| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0335/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 363
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч П.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Монгол овгийн П.ийн Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711003100198 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэ толгой 35 гудамжны 916 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын гудамжны 5-ын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1995 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 2 жил хорих ял шийтгүүлж 1996 оны 6 дугаар сарын 17-нд 10 сар 10 хоногийн ялаас тэнсэн суллагдсан, 2000 оны 5 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаах зүйлийн 1, 100 дугаар зүйлд зааснаар 14 жилийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 жил 8 сар 4 хоногийн тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн П.ийн П.Г/РД:.3/,
Шүүгдэгч П.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Гнь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Зунжин худалдааны төвийн орчим иргэн Д.Энхтүвшинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Яллагдагч П.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...би гэртээ найз Болороо гэх эмэгтэйтэй хамт хоёр шил стандарт нэртэй архи уугаад гарч ирсэн чинь манай дүүгийн хашааны хажуу талд нэг хүн нойлийн нүх ухаж байсан юм.Би “та нар нойл энэ тэрээ өөрийн хашаандаа ухахад яадаг юм” гэж хэлсэн чинь тэр нойл ухаж байсан хүн чамд ямар хамаатай юм юу хуцаад байгаа юм гэж хэлээд миний цамцнаас барьж хоолой боосон юм.Тэгэхлээр нь би тэр хүнийг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон юм..би гараар цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 19х/
хохирогч Д.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зунжин худалдааны төвийн хойд талд байрлах хүргэн ахын хүү Тэлмэнгийн байшингийн жорлонг ухаж байсан чинь 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй , эмэгтэй хоёр гудамжнаас гарч ирсэн.Тэгээд зүс үл таних эрэгтэй нь “юугаа ухаад байгаан” гэхээр нь дүүгийнхээ 00-ийн алтан савыг ухаж байна гэсэн.Манай нутгийнхан тэгж ярьдаг юм байгаа юм.Тэгтэл өнөө эрэгтэй намайг гараад ир гэхээр нь би гараад очсон чинь чулуутай гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн гаргасан 2017 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн №9401 тоот дүгнэлтэд: Д.Энхтүвшингийн дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний булгаралт,нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5%-аар тогтонги алдагдуулна гэх дүгнэлт…/хх-ийн 29х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Г-ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.