Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 367

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг /¹0189/,

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунтогтохын Ч.Чод холбогдох 1711015330312 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эцгийн хамт Чингэлтэй . оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунтогтохын Ч.Ч /РД- ./

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ч.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд тасганы 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хохирогч С.Эрдэнэтуяагийн оршин суудаг байшингийн цонхыг хагалж нэьтрэн орж, “Делл” загварын компьютерыг хулгайлан авч нийт  920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

Ч.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өглөө гэрээсээ гараад дэлгүүр орж 0,75 литрийн Стандарт нэртэй архи худалдан авч Зурагтад байрлах найз Хуягаагийн гэрт очиж архиа хувааж уучихаад Хуягаагаас дахиад ганц шил архины мөнгө байна уу гэсэн чинь Хуягаа байхгүй гэхээр нь гарч яваад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 2-9 тоотод амьдардаг манай аавын дүүгийн хүүхэд Эрдэнэтуяагийн гэрт уулзах гэж очсон чинь цоожтой ямар нэгэн хүн байхгүй байхаар нь гэрээс нь компьютерийг нь аваад ломбарданд тавьж архи ууна гэсэн бодол төрөөд байшингийнх нь зүүн талын жижиг цонхыг нь тохойгоороо хагалан дотогш орж жижиг өрөөний улаан хүрэн өнгийн ширээн дээр байсан компьютерийг нь процессорын хамт авч эргээд цонхоор нь гараад компьютероо тэврээд гудамжаар алхаж явж байгаад Эх нялхасын замын зүүн талаас таксинд гар өргөж суугаад 3-4 дүгээр хороолол руу явж Өргөө кино театраас доош уруудаад Лорд нэртэй ломбарданд очиж компьютер авах уу гэсэн чинь авахгүй гэхээр нь эргээд нөгөө таксиндаа суугаад ломбард хайгаад явж байсан чинь Өргөө кино театрын баруун талд нь компьютер канон гэсэн бичигтэй газар байхаар нь энэ газар компьютер зарж компьютероо тэвэрч ороод танайх компьютер авах уу гэсэн чинь хэдээр өгөх юм бэ шалгаж үзнэ гэхээр нь за ав ав гэсэн чинь нөгөө залуу надад 250.000 төгрөг бэлнээр тоолж өгөхөөр нь авч гараад нөгөө хүлээлгэж байсан такситайгаа хамт Нарантуул зах явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

хохирогч С.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Баянзүрхийн товчооноос цааш хувиараа нэг ажил хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилтай байсан ба тэр өдөр 18 цагийн үед манай ах Насантогтох миний утас руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь 20 цагийн үед Баянзүрхийн товчооноос Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 2-9 тоот гэртээ ирсэн чинь манай байшингийн зүүн талын жижиг цонх хагарсан байдалтай байсан ба цагдаа нар үзлэг хийгээд явсан байсан. Гэртээ орж үзэхэд манай ах байсан ба гэрээс “Дэлл” маркийн 24 инчийн дэлгэц А-7 процессор тус тус хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

гэрч Т.Отгонсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим хаах гээд сууж байсан чинь гаднаас бор өнгийн савхин хүрэмтэй 25-26 орчим насны бордуу царайтай нэг залуу Дэлл маркийн суурин компьютер тэвэрчихсэн орж ирээд танайх компьютер авч байгаа юу гээд ороод ирэхээр нь ямархуу хүчин чадалтай юм гэж асуусан чинь мэдэхгүй байна өөрөө шалгаад үз гэхээр нь компьютерийг нь залгаж үзээд тухайн хүнээс энэ хулгайн компьютер уу гэж асуусан чинь үгүй ээ минийх байгаа юм зарах гэсэн юм гэхээр нь хүчин чадлыг нь хараад за 250.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн чинь за тэгвэл заръя гэхээр нь 250.000 төгрөг тоолоод нөгөө залууд өгөөд гар утсаараа компьютер зарсан залуугийн зургийг нь дарж аваад гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

гэрч С.Насантогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед тус хашааг эргэх гээд очтол Эрдэнэтуяагийн суудаг байшингийн жижиг цонхыг хагалаад хулгай орсон байхаар нь цонхоор хартал компьютер нь алга болчихсон байхаар нь ямар нэгэн зүйлд хүрэлгүй байж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

Эд зүйлийн үнэлгээ "...Дэлл маркийн 22 инчийн дэлгэцтэй Ай 7 үзүүлэлттэй 500 гигабайтын хардтай, хар өнгийн компьютер 920.000 төгрөг" /хх-ийн 59х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Чинтогтогтохыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Эрдэнэтуяа нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримт /хх-ийн 88х/ хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.Чод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, өөрөө гэм буруутай үйлдэлдээ маргахгүй гэмшиж буй байдал, хохиролд төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээний доод ялаас доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.