| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01904/И |
| Дугаар | 309/ШШ2026/00248 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 309/ШШ2026/00248
2026 01 22 309/ШШ2026/00248
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д хол*******ох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,232,186.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 93001-117283 дугаартай цахим зээлийн гэрээ, мөн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 93001-117683 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлдэгч ******* нь 93001-117283 тоот гэрээний хугацааг 246 хоног, 93001-117683 тоот гэрээний хугацааг 349 хоног хэтрүүлж, гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчөөд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч *******гаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 433148 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-117283, 93001-117683 дугаартай зээлийн дэд гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,158,504.29 төгрөг, зээлийн хүү 984,180.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,502.29 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг нийт3,232,186.69 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн Мөнхтуяа миний бие “******* ******* финанс ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 3,232,186.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК нь хариуцагч *******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 3,232,186.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК нь хариуцагч *******гаас 3,232,186.69 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг 3,232,186.69 төгрөгийг “******* ******* финанс ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гаравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг 3,232,186.69 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,665 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33,332.5 төгрөг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 33,332.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА