Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00282

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00282

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ын *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 612,750.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* ББСБ ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 11-ний  өдөр 2075966 тоот ******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор  зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн биелүүлэхийг тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж байна. Иймд Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 612,750.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *******ын ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* ББСБ ХХК-ний төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 612,750.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь “хариуцагч нь манай байгууллагад төлөх төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх  тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

 

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 612,750.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,032.53 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 9,516.3 төгрөг, хариуцагч  Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 9,516.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА