| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0310/Э |
| Дугаар | 366 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 366
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр /№0833/,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин /№0265/,
нарийн бичгийн даргаар Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх очир овогт Одончимэгийн О.Э, Адуучин овогт Мөнхбаатарын М.Б нарт холбогдох 1802000870071 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 1 дүгээр хороолол, 22А байрны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөх очир овогт Одончимэгийн О.Э, /РД- УШ97080779/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн хороолол 62 дугаар байр 34 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Адуучин овогт Мөнхбаатарын М.Б, /РД- У397080106/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ О.Э, М.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрийн орчим хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 7.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Бд өгсөн,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн орчим хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 7.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл тус тус хийсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эийн өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн: “...О.Энхмөнхөөс авсан сэтгэцэт нөлөөт бодисыг би Мөнгөн завъяа дэлгүүрийн орчмоос баригдсан өдрөө авсан. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ 10 хоногийн өмнө авсан гэж худал мэдүүлсэн. Яагаад худал мэдүүлсэн бэ гэхээр 10 хоногийн авсан гэвэл хэрэг арай зөөлрөх болов уу гэж бодсон. Тэгээд тэр мэдүүлгийг өөрчлөх хүсэлтэй байна гэв.
О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “ Би 2017 оны намар 10 сард “Кристалл найт” клубын гадна талд өөрийгөө Борко гэж танилцуулсан надаас 4-5 ах залуутай танилцсан. Түүнээс "өвс" хаанаас олж болох бэ гээд асуусан чинь гадуур хувцасныхаа халааснаас сонингийн цаасанд ороосон дундаж хэмжээтэй “Өвс” 20.000 төгрөгөөр өгсөн. Тэрийг нь би хадгалж, хааяа хэрэглэдэг байсан, ингээд тэр өвснийхөө үлдэгдэлээс М.Бд өгсөн, үлдсэн нэг ороохыг цагдаад баригдахаасаа 14-15 хоногийн өмнө хэрэглэсэн. Хэрэглэх үедээ янжуур тамхины дотор талын тамхийг асгаж байгаад оронд нь өвсөө хийгээд шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хэрэглэдэг байсан. М.Бд гялгар уут нь дээр тавиад хумьж боогоод өөрөөр нь зангидсан багахан хэмжээтэй "өвс" өгсөн.
өөр хэн нэгэн хүнд өвс өгч байгаагүй М.Б асуугаад гуйгаад байхаар нь би тус болчихъё гэж бодоод л нэг удаа өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 92х/
М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.Эөөс гялгар уутанд савласан мансууруулдаг “Өвс” гэх ургамалыг хорооллын “Ачлал” их дэлгүүрийн гадна авч, өөрөө хэрэглэсэн, мөн түүнийгээ авч яваад Мөнгөн завъяа дэлгүүрийн гаднаас цагдаад баригдсан. Урьд өмнө О.Этэй хамт, түүний 21 дүгээр хороололд байдаг гэрт хэдэн удаа хэрэглэж үзсэн, яг хэдэн даа хэрэглэсэн тоогоо санахгүй байна. Миний бодлоор 2-3 удаа хэрэглэсэн, ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 87х/,
Хүний биед үзлэг хийж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-13х, 19-21х/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-19х/, Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-30х/, Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31-33х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35х/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч Б.Ламчингийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2053, химийн ахлах шинжээч Б.Энхмандахын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2052, химийн ахлах шинжээч До.Золзаяагийн 2018 оны 03 дугара сарын 13-ны өдрийн 2868 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50-64/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт М.Бгийн өмгөөлөгчөөс: “...М.Бг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдэл байхгүй, хэргийн цаг хугацаа тодорхой бус М.Б уг сэтгэцэд нөлөөлөх бодисыг О.Эөөс авсан өдрөө баригдсан,...” гэж маргаж мэтгэлцсэн болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхэд: сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэдэг нь уг бодисыг биедээ авч явахыг хэлнэ. Тиймээс уг бодисыг бусдаас хэдийд авсан нь хадгалсан гэх гэмт хэргийн шинжид нөлөөлөхгүй гэж шүүх үзэв. Шүүгдэгч М.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ авч яваад цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.
Иймд шүүгдэгч О.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,
Шүүгдэгч М.Бг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Эөд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх хохиролгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Мөн М.Бг урьд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сар тэнсэж шийдвэрлэсэн байх ба тэрбээр тэнсэнгийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тэнссэн заалтыг хүчингүй болгож, 6 /зургаа/ сар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 7.2 грамм хатаасан ургамал, ногоон өнгийн хуванцар сав, шилэн сав, зиплок түгжээ бүхий гялгар уут 1 ширхэг зэрэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AL5164045 серитэй 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AL505504 серитэй тасархай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэх нь зүйтэй байна.