Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 804

 

         

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н улсын яллагч Э.О-г, шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт О.Ө холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч О.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.О ялимгүй зүйлээр маргалдаж, хэвлийн зүүн талд нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж "Хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн бүдүүн гэдэсний гадна бүрхүүлийг гэмтээсэн, зүсэгдсэн шарх" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйл байхгүй.” гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.О мэдүүлэг /хх-11-18/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-19-25/, гэрч А.О мэдүүлэг /хх-30-33/, гэрч Ж.Х мэдүүлэг /хх-33-34/, гэрч Л.С  мэдүүлэг /хх-35-36/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-39/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаартай дүгнэлт /хх-41/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Ө яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-61-62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О шүүгдэгч О.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.О ялимгүй зүйлээр маргалдаж, хэвлийн зүүн талд нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн бүдүүн гэдэсний гадна бүрхүүлийг гэмтээсэн, зүсэгдсэн шарх буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч О. нь2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.О ялимгүй зүйлээр маргалдаж, хэвлийн зүүн талд нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О өгсөн “...Би цүнхтэй хувцасаа үүрээд цааш дөнгөж зөрөөд алхаж байтал араас нэг хүн ирээд миний өмсөж байсан пудволкийг дээш нь шуугаад зүүн бөөрний тус газар халуун оргиод явчихсан. Баянзүрх дүүргийн тийш замын хойд талаар хар өнгийн хүрэмтэй залуу ганцаараа гүйхээр нь араас нь хөөж явсаар нэг барьж авахад куртикээ тайлаад зугтсан ба би гүйсээр байгаад барьж авсан. Тэгээд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Надаас маш их цус гарсан. Энэ туранхай залуу хатгасан гэдгээ надад хэлсэн. Эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал байхгүй. " гэх мэдүүлэг /хх-10-18/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б өгсөн "...хөөе гээд орилохоор нь эргээд хартал баарны гадна маргасан залуу цээж гэдэс хавь нь цус болчихсон гүйхээр нь би айгаад гүйсэн. Сүүлд О-с сонсоход Ө тэр ахтай маргасан гэсэн. О Ө-г шилээр хатгасан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.О өгсөн "...Ибиза бааранд ирэхэд Ө тасраад унтчихсан байсан. Баар хаасан учир би Ө гутлыг өмсгөөд гарсан. Би баарнаас Ө гарах үед Ө нэг өндөр залуутай шүргэлцээд муудалцсан. Хоорондоо барьцалдаад муудалцахаар нь хамгаалагч дуудахаар баар руу орох гээд үүдний орчим явж байтал ард шил хагарах чимээ гараад "Зугтаагаарай" гээд Ө орилохоор нь би айгаад зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-31-32/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10120 дугаар:

  1. Н.О биед хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн бүдүүн гэдэсний гадна бүрхүүлийг гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо,
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-39/, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргах зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өргөдөл зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Хохирогч Н.О нь “...Гомдол санал байхгүй. Хохирлын мөнгө 2.500.000 төгрөг авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв. /хх-94/

          Шүүхээс шүүгдэгч О.Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

     Шүүгдэгч О.Ө нь цагдан хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.