий цагаан саарал өнгийн труба 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА