Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 316/шш2026/00107

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2026/00107

Сэлэнгэ аймаг

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны ш******* шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Д.М******* нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.М******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Нэхэмжлэгч Д.М******* би Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гэж нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл нөхөн гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа талаар хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ 75 дугаар зүйлийн 75.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 758 дугаар зүйлийн 758.1Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол ш******* шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И******* овогт Д******* М******* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Ш******* Т******* газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ур чадварын нэмэгдэл нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол ш******* шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН