Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/шш2026/00027

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2026/00027

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан шүүх хуралдаанаар

 

 Хүсэлт гаргагч: Н******* А******* хүсэлттэй,

 

Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Хүсэлт гаргагч Н.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот эмнэлэгт хүү төрүүлж 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү маань нас барсан тул нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.А******* нь Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Н.А******* нь 1984 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороотын эмнэлэгт хүү Ч******* У*******ыг төрүүлсэн, Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Н.М******* ...1984 онд би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг байсан. Манай дүү А******* нь Дорнод аймагт амьдардаг байсан. Бид хоёр ойрхон төрж байсан юм. Дүү маань 4 дүгээр сард төрсөн санагдаж байна. Би 5 дугаар сард төрсөн. Би яагаад нас барсан талаар сайн санахгүй байна. Тухайн үед ээж маань л очиж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.А******* ...Тухайн үед А******* нь нөхөр болох Ч******* хамт Дорнод аймагт очиж амьдарч байгаад хүүгээ төрүүлсэн. Жил гарангийн дараа хүүгээ алдсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тухай улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандаагүй болох нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19/194 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэжээ.

 

Иймд улсын бүртгэлийн байгууллага нас барсныг бүртгээгүй, одоо бүртгэлийн байгууллага нас барсныг бүртгэх боломжгүй байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н******* А******* /РД:********/-гийн хүсэлтийг хангаж, Ч******* У******* нь 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН