Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00275

 

 

 

 

 

*******2******* оны 01 сарын 2******* өдөр

Дугаар 309/ШШ*******2*******/00275

Дорнод аймаг

 

 

    Зохигчийн эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ийн *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд *******70,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хэрлэн сумын ******* дугаар баг ******* дүгээр байрны ******* тоотын оршин суугч М.*******т *******70,000 төгрөгийн СӨХ-ны төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж, мэдэгдэл хүрүүлсэн боловч төлөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  “******* *******” СӨХ нь ******* дүгээр байрны орц болон гадна талбайгаа байнга цэвэрлэж, сандал будаж засварлах, орц бүрийн үүдэнд хогийн том сав байрлуулж ажилласан. Мөн сар бүр орц, подволын эрчим хүч болон НАА-н төлбөр тооцоог хийж ирсэн. *******25 онд орцны засвар хийх, орцны хаалга солих, гэрэлтүүлэг хийх, засварлах зэрэг төлөвлөгөөт ажлаа хийх нөхцөл бололцоог оршин суугч нь хангаж өгөхгүй байна. Иймд М.*******ээс *******70,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

                           

           Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь  шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ******* дүгээр байрны ******* тоотын оршин суугч М.*******ийн төлөх СӨХ-ны төлбөр *******70,000 төгрөгөөс төлсөн 72,000 төгрөгийг хасаж, үлдэх 598,000 төгрөгийг хариуцагч М.******* нь *******2******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

                                                                             

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч М.*******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд *******70,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага *******70,000 төгрөгөөс төлсөн 72,000 төгрөгийг хасаж, үлдэх 598,000 төгрөг хариуцагч М.******* нь *******2******* оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

                                                                                     

          Иймд шүүх зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага *******70,000 төгрөгөөс төлсөн 72,000 төгрөгийг хасаж, үлдэх 598,000 төгрөгийг хариуцагч М.******* нь *******2******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,*******30 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос /598,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох/ 9,295 төгрөг, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,295  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА