Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/шш2026/00028

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2026/00028

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан шүүх хуралдаанаар

 

 Хүсэлт гаргагч: Д******* Т******* хүсэлттэй,

 

1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Хүсэлт гаргагч: Д.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Т******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 06 дугаар сард илгээлтээр гарч малчнаар ажилласан. 1984 оны 06 дугаар сараас 1988 оны 10 дугаар сар дуустал 4 жил, 4 сар, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил 1 сар нийт 8 жил, 5 сар ажилласан хугацааг Ховд аймгийн Мөст сумын Баян хайрхан багт малчнаар ажиллаж байсан хугацааны баримт олдохгүй байгаа тул малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Т******* нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Хүсэлт гаргагч Д.Т******* нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаалын 10.Дорж Т*******.3-р бригад. Малчин гэсэн бичвэр, Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай Тус багийн иргэн Дорж овогтой Т******* ...1984-1988 он хүртэл малчин, 1990-1994 он хүртэл Баянхайрхан багт аав ээж хамт мал маллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Ховд аймгийн Мөст сумын 3-р бригад 1984 оны хөдөлмөрийн хөлсний олгосон баримт болон энэ талаар нотолж мэдүүлсэн гэрч Л.А*******, Н.Б******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.

 

Иймд хүсэлт гаргагч Д.Т*******ийг 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д******* Т******* /РД:*********/-ийг 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН