| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2026/00086/И |
| Дугаар | 309/ШШ2026/00304 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2026/00304
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2026/00304 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорнод аймгийн ******* сумын иргэн ******* овогтой ******* би өргөдөл гаргах учир нь: Иргэн ******* овогтой ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олон нийтийн сүлжээнд миний зургийг байршуулан “******* хүүхэн айл гэр салгачхаад сайхан амьдарна гэж бодоогүй биз дээ” гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарааж миний алдар нэр хүндэд халдсан үйлдлийг миний нөхөр болон ойр дотнын хүмүүс олж мэдсэнээр гэр бүлийн хүрээнд үл ойлголцол үүсээд байгаа учир ******* овогтой *******т гэм буруугаа хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйхыг даалгаж, нэр төрийг минь сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С.******* миний бие Б.*******г олон нийтийн сүлжээнд нэр хүндэд нь халдсанаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээ зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээ зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэр төр сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35,100 төгрөг, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА