| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0165/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/187 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814003160178 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах цагдаагийн газрын харьяа саатуулах байранд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах цагдаагийн газрын харьяа саатуулах байранд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******ын ... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим эрүүлжүүлэх байранд ороод байж байтал 2018 оны 05 дугаар сарын 20-ны 00 цаг 20 минутын орчим гаднаас Т гэгч орж ирээд намайг шууд мөргөж миний хамарнаас цус гаргасан. Тэгээд намайг эрүүлжүүлэхийн цагдаа 00-РУУ дагуулж яваад хамарнаас гарсан цусыг угаалгаад буцаагаад камер луу хийсэн. Тэгээд бид хоёр амарсан өөр зүйл болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч *******ын ... 2018 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ирсэн ******* 23 цагаас 00 цагийн орчим ******* саатуулах байранд хүргэж ирсэн. Т гэгчийг 1 дүгээр камерлуу оруулхад Мын хамран тус газар луу шууд мөргөөд унагсан. Тэгээд би орж Т гэгчийг гавалсан. Тэгээд М хамрынхаа цусыг арилгаад буцааж камерт оруулж Тг хэсэг хугацаанд гавтай байлгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Шүүгдэгч *******гийн ... 2018 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө 00 цаг 20 минутанд Хөх толгой 2-р баг 19 гудамж 05 тоотоос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаагийн газрын саатуулах байранд цагдаа авчирч ирсэн. Тэгээд саатуулах байрны камерт ороход М байж байгаад "Ашгүй ханьтай боллоо" гэж хэлхээр нь шууд хамран тус газар нь нэг удаа мөргөхөд хамарнаас нь цус гарсан. Тэгтэл саатуулахын цагдаа Мыг авж яваад хамрын цусыг нь арилгаад буцаагаад авчирч камерт хийхээр нь Маас би уучлалт гуйгаад унтсан. Өөр ямар нэг зүйл болоогүй. Тэр өдөр 1 том пиво уусан байсан гэхдээ биеэ хянах чадвартай байсан. Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч Маас уучлалт гуйсан. Хамраа эмчлүүлэхэд нь тус нэмэр болж эмчилгээний зардал болох нэг зуун мянган төгрөгийг бэлэн мөнгөөр гаргаж өгсөн. Хөлөндөө гэмтэлтэй, нуруу нугас, хүзүү толгойндоо гэмтэлтэй эмчийн хяналтанд байдаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн ... *******өнгөнбаярын биед хамын зүүн мөгөөрсийн цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 58 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА